Аж, үйлдвэр, Эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн байдлын талаар мэдээлжээ.
2025 оны 11 дүгээр сарын 20-ны 08:10 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 275 вагон цистерн (цс) газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэж байна.
Үүнд:
Дизелийн түлш – 158 вагон
АИ-92 бензин – 81 вагон
АИ-95 бензин – 2 вагон
Пропан – 9 вагон
Бутан – 8 вагон
Газ – 1 вагон
Онгоцны түлш – 15 вагон
Масло – 1 вагон
АИ-92 бензин нийлүүлж буй нийт 81 цистерн байна.
Хүрэх өртөөгөөр нь ангилбал:
Рашаант– 2 цс
Дархан- 3 цс
Сайншанд – 7 цс
Толгойт – 43 цс
Улаанбаатар – 15 цс
Чойр – 3 цс
Эрдэнэт – 8 цс тус тус байна.



