x

Монгол Улс цөмийн зэвсэггүй статусынхаа талаар олон улсын хурлын индэр дээр байр сууриа илэрхийлэв

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Мехико хотноо энэ сарын 13-нд болсон Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын цөмийн зэвсгийг хориглох агентлагийн 29 дүгээр бага хуралд цөмийн зэвсэггүй бүс нутаг, улс хоорондын хамтын ажиллагаа, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын талаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэн оролцов.

ГХЯ мэдээлснээр, тэрбээр тус агентлагийн ээлжит хуралд Монгол Улсыг анх удаа ажиглагчаар урьж оролцуулсанд талархал илэрхийлж, цөмийн зэвсэггүй бүс, улс хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, дэлхий нийтийн болон бүс нутгийн тогтвортой байдал, итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд цөмийн зэвсэггүй бүсүүдийн үүрэг оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэв.

Бага хуралд оролцохын зэрэгцээ Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Латин Америк, Карибын орнуудын цөмийн зэвсгийг хориглох агентлаг хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулав. Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд хамтран ажиллах цар хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах асуудлаар хамтран ажиллаж, туршлага, мэдээлэл солилцож, тус агентлагаар дамжин цөмийн зэвсэггүй гэрээний бусад бүс нутгийн байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нэмэгдэж байна.

Латин Америк, Карибын бүс нутагт цөмийн зэвсгийг бүтээх, эзэмших, ашиглах, турших, бусдад дамжуулахыг хориглох зорилгоор тус бүс нутгийн улс орнууд анх 1967 онд Тлателолкогийн гэрээг байгуулж, одоогийн байдлаар бүс нутгийн нийт 33 гишүүн улс нэгдэн орсон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top