x

Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч байгааг талууд онцлов

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит IX хуралдаан Улаанбаатар хотноо өчигдөр болов.

Хамтарсан хорооны IX хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга С.Бямбацогт, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ким Жин А нар ахалж, хоёр улсын яам, холбогдох байгууллагуудын албаны төлөөлөл оролцлоо.

Хуралдааны эхэнд талууд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглээд, хоёр орны худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны механизм чухал үүрэгтэй болохыг онцоллоо.

Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн илүү өргөн боломж нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, тус хэлэлцээрийг хоёр талд үр өгөөжтэй, харилцан ашигтай байхад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс нийт 80 сая орчим толгой малтай, үүнээс жилд 20-30 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй бөгөөд хоёр улсын худалдааны тэнцлийг сайжруулах хүрээнд Монгол Улсаас БНСУ руу малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа ноос, ноолуур, арьс шир, мах, махан зэрэг байгалийн “эко” бүтээгдэхүүн экспортлох нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллахыг санал болгов.

Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд эдгээр хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг тусгах талаар үр ашигтай яриа хэлэлцээ өрнүүлэхийн чухлыг онцлов.

Талууд хот байгуулалт, ашигт малтмал, эрчим хүч зэрэг хоёр талын давуу тал бүхий салбарт хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал, “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах”, “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих” төслүүд хоёр талын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.

Түүнчлэн талууд Монгол Улсын хөгжлийн стратегийн зорилтуудыг дэмжих хүрээнд гангийн үйлдвэрлэл, зэс хайлуулах зэрэг үндэсний хэмжээний мега төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх, эдгээрт БНСУ-ын дэвшилтэт технологи, шууд хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтын ажиллагаагаа уялдуулахаар тохиролцов.

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламжаар хэрэгжиж буй томоохон төслүүдийн явцыг дүгнэж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх, амжилттай дуусгавар болгох, тухайлбал “10 аймгийн төвийн дулааны станц барих” төсөл, “Солонго 1,2”, “Баянголын ам” орон сууцны төслүүдийн хэрэгжилтэд онцгойлон анхаарал хандуулж ажиллахаар тогтлоо.

Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг нааштай шийдвэрлэх, хоёр улсын иргэд харилцан адил нөхцөлөөр зорчих зарчмын дагуу визийн нөхцлийг шат дараатай хөнгөвчлөх, нэн ялангуяа эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх асуудалд дорвитой ахиц гаргах талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийлээ.

Талууд хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, солонгосын тал манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг цаашид ч дэмжиж ажиллахаа нотлов. Түүнчлэн Монгол Улс цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулахаар төлөвлөж буйтай холбогдуулан солонгосын тал өмнө нь тус хурлыг зохион байгуулж байсан туршлагаасаа хуваалцаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит X хуралдааныг Сөүл хотноо зохион байгуулахаар талууд тохиров гэж ГХЯ мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top