x

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй бүлгийн гишүүд БНСУ-д энэ сарын 14-18-нд албан айлчлал хийж байна.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлснээр, айлчлалын хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг  энэ сарын 15-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён хоёр улсын парламентын бүлгүүд идэвхтэй ажиллаж буйг онцлон сайшаав.

Бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-д айлчлахаас өмнө Улсын Их Хурал дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүдийн төлөөлөл Монгол Улсад амьдарч буй солонгос иргэдийг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонссоноо дурдаад, хоёр улсад амьдарч буй иргэдийн эрх зүйн болоод бусад тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэйг тодотгосон юм.

Түүнчлэн уулзалтын үеэр эрчим хүч, газрын ховор метал, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн салбаруудад хоёр улс нягт хамтран ажиллахад парламентын түвшинд харилцан дэмжлэг үзүүлэх нь чухал гэдэгт Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён санал нийллээ. Энэ удаагийн айлчлалын хүрээнд дээрх дурдсан салбаруудын төлөөлөлтэй албан уулзалт хийж буй юм.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг энэ сарын 12-нд нээсэн. Уг төсөл хоёр улсын стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бодит жишээ болж, ховор металлын салбарт хамтран ажиллах чухал эхлэлийг тавьж буйг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсгөлд онцлов.

Уулзалтад УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Д.Батбаяр, Б.Баярбаатар, Ж.Галбадрах, Д.Рэгдэл, Д.Энхтуяа, БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн, тус бүлгийн дэд дарга Им У Гён болон гишүүн Жон Юун Ги, Ким Дэ Шиг, Ян Бү Нам нар байлцжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 25 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top