x

“Чингис хаан” музей Ватиканы Апостолын номын сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Гэгээн Ширээт Улсад хийж буй айлчлалын хүрээнд "Чингис хаан" үндэсний музей Гэгээн Ширээт Улсын Папын нууц номын сан буюу Ватиканы Апостолын номын сантай хамтран ажиллахаар санамж бичгийг байгууллаа.

"Чингис хаан" үндэсний музейн мэдээлснээр, санамж бичгийн хүрээнд талууд үндсэн дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар тогтсон байна. Үүнд:

- Эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийг солилцох, ялангуяа Монголын Эзэнт гүрний түүхэнд онцгой анхаарал хандуулж судалгаа хийх

- Гар бичмэл, ном, баримт бичгийн өвийн тухай мэдлэг, мэдээллээс эхэлж туршлага судлах

- Ном зүй, номын сангийн шинжлэх ухаан, архив, мэдээллийн технологийн систем, хөгжүүлэлт

- Хамтарсан хурал, эрдэм шинжилгээний уулзалт зохион байгуулах, хамтарсан судалгааг дэмжих

Хоёр тал хамтран ажилласнаар тус улсын номын санд хадгалж буй Монголын түүхтэй холбоотой судалгааны материал, сурвалж бичиг, ховор архивын баримттай танилцах, судлах боломж бий болохын зэрэгцээ харилцан эрдэмтэн судлаачдыг солилцсоноор судалгааны чанарт ахиц гарах юм.

Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох баримт материалд судалгаа хийх боломж бүрдэнэ.

Ватиканы Апостолын номын сан нь дэлхийн хамгийн эртний, хамгийн үнэт өвтэй номын сангуудын нэг юм. Мянга мянган жилийн түүх шингэсэн гар бичмэлүүд, эртний ном судрууд, архивын материал, хэвлэмэл ном, газрын зураг, болон зоос, медалууд хадгалагддаг байна. Одоогоор номын сан 1.6 сая гаруй ном, 80 мянга орчим гар бичмэлтэй эдгээр нь дэлхийн шашин, шинжлэх ухаан, урлаг, соёл, түүхийн үнэт эх сурвалж болдог байна.

"Чингис хаан" үндэсний музей нь байгуулагдсан цагаасээ эхлэн дэлхий дахинд буй монголын түүхтэй холбоотой баримт бичгүүд, эд өлгийн зүйлсийг бүртгэх, хамтран судлах, мэргэжилтэн бэлтгэх, хуулбарлан авах ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласаар байгаа нь ийнхүү ажил хэрэг болсоор байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top