x

Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан 11 цаг 41 минутад гишүүдийн 51.9 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа даргалсан бөгөөд Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, манай улсын мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын харилцаанаас үүдэн гарсан үр дагаврууд, эдийн засгийн таагүй нөлөөнд мэдрэг байсаар байгаа бөгөөд цаашид ч үүсэж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, цаг үеийн шинжтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татвартай холбоотой хууль тогтоомжийг өргөн мэдүүлсээр ирснийг онцолж байлаа. Тухайлбал, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 2014-2025 оны хооронд улаанбуудай, улаанбуудайн гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хүрээнд нийт найман удаа тусгайлан хууль гаргаж зохицуулж ирсэн байна. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганаар мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан гэв.

Дээрх хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын нийлүүлэлт нэмэгдэж, үнэ тогтворжсон эерэг үр дүн гарсан боловч энэ нь улаанбуудайн гурил үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөөд зогсохгүй, манай улсын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болох хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, цаашлаад салбарын хэмжээнд үйлдвэрлэлийн тасалдал үүсгэх нөхцөл байдал бүрдсэнийг сайд танилцуулгаад онцлоод Монгол Улсын Их Хурлын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн чуулганаар дээрх арга хэмжээг зогсоож, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан гэлээ.

2025 оны байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан баруун бүсийн хэмжээнд хур тунадас бага, гантай байснаас улбаалан байгалийн хадлан, өвс тэжээлийн гарц муу, улаанбуудайн тариалалт, ургац хураалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалд тулгуурлан улаанбуудайн гурил, мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангамж, нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Иймээс баруун бүсийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл болон нэр бүхий 64 гишүүнээс Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор улаанбуудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, гаалийн албан татвараас чөлөөлж, иргэдэд бодитой дэмжлэг болгохыг хүссэн санал хүсэлтийг ирүүлээд байна. Иймд хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, алслагдсан бүсийн хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нэг болох улаан буудайн гурилын хангамж, нөөц тасалдахгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулахад тухай бүр Засгийн газрын хүрээнд шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай тул тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал гаалийн албан татвараас чөлөөлөх хүрээнд нийт найман удаа тусгайлан хууль гаргаж зохицуулж ирснийг танилцуулгад дурдсаныг онцлоод цаашид баруун бүсийг хүнсний тэжээл, гурилаар тогтвортой хангахад салбарын яамнаас баримталж буй бодлогыг тодруулав. Мөн тэрбээр цаг уурын хүнд нөхцөл байдалтай уялдуулан баруун бүсийн мал аж ахуйд чиглэсэн газар тариалан, тэжээлийн ургамлын тариалалт, нийлүүлэлтэд төрийн дэмжлэг үзүүлэх, ялангуяа усжуулалтын асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай байна гэв.

Салбарын сайд Ж.Энхбаяр хариултдаа хуульд Б.Заяабал гишүүн чухал асуудлыг хөндөж буйг тэмдэглээд хууль, эрх зүйн орчин тогтвортой байж, улаанбуудайн тариалалт, гурил, малын тэжээлийн үйлдвэрлэл тогтворжих тэрхүү эдийн засгийн нөхцөлийг нь бүрдүүлэх гол орон зай нь татварын хамгаалалт, татварын бодлоготой холбоотой гэв. Иймд баруун таван аймгийг хангаж байсан Баруунтурууны сангийн аж ахуй босгох зайлшгүй бодлого хэрэгтэй байна. 30 гаруй мянган га хоосон талбайд тэжээлийн таримал тарихад баруун бүс нутагт зуд гэдэг ойлголт үндсэндээ дуусна гэж байлаа. Мөн тэжээл тарьсан малчид, хоршоод, фермерүүд, аймаг орон нутагт зуд гэдэг ойлголт байхгүй байгааг дурдаад энэ бодлогоо тууштай  баримталж, эргэлт буцалтгүй байх нь зүйтэй гэв. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас усжуулалтын арван томоохон төсөл хэрэгжүүлэхийн долоог нь баруун бүс рүү чиглүүлсэн гэдгийг сайд хариултдаа тодотгосон.  

Ингээд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.6 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top