x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгчид НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Др.Чю Донгиу бараалхлаа. Талууд хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн явц, үр дүн, цаашид анхаарах зарим асуудлын талаар санал солилцлоо.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ. Мөн тус байгууллагын Хүндэт зочны дэвтэрт “Дэлхий дахинаа өлсгөлөн,  ядуурлыг бууруулах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахын төлөөх улс орнуудын зорилго, хүчин чармайлтыг зохицуулагч НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад зочилж байгаадаа баяртай байна.

Байгууллагын хамт олонд түүхт 80 жилийнх нь ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит үйл хэрэг болгох үйлсэд нь амжилт хүсэн ерөөе.

Нүүдлийн соёл, иргэншил, бэлчээрийн мал аж ахуйтай Монгол Улс бэлчээрийн менежмент, хөрс, усны нөөцийг хамгаалах, хүнсний тогтвортой бүтээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр улам өргөн хүрээнд хамтран ажиллахын төлөө байна.

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” тогтоолын хүрээнд дэлхий нийтийн эрх ашиг, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, бодит үр дүнд хүрэх олон ажлыг хамтран хийхдээ таатай байх болно.

Та бүхний “Илүү сайн үйлдвэрлэл, илүү сайн шим тэжээл, илүү сайн орчин, илүү сайн амьдрал” гэсэн зорилго бүрэн биелж, хүн төрөлхтөн эрүүл, аюулгүй орчинд аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах болтугай” хэмээн бичиж үлдээлээ.

Дэлхийн 130 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад манай улс 1973 онд гишүүнээр элссэн түүхтэй. Тус байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчийн газар 2009 онд Улаанбаатар хотноо ажиллаж эхэлсэн.

Энэ байгууллага манай улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах, шим тэжээлийг сайжруулах, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр голлон ажиллаж байна.

Мөн санхүүжүүлэгч түншүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, малчидтай хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм гэж ЕТГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top