x

Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг хиймэл оюун, технологид суурилан шинэчилнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.

УИХ-ын дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс төрийн үйлчилгээний цахимжилтаар хийсэн ажил багагүй ч хийх ажил их байна гээд тухайлбал, “e-mongolia” платформ 88 байгууллагын 1268 үйлчилгээг 92 сая удаа үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 85 хувь болж 2.1 сая  хүнд үйлчилж байна гэв. Төрийн үйлчилгээний системийн ашиглалт нийт хэрэглэгчийн 30 хувьд тогтмол хүрсэн бөгөөд НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр сүүлийн дөрвөн жилд 18, 28 байраар тус тус урагшилсныг онцлон тэмдэглэв.

Цааснаас цахимд шилжихэд технологоос илүү дүрэм журмын гох дэгээ, хэвшиж тогтсон хуучинсаг хандлага, цаг үеэсээ хоцорсон тогтолцоо гол саад бэрхшээл болж буйг УИХ-ын дарга дурдаад цахимжилтыг бодит амьдралд үр дүнтэй болгохын тулд цаасан суурьтай 109 хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулсан нь эрх зүйн иж бүрэн багц шинэчлэлийн эхлэл болсон гэв. Тэрбээр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа ч УИХ-ын даргын албыг хашиж байгаа энэ цаг үед хиймэл оюун ашиглан төрийн бүтээмжийг өсгөх, эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хүний эрхийг зөрчсөн эсэхэд онцгойлон анхаарч, шинжилгээ хийлгэсэн байна. Түүнчлэн УИХ-ын дарга Н.Учрал, Хувь хүний хүчин зүйл буюу ашиг сонирхолгүй хиймэл оюуны тусламжаар Үндсэн хуульд заасан 18 эрх, эрх чөлөөг 97 нэгж эрх болгон задалж, иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрх, эрх чөлөөг шинээр боловсруулж өргөн мэдүүлсэн болон хүчин төгөлдөр хуулиудад дүн шинжилгээ тусгайлан хийлгэлээ. Энэ бол хиймэл оюун, технологийн дэвшлийг төрийн бодлого, хууль, шийдвэрийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ашиглаж нэвттрүүлэхэд онцгой алхам, дорвитой эхлэл болно гэдэгт итгэл төгс байна гэв.

Мөн зах зээл, бизнесийг төрийн хэтийдсэн зохисгүй оролцоо, компаниудын өмнө босгосон элдэв төрлийн хориг саадыг цэвэрлэж, чөлөөлөх зорилгоор хүчин төгөлдөр 378 хуульд хиймэл оюун ашиглан шинжилгээ хийж, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэдэг 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчдөг 110 хууль байгааг илрүүллээ. 378 хуульд зөрчилтэй байж болзошгүй 1,323 заалт илэрсэн. Үүний дагуу 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхэд бэлтгэлээ. Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд ашиглахад онцгой анхаарах болно гэдгээ УИХ-ын дарга мэдэгдлээ.  

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд  Govstack шийдэл бол улс орнуудын Засгийн газарт тулгамдсан олон бэрхшээлийг туулж давах өргөн боломж юм. Govstack бол технологийн асуудлуудыг хялбар шийдсэнээр бодлогын ажилдаа төвлөрөх боломж олгож буй дэвшилтэт арга зам гээд энэхүү хэлэлцүүлгээр дэвшилтэт тэргүүн туршлагаас суралцаж, бүтээлч, идэвхтэй яриа хэлцэл өрнүүлж, төр, иргэндээ ээлтэй, шинэ санаа санаачилга арвинтай, бодитой үр дүн гарна гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Дараа нь НҮБ-ын суурин зохицуулагч Яал ван Хиердэн хэлэлцүүлэгт амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлэв. Уг мэндчилгээнд аль ч улсын Засгийн газарт дижитал шилжилтийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгаа гээд, үүний хамгийн чухал нь үр нөлөөтэй, үр ашигтай, бүх түвшинд нэгдмэл хандлагаар ажиллах шаардлагатай байна гэлээ. Монгол Улсын хувьд энэ чиглэлд дорвитой ахиц дэвшил, амжилтад хүрсэн. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд маш их амжилт олсон. Иймд өнөөдөр цахим дижитал шилжилтийг орон нутаг, төрийн бүх түвшинд хэрэгжүүлэхээр болж буйд НҮБ-аас онцгой анхаарч, тусламж, дэмжлэг үзүүлсээр ирснийг тэмдэглээд Монгол Улсад дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагаас хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж мэндчилгээндээ дурдаж байлаа.

Үргэлжлүүлэн Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын Ази Номхон далайн бус хариуцсан захирал Ацуко Окуда үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын дижитал шилжилтийн ирээдүйд стратегийн чухал хэлэлцүүлэг болж буйг тэмдэглээд, дэлхийн бөмбөрцгийн газар зүйн байршлаас үл хамааран нас, хүйс, ажил мэргэжил, орлого, үл харгалзан дижитал шилжилтийн үр нөлөөг нь хүн бүхэн хүртэх ёстой гэж үздэг гэлээ. Олон улсын Азийн холбооны байгууллагаас Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 17-25-нд салбарынхаа хөгжлийн бага хурлыг зохион байгуулсан. Уг бага хурлаас улс орнууд дижитал шилжилтийг хурдасгах, эрчимжүүлэх, хиймэл оюун ухааныг үр ашигтай ашиглах шийдвэр гарган хамтран ажиллахаар тогтсоныг дурдаад, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “e-mongolia” хөтөлбөр их хувь нэмэр оруулж байгаа гэв. Мөн тэрбээр, Монгол Улс дижитал, инновац, дэд бүтцэд хөрөнгө оруулсаар байгаа бөгөөд бүх түвшинд харилцан уялдаатай, мэдээллээ чөлөөтэй солилцож, боловсруулалт хийдэг хиймэл оюун ухааныг ашиглаж, хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд бид дэмжлэг туслалцаа үзүүлэхэд байна гэдгээ мэдэгдлээ.

Хэлэлцүүлгийн эхний хэсэг “Төрийн дижитал шилжилтийн сорилт бэрхшээл ба шийдэл” сэдвийн хүрээнд бол чиглүүлэгчээр нь УИХ-ын гишүүн, Инновац, Цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч. Анар ажилласан юм. Мөн хэлэлцүүлэгт Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын Ази Номхон далайн бус хариуцсан захирал Ацуко Окуда Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллагын танилцуулга, Нийтийн дижитал дэд бүтэц болон ГовСтак (GovStack)-ын танилцуулсан бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран “Монгол Улсын дижитал шилжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: Ололт амжилт, хэрэгжиж буй төслүүд, гол бэрхшээлүүд болон сургамж, стратегийн чиглэл, зорилтууд”, Олон улсын цахилгаан холбооны ITU байгууллагын ГовСтак (GovStack) теслийн ахлах менежер Набхонил Рой “Терийн нэгдсэн /Whole-of-Government/ дижитал шилжилтийн ойлголт, ач холбогдол” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв гэж УИХын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top