x

Байгалийн баялгаа зохистой ашиглах талаар эсээ бичлэгийн уралдаан зарлав

Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдааны удирдамжийг танилцуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2025 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн 848 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний чиглэлд тусгагдаад буй эсээ бичлэгийн уралдааныг их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Зорилго: Энэхүү эсээ бичлэгийн уралдааны зорилго нь оюутан, сурагчдын дунд үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, мөн чанарыг таниулахад оршино.

Агуулга:Монгол Улсын байгалийн баялгийн өнөөгийн ашиглалтын нөхцөлд дүн шинжилгээ хийж, байгаль орчны хамгаалал, эдийн засгийн үр ашиг, иргэдийн хүртээмж, төрийн хариуцлага, ил тод байдлын зарчимд тулгуурлан “зохистой ашиглалт”-ын ойлголтыг тодорхойлно. Мөн Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалттай уялдуулан бодит шийдлийн хувилбарыг санал болгох.

Хамрах хүрээ:Их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч.

Хамрах сэдэв:Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?

Тавигдах шаардлага:

Эшлэл, зүүлт: Оюуны хулгай (плажиаризм)-аас ангид байх, бусад зохиогчийн бүтээлээс эшилж буй тохиолдолд эх сурвалжийг заавал дурдах;

Үгийн тоо: Сурагч: 1000-1500, оюутан: 1500-3000, үгтэй байх;

Текст: Мөр хоорондын зай single, Arial фонт, үсгийн хэмжээ 12, цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2.5 см хэмжээтэй байх;

Сэдэв: Зарласан сэдвийн хүрээнд, дурдсан хугацаанд багтаан ирүүлсэн байх;

Эх сурвалж:Эсээнд ашигласан эх сурвалжийн жагсаалтыг тодорхой, заавал бичсэн байх.

Хугацаа: Эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдийг 2026 оны 01 дугаар сарын 05-ны өдөр шалгаруулна.

Эсээг 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор info@prdi.mn мэйл хаягт хүлээн авна.

Шагналын сан:

Нэгдүгээр байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 1.500.000 төгрөг

Хоёрдугаар байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 1.000.000 төгрөг

Гуравдугаар байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 500.000 төгрөг

Тусгай байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 300.000 төгрөг

*Хугацаа хожимдсон болон агуулга, хэлбэрийн шаардлага хангаагүй бүтээлийг хүлээж авахгүй болохыг анхаарна уу!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 22 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top