x

Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов

Монгол Улс Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхэн ойн өдөртэй давхцуулан Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам Канберра хотноо хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь түүхэн үйл явдлын утга учрыг олон улсад сурталчлахын зэрэгцээ хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготой байв.

Нээлтийн үеэр Элчин сайд Д.Даваасүрэн Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь Монголын орчин үеийн төр улсыг төлөвшүүлсэн чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэж, энэхүү ойн өдөр дэлхийн олон улс оронд суугаа монголчуудын хувьд бахархалтын мөч болохыг дурдав. Хүлээн авалтын үеэр язгуур урлагийн тоглолт толилуулж, Монгол орны соёл уламжлалыг харуулсан видео контент үзүүлж, үндэсний зоогоор зочдыг дайлан соёлын нийтлэг ойлголцол, харилцааг бэхжүүлэх уур амьсгалыг бүрдүүлэв.

Арга хэмжээнд Австралийн парламентын гишүүд, Гадаад хэрэг, худалдааны яам болон төр, засгийн байгууллагын төлөөлөл, тус улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Австралийн олон улсын Эмэгтэйчүүдийн холбооны удирдлага, Канберра, Сидней, Мелбурн, Брисбэн хотын монголчуудын нийгэмлэгүүдийн төлөөлөл болон Монгол Улсад элэгтэй австрали иргэд багтсан нийт хоёр зуу гаруй хүн оролцсон нь тус ойн арга хэмжээний цар хүрээг илтгэж байв.

Эх сурвалж: ЭСЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 2 цаг 20 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 2 цаг 22 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 2 цаг 23 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 2 цаг 24 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 2 цаг 26 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 2 цаг 27 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 2 цаг 29 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 29 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 2 цаг 31 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 7 цаг 10 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 7 цаг 10 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 7 цаг 12 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав 9 цаг 11 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна 9 цаг 13 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ 9 цаг 15 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа 9 цаг 17 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм 9 цаг 54 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ 11 цаг 41 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа 11 цаг 43 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ 11 цаг 43 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Өмнөд Солонгост төрөлт сүүлийн 15 жилийн хамгийн хурдацтай ө...
Top