x

Монгол, Кувейт хоёр улс дипломат харилцааны 50 жилийн ойгоо тэмдэглэв

Бүгд Найрамдах Улсаа тунхаглан анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой, Монгол Улс, Кувейт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүлээн авалт  Эль-Кувейт хотноо энэ сарын 7-нд боллоо.

Кувейт Улсад суугаа ЭСЯ-ны мэдээлснээр, Элчин сайд П.Сэргэлэн энэ үеэр Монгол Улсаас Кувейт Улс руу ойрын хугацаанд үхрийн мах, малын экспорт эхлүүлж буйг хэллээ. Мөн Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулж, шууд нислэгийн судалгааг эхлүүлээд байгаа зэрэг нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй байгаагийн бодит жишээ гэдгийг онцоллоо. Түүнчлэн цаашид уул уурхай, газрын тос, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний дэд бүтэц, соёл, боловсрол, мэдээллийн технологи зэрэг салбарт урт хугацааны харилцаа, хамтын ажиллагааны өргөн боломж байгааг тэмдэглэв.

Монгол Улсаас Кувейт Улс руу сайн чанарын үхрийн мах нийлүүлэх ажлын хүрээнд манай улсын “Delta Holding” компанийн төлөөлөл хүрэлцэн очсон байсан тул компанийнхаа үйл ажиллагаа, сайн чанарын үхрийн махны экспортын талаар танилцууллаа.

Мөн үеэр ҮУИТ-ын уран бүтээлчид урын сангийнхаа дээжээс толилуулсан нь өв соёл, үндэсний урлагаа олон улсад таниулсан явдал болов. Түүнчлэн энэ үеэр Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Аяанаа дэлхийн сонгодог уран бүтээлээс толилуулсан бол загвар зохион бүтээгч Б.Маралмаагийн үндэсний хувцас болон гоёлын даашинзны загварын шоу боллоо. Үүний зэрэгцээ монгол махны чанар, амтыг таниулсан үндэсний хоолны амталгаа болсны зэрэгцээ Монгол орны байгаль, аялал жуулчлал, түүхэн дурсгалт газруудыг харуулсан уран зургийн үзэсгэлэнг дэлгэв.

Хүлээн авалтад тус улсын төр, засгийн өндөр албан тушаалтнууд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нар, бизнес эрхлэгч, сэтгүүлч сурвалжлагч зэрэг нийт 500 гаруй зочин хүрэлцэн ирэв. Монгол Улс, Кувейт Улс 1975 оны зургаадугаар сарын 17-нд дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top