x

Оюу толгой төслийн санхүүжилт, өгөөжийн талаарх баримтуудыг нарийвчлан судалж эхэллээ

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилнэ.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу энэ сарын 10-нд Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулга, Оюу толгой бүлэг ордын геологи, нөөц, “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрөл, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ба Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан.

Өнөөдрийн сонсголоор эхлээд Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулгыг сонсож, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар, үдээс хойш хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Төгсгөлд нь Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авахаар төлөвлөжээ.

Сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 5 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцох аж. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар 73 гэрч дуудагдсаны 60 нь оролцохоо илэрхийлсэн бол Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдсан байна. Тэдгээрийн 25 нь өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгджээ. Харин Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдаж, 25 гэрч оролцохоо илэрхийлжээ. 

Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар "Иргэн та хүч залуусын нэгдэл", "Татварт иргэний хяналт" төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцоно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 13 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 25 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 30 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 35 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 45 мин Ормузын хавх 1 цаг 0 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 1 цаг 11 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 31 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 28 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 36 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 51 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 5 цаг 3 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 5 цаг 12 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 21 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 36 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 41 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 42 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 47 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 6 цаг 1 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top