x

“Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна

УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын 2025 оны 67, 73 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонслоо.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Засгийн газрын ажлын хэсэг болон "Рио Тинто" группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээ албан ёсоор эхэлснийг хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал тэмдэглээд, УИХ-аас Оюу толгойн ордыг ашиглах хувь нийлүүлэгчийн гэрээний хүрээнд долоон жил тутамд зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх боломж бүрдсэн энэ цаг хугацааг ашиглаж, хэлэлцээг эхлүүлээч гэсэн шаардлагыг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд тавьж, анхаарал хандуулан ажилласан болохыг онцлов. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн холбогдох мэдээллийг хуралдаанд танилцууллаа. "Оюу толгой" төслийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ерөнхий сайдын 2025 оны 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгүүд нэгдсэн төлөвлөгөө баталж, уялдаа холбоотой, нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран ажиллаж байгаа гэв. Засгийн газрын хуралдаанаас ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд баримтлах удирдамжийг баталсан бөгөөд энэ дагуу 2025 оны аравдугаар сарын 30, 31-нд Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг болон “Рио Тинто” групп хооронд албан ёсоор хэлэлцээг эхлүүлсэн байна. Мөн талууд тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрч, протоколд гарын үсэг зурсан болохыг танилцууллаа. Тодруулбал, "Оюу толгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх хэлэлцээг албан ёсоор эхлүүлсэнд тооцож, талууд 2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэхээр тохирчээ. Хэрэв дурдсан хугацааны дотор талууд зөвшилцөлд хүрэхгүй бол хэлэлцээ хийх хугацааг сунгах аж.

Олон улсын зах зээлийн стандартын дагуу хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийг тогтоох бөгөөд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүтэй холбоотой талуудын харилцан зөвшилцсөн бусад нөхцөлийг хэлэлцэн, шийдлийг авч үзэхээр тохирсон байна. Түүнчлэн менежментийн үйлчилгээний төлбөрийг талууд олон улсын жишигт нийцсэн, талуудын хувьд шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллахаар, хэлэлцээний явцад эрх бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэхээр, протоколд туссан асуудлаар хэлэлцээ хийж шийдвэрлэх бүрэн эрхтэй байхаар протоколд тусгажээ. 

Монголын тал Засгийн газраас баталсан удирдамжийн дагуу хэлэлцээрт орж, нэн тэргүүнд "Оюу толгой" төслийн хувь нийлүүлсэн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр нөгөө талтай тохирсон байна. Мөн “Оюу толгой” төслийн хувь нийлүүлсэн зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцээрийг үргэлжлүүлж талууд 11 дүгээр сард багтан хоёр талаас тавьж буй нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягтлан үзэж шийдвэрлэхээр тохирчээ. "Оюу толгой" төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодитой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын тавьсан саналыг “Рио Тинто” групп эхний удаа хүлээж аваагүй бөгөөд дахин энэ чиглэлээр судлах яриа хэлцлийг хийсэн байна. Улмаар “Рио Тинто” группийн зүгээс дээрх хүрээнд дахин хэлэлцээрт орох мэдэгдлээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад ирүүлсэн байна. Түүнчлэн Монголын талаас “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй холбоотой байр сууриа тодорхой илэрхийлсэн бөгөөд “Онтрэ” ХХК-ийн удирдлагад хэлэлцээ хийх урилгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хүргүүлээд байгаа юм байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Зулпхар, О.Батнайрамдал, Б.Жаргалан, Э.Болормаа нар асуулт асууж, үг хэлэв. Долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэх тохиролцооны талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Монгол Улсын талаас Өрийн удирдлагын хуультай холбоотой энэ удаагийн хэлэлцээрийг тодорхой үр дүн гартал буюу хоёр тал ойлголцтолоо 2026 оны нэгдүгээр сарын 31 хүртэл үр дүнд хүрэхийг эрмэлзэнэ. Тухайн хугацаанд үр дүнд хүрээгүй тохиолдолд хугацаа хамаарахгүйгээр энэ хэлэлцээрээ үргэлжлүүлж, үр дүн гаргахаар тохиролцсон гэсэн үг. Хэлэлцээрийн хэлэлцэх асуудал дотор долоон жил тутам зээлийн хүүг хэлэлцэх талаарх асуудлыг өөрчлөх санал тусгасан байгаа” гэв. Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй нэгдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Б.Жавхлан сайдаар ахлуулсан зээлийн хүүг бууруулах асуудалд төвлөрч ажиллах нэг хэсэг, менежментийн төлбөр болоод засаглалыг сайжруулах асуудлыг Г.Дамдинням сайдаар ахлуулсан хэсэг хариуцан ажиллаж байгаа юм байна.

Хэлэлцээнд Засгийн газраас баталсан удирдамжийг дагуу оролцож байгаа гэдгийг тодотгож байв. “Оюу толгой” төсөлд хяналт тавих зорилгоор Монголын талд өгсөн мөнгө, аудитын шалгалтын талаар гишүүд тодруулж, хариулт авсан юм. “Оюу толгой” төслийн ТУЗ-ийн 274 дүгээр тогтоолоор 2021 оноос эхлээд “Эрдэнэс Оюутолгой” ХХК далд уурхайн бүтээн байгуулалтад хяналт тавихаар жилд 5 сая буюу 4 жилийн хугацаанд 20 сая ам.долларын санхүүжилт төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 18.2 сая ам.долларыг бүрэн авсан аж.

Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ, “Оюу толгой” төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ зэрэгцээ түвшинд үргэлжилж байгааг гишүүд сайшааж, Монгол Улсын эрх ашиг хангагдсан шийдэл гарахыг монголчууд хүлээж байгааг сануулж байв. Хянан шалгах түр хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол зохион байгуулах бөгөөд олон нийтийн мэдэх эрхийг хангахын тулд нууцын тамгатай материалуудыг нууцаас гаргахад анхаарахыг хүсэв.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээний протокол дахь хэлэлцээний хугацааг амжилттай шийдвэрлэсэн болохыг Б.Жаргалан гишүүн тэмдэглээд, Монгол Улсын талаас хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувь болон менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулах эрмэлзэлтэй байгаа хэдий ч асуудлаа “олон улсын жишиг” гэхээс илүүтэй “Монголын талын өгөөж” гэдэг агуулгаар нэмэгдүүлэх, гэрээний үлдсэн хугацаанд Монголын тал жилд хэр хэмжээний өгөөжийг хэрхэн хүртэх өнцгөөс томьёоллоо боловсруулах нь зүйтэй гэдэг санал хэлж байв.

Өмнө нь 2018 онд “Оюу толгой” төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ боломжийг ашиглаагүй болохыг Э.Болормаа гишүүн дурдаад, тэрхүү эс үйлдэхүйгээс үүдэн Монгол Улс ямар хэмжээний эрсдэл хүлээснийг, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстойг, УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан хянан шалгах түр хороо хэлэлцээг цаг тухайд нь хариуцлагатайгаар эхлүүлэхэд үр дүнтэй түлхэц үзүүлж ажилласныг онцолсон юм.

Тус өдрийн хуралдааны төгсгөлд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсохоор товлосон ч энэ сарын 3-нд хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ цахимаар мэдэгдсэн байна. Иймд уг асуудлыг хойшлуулснаар хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна 6 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 7 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 1 цаг 31 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 1 цаг 46 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 1 цаг 46 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 1 цаг 49 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 1 цаг 50 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 1 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 52 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 3 цаг 37 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 3 цаг 38 мин Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? 3 цаг 38 мин Европын орнууд онгоцны түлшний хомсдолд орж болзошгүйг анхаарууллаа 3 цаг 40 мин Хаврын тариалалтад зориулан 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ 3 цаг 40 мин АНУ-ын цэргүүд Сириэс бүрэн гарч дуусжээ 3 цаг 42 мин Хууль бус ан агнууртай тэмцэх хяналт шалгалтыг эрчимжүүлж байна 3 цаг 44 мин Бага тойруу дотор скүүтер, мопедыг явган хүний замаар зорчихыг хориглолоо 3 цаг 47 мин Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг амар амгалан байгаагүй 4 цаг 4 мин НҮБ: Ойрхи Дорнодын зөрчлөөс болж нэмэлт 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй 5 цаг 22 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 23 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур...
Top