x

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Арбитрын байнгын шүүхэд зочилж, удирдлагатай нь уулзав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Нидерландын Хаант Улсын Гааг хотноо төвтэй Арбитрын байнгын шүүхэд энэ сарын 5-нд зочилж, шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Сзебелактай уулзав.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр манай улс “Эрх зүйн шинэтгэлийн II хөтөлбөр”-ийн хүрээнд хувийн эрх зүйн салбарыг хөгжүүлэх, бизнес, гадаад дотоод худалдаа болон арилжааны эрх зүйн таатай орчныг бий болгох, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгайлан тусгаж буйг хэлэв. Хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад дотоод худалдаа өргөжиж байгаа энэ үед талууд аливаа маргааныг гуравдагч улсын арбитрын шүүхээр, түүнчлэн хямд өртгөөр, түргэн шуурхай шийдвэрлүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс төр болон хуулийн этгээд хооронд үүсэх хэрэг маргааны харьяаллыг Арбитрын байнгын шүүх байхаар тогтоолгох, олон улсын хувийн эрх зүй, тэр дундаа хөрөнгө оруулалт, худалдаа, татварын эрх зүйгээр мэргэшсэн чадварлаг хуульчдыг тасралтгүй бэлтгэх, арбитрын маргааныг шийдвэрлэх чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудын албан хаагчид, хуульчид бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд илэрхийлэв.

Арбитрын байнгын шүүхийг 1899 онд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн 1899 оны конвенцын дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулсан. Одоогоор 126 улс орон уг байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд Монгол Улс 2019 онд гишүүн улс болсон гэж Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 11 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 3 цаг 19 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 3 цаг 34 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 3 цаг 45 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 3 цаг 55 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 4 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 4 цаг 18 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 4 цаг 24 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 4 цаг 25 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 4 цаг 30 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 4 цаг 44 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 5 цаг 35 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 5 цаг 41 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 20 цаг 54 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 21 цаг 50 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 21 цаг 54 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 22 цаг 2 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна Өчигдөр 15 цаг 35 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 27 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” Өчигдөр 11 цаг 54 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top