x

“Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

Сонгуулийн ерөнхий хороо, Нээлттэй нийгэм форум хамтран Швецарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйээр “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улс төрийн намын ил тод байдал гэдэг ерөнхий нэр дотор маш олон агуулга, үйл явц багтдаг. Үйл ажиллагаа, санхүүжилтээ ил тод байлгаж, дотоод ардчиллаа бэхжүүлж, улсын хэмжээнд нэгдсэн бодлого дэвшүүлэн ажиллахад улс төрийн намын анхан, дунд шатны нэгж, орон нутаг дахь гишүүдийн оролцоо маш чухал. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөний 130 гаруй төлөөлөгчийн талаас илүү нь орон нутгаас хүрэлцэн ирсэн намын санхүүгийн мэргэжилтнүүд юм” хэмээн тодотголоо.

Улмаар “Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм журмыг СЕХ батлан, улс төрийн намуудтай хамтран ажиллаж байна. Намын үйл ажиллагаа болон санхүүжилтийн ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналтад оруулах үйл явцыг цахимжуулах зорилго тавьж, Нээлттэй засгийн түншлэлийн сорилтод Монгол Улс Ази тивээс анх удаа нэгдэн олон улсад амлалт өгсөн. Олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэхэд та бүхний санал чухал” гэлээ.

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд профессор, улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од “Улс төрийн намын эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт, тулгарч буй сорилтууд” илтгэлдээ намын эрх зүйн өөрчлөлтийн талаар харьцуулсан мэдээлэл өглөө. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намыг бодлогын, ил тод, ардчилсан байх тухай заалт орж, улс төрийн намуудын санаачилга, манлайллаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуулийн үзэл баримтлалыг эвдэхгүйгээр хэрэгжүүлэх, парламентын ардчиллыг хөгжүүлэхэд улс төрийн намуудын оролцоо чухал. Хуулийн үзэл баримтлалд нийцүүлж намын дүрэм, журмаа шинэчлэх, дотоод ардчиллаа хангах сорилт тулгарч байгааг тэрбээр онцолсон юм. Түүнчлэн ёс зүйн буюу бичигдээгүй хэм хэмжээ, хандлага болох дотоод соёл, гишүүдийн хандлагыг өөрчилж, хууль хэрэгжүүлэх хүсэл зоригтой байхын чухлыг тэрбээр тодотголоо.

Зөвлөгөөнд Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага, улс төрийн намын орон нутаг дахь гишүүд, санхүүгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцож байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top