x

Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо, ССАЖЗЯ хамтран “Спортоор тогтмол хичээллэе” уриан дор биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгийг нээж УИУ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа үг хэлэхдээ, “Биеийн тамир, спортын салбар нь хүн амын эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, залуу үеийг эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужлаар хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй. Монгол Улсад хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт нэмэгдэж буй судалгааны үзүүлэлтүүдийг дурдан, иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд идэвхтэй хөдөлгөөн, спортоор тогтмол хичээллэх соёл, дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна” гэв.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд, спортын холбоод, клубүүд, дасгалжуулагчид, тамирчдын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, дараах асуудлуудын хүрээнд санал солилцлоо. Тухайлбал, биеийн тамир, спортын салбарын хууль эрх зүйн орчны хэрэгжилт, тулгамдсан асуудал, иргэдийн хөдөлгөөний идэвх, эрүүл мэндийг дэмжих бодлого, хөтөлбөрийн уялдаа, спортын дэд бүтэц, санхүүжилт, хүний нөөцийн хөгжил, хүүхэд, залуучууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын оролцоог нэмэгдүүлэх боломж, мэргэжлийн болон нийтийн биеийн тамир, спортын тогтолцоог боловсронгуй болгох шийдлүүдийг ярилцжээ.

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь биеийн тамир, спортын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах санал, шийдлийг салбарын оролцогч талуудын байр сууринд тулгуурлан тодорхойлоход оршиж байгаа юм. Оролцогчид салбарын бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухаанд суурилсан, урт хугацааны зорилготойгоор хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн УИХ-ын холбогдох байнгын болон дэд хороодоор хэлэлцүүлж, цаашдын бодлогын шийдвэр гаргалтад ашиглана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top