x

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ болон БНХАУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ, БНХАУ-ын Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа

Тэрбээр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзах үеэр уламжлалт, найрсаг харилцаатай ОХУ-тай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар ирснийг онцоллоо.

Хөрш орнуудын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж байгааг талууд уулзалтын эхэнд тэмдэглэж, үүнд парламент, парламентын бүлэг хоорондын харилцаа чухал ач холбогдолтойг УИХ-ын дарга тодотгоод, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл болон Төрийн Думтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдаан 2023 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо болсон. Тэгвэл парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдааныг ирэх оны эхний хагаст ОХУ-д зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Өнөөдрийн уулзалтаар улс төр, эдийн засаг, зам тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, сансар судлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд талууд санал солилцлоо.

УИХ-ын дарга Н.Учрал, өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр Минск хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлахаар төлөвлөж буйг дурдав. Тус хэлэлцээрийг байгуулснаар хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлээд зогсохгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, төрөлжүүлэх бодит боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм. Үүний тулд үйлдвэрлэл эрхлэгчид тус холбооноос тавьдаг нийтлэг шаардлага, дүрэм журам, холбогдох стандартуудын талаар нэгдсэн ойлголттой, бодит мэдээлэлтэй байх нь чухал гэлээ.

Түүнчлэн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, зам тээврийн салбарт хамтарсан бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, төмөр замын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Элчин сайд А.Н.Евсиков, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь бүхий л салбарт харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлдэг хэмээн тодотгов. Тэрбээр, ОХУ-ын хувьд Монголоос малын гаралтай болон мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгааг уламжиллаа. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлал, уулзалтуудын үеэр хэлэлцэж тохирсон санаачилгуудыг бодит ажил хэрэг болгоход бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Талууд ОХУ-аас түлш, шатахууны тогтмол нийлүүлэлтийг таслахгүй байхад онцгой анхаарч буйг хэлээд, орон нутагт хангамжийг нэмэгдүүлэх зарим боломжуудаас дурдлаа. Цаашлаад “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулж, Монголоор дамжин өнгөрөх тээврийн урсгал, хүчин чадлыг нэмэгдүүлэх бодит санаачилгуудыг ярилцсан юм. Энэ үеэр Элчин сайд А.Н.Евсиков, баруун бүсийн аймгуудын нөөц, боломжид түшиглэн нийлүүлэлтийг төрөлжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой талаар тайлбарлалаа.

Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг шинжлэх ухаанч төлөвлөгөөнд үндэслэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Ирэх онд Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиох юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал мөн энэ өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд хатагтай Шэнь Миньжюаньтай УИХ-ын даргын хувиар уулзаж байгаадаа баяртай байгааг уулзалтын эхэнд хэлэв. Улсын Их Хурлын дарга Н.Учрал өмнө нь Засгийн газрын гишүүний хувиар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж ирсэн бол цаашид УИХ-ын даргын хувиар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад шаардлагатай хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, хөгжлийн стратеги,  зорилтоо харилцан уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд талууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэд хоорондын харилцан ойлголцол улам гүнзгийрч буйг онцлон тэмдэглэв.

Хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг.

Уулзалтын үеэр  талууд хоёр талын парламент хооронд уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж ирсэнд таатай байгаагаа яриандаа дурдаж байв. Тодруулбал, 2014 онд байгуулсан “Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд  Байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу 2015 оноос байнгын уулзалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны 4 дүгээр сард Монгол, Хятад хоёр улсын парламент хооронд байнгын уулзалтын механизмын VI хуралдаан Улаанбаатар хотод болсон билээ. Тэгвэл ирэх онд уг механизмын VII хуралдааныг Бээжин хотноо зохион байгуулах саналтай байгаагаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал уулзалтын үеэр хэлж байлаа.

Мөн Монгол Улсын Их дахь Монгол-Хятадын парламентын бүлгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж ажиллаж буйг яриандаа дурдав.

Үргэлжлүүлэн, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны орчны талаар хөндөн ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань таны  оруулсан хувь нэмэр чухал гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top