x

Сочи дахь Монголын консулын тойргийг хариуцах И.А.Селезнёв албан ёсоор ажилдаа орлоо

ОХУ-ын Сочи хотноо Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон И.А.Селезнёв үүрэгт ажлаа эхлүүлж байгаатай нь холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин түүнд Монгол Улсын далбаа, Өргөмжит консулын тамга зэргийг энэ оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сочи хотноо албан ёсоор гардуулан өгөв.

Ёслолын энэхүү арга хэмжээний үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Өргөмжит консулд хандан хоёр орны хоорондын худалдаа-эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ эн тэргүүнд Монгол Улсын иргэд, оюутнууд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд онцгойлон анхааран ажиллахыг хүслээ. Арга хэмжээнд Өргөмжит консулын албаны дарга Б.В.Макаренко, Өргөмжит консулын зөвлөх С.Л.Бойко, тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ц.Болор болон холбогдох бусад дипломат ажилтнууд оролцов.

Шинээр томилогдсон Өргөмжит консул И.А.Селезнёвтай 2026 онд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар санал солилцон, цаашид улам ойр дотно хамтран ажиллахаар тохирч, Элчин сайд Ө.Энхтүвшин түүнд дахин баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

ОХУ-ын Сочи хот дахь Монгол Улсын Өргөмжит консул И.А.Селезнёвын хариуцан ажиллах консулын тойрогт БН Адыгея Улс, БН Халимаг Улс,  БН Крым Улс, Краснодарын хязгаар, Астрахань, Волгоград болон Ростов муж, мөн Севастополь хот багтан орж байна гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс нуурын "Отоглох цэг"-ийг хариуцан ажиллуулах тендер зарлалаа 13 цаг 46 мин Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ 13 цаг 47 мин АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар 13 цаг 48 мин Өмнөговь аймагт сурагчдад экологийн боловсрол олгох "Модны доктор" төсөл эхэллээ 13 цаг 50 мин Мал хулгайлах гэмт хэрэгт 333 хүн ял шийтгүүлжээ 13 цаг 52 мин Байгаль хамгаалагч П.Мөнхтөр: Иргэдийн байгальтай харьцах хандлага сайжирч байна 13 цаг 53 мин Дөрөвдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, шуурга шуурна 16 цаг 34 мин Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа 16 цаг 34 мин Нийслэлд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна 16 цаг 35 мин Хүү, торгуулийн орлогын аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ 16 цаг 41 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 16 цаг 43 мин Nissan компани автомашинуудаа хиймэл оюун ухаанд суурилсан өөрөө жолоодох системээр тоноглоно 18 цаг 26 мин АНУ-ын Сенат Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хязгаарлах тогтоолыг дэмжсэнгүй 18 цаг 27 мин Баянгол дүүрэгт 9.2 кг мөнгөн ус хууль бусаар хадгалж байсныг илрүүллээ 18 цаг 32 мин Гэр хорооллыг бүрэн камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 33 мин Тариаланчдад хаврын тариалалтын шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгожээ 18 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд хэлсэн үг 18 цаг 38 мин Дэлхий даяар хиймэл оюун ашигласан кибер халдлага нэмэгдэж байна 18 цаг 39 мин Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн өсөлт 20 цаг 7 мин Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь барьдаг харгис татвар 20 цаг 26 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн...
Top