x

Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурав

АҮЭБЯ, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны төлөөлөл аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажууллаа.

УУҮА-ийн мэдээлснээр, энэ сарын 3-наас эхлүүлсэн хэлэлцээний явцад ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, санал зөрөлдөөнтэй заалтыг харилцан зөвшилцөж тохиролцжээ. 

Хамтын хэлэлцээрт хариуцлагатай, тогтвортой уул уурхайн төлөө (TSM) стандартын заалттай уялдуулан, МУУҮА-ийн гишүүн байгууллагын дагаж мөрдөх кодекс, олон улсын стандартаас тусгаж өөрчилсөн. Инфляц, үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, үнийн өөрчлөлтийг харгалзан, үндсэн цалинг жил бүрийн эхний улиралд багтаан нэмэх, салбарын хамгийн бага цалин нь улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмсэнтэй тэнцүү байх, улсын хэмжээнд 2026 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөхгүй тохиолдолд 2.2 дахин нэмэх зохицуулалтыг орууллаа. Мөн бүх ажилтнаа гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалд хамруулах, салбарын ажил мэргэжлийн ангилал, ажлын байрны нэршлийг зөв тодорхойлох, шинэчлэх, индекс/кодыг дүйцүүлэн хэрэглэх, ажилтнуудад сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. 

Түүнчлэн, улсын хэмжээнд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын хэлэлцээрийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж, энэ хүрээнд байгууллагууд хамтын гэрээ, хэлэлцээрээ шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулан хэрэгжүүлэх юм.

Хэлэлцээрт МУУҮА, "Эрдэнэс Монгол” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Оюу толгой” ХХК, “Платинум Ланд” ХХК, “Хан Алтай ресурс” ХХК ажил олгогчийг төлөөлөн оролцжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 20 цаг 42 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top