Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо.
Д.Давааням нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр. Цагдаагийн байгууллагад мөрдөгч, Гадаадын иргэн харьяатын газар, ХЗДХЯ, УБЕГ-т тус тус удирдах албан тушаал хашиж байсан. Төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай.
Ерөнхий сайд Г.Занданшатар бүртгэлийг бүрэн цахимжуулах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох, бүртгэлтэй холбоотой мэдээллийн сангийн аюулгүй, найдвартай байдлыг сайжруулах үүрэг даалгавар өгөв.



