x

2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхний хэсэгт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа. Өчигдөр хуралдсан Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.4-д заасны дагуу явуулж, хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийн хэмжээг 2026 онд 5.7 хувь 2027 онд 6.3 хувь, 2028 онд 6.5 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2026 оны 7.0 хувь, 2027 оны 6.0 хувь 2028 онд 5.0 хувь байхаар тооцсон байна. Мөн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2026 онд 31 930 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 32 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2 070 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь, Засгийн газрын өрийн хэмжээ 51 200 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 50.0 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ.

Дараа нь Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-ийн дүгнэлтийг тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар танилцуулсан юм. Өчигдөр хуралдсан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахад “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд “31,600.0 тэрбум төгрөг” гэснийг “31,930 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “30.9” гэснийг “31.2” гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл “-1,380.0 тэрбум төгрөг” гэснийг “-1,50.0 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “-1.3” гэснийг “-1.0” гэж, Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 2026 онд “29,552.0 тэрбум төгрөг” гэснийг “29,859.1 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь “28.9” гэснийг “29.2” гэж, Нэгдсэн cуурь тэнцэл “2,048.0 тэрбум төгрөг” гэснийг “2,070.9 тэрбум төгрөг” гэж тус тус өөрчлөх” гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1 дүгээр заалт дахь төсвийн тусгай шаардлагуудыг хангасан хэдий ч төсвийн орлого, суурь зарлага нэмэгдэх, хөрөнгийн зардал буурах буюу зарлагын бүтцэд өөрчлөлт орох шууд үр дагавартай байгаа нь тоон дүнгээрээ харьцангуй бага боловч чанарын хувьд дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж ТТБЗ-өөс дүгнэснийг тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар дурдав. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн дараа төсвийн хүрээний мэдэгдлийн хоёрдугаар хэлэлцүүлгийг явуулах замаар буюу төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн үр дүнгээр төсвийн хүрээг өөрчилж байгаа нь хүрээ нь төсвөө дагадаг буруу жишгийг дахин давтаж байгааг цаашид анхаарах шаардлагатай гэлээ.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлт болон ТТБЗ-ийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир үг хэлж, хэдийгээр багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлж буй нь сайн ч гэлээ төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явц ихээхэн хүндрэлтэй явагдаж байгааг цаашид анхаарах нь зүйтэй гэсэн юм. Тэрбээр Засгийн газар ард иргэдийг, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг сонсож, шаардлагатай төсөв, зардлыг анхнаасаа зохих хэмжээнд төлөвлөх боломж байсныг сануулав. Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж буй Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Улсын Их Хурлын гишүүд санаачилгатай ажиллаж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл санаачлах боломжтой гэлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top