x

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан нар өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен тус байнгын хорооныхоо үйл ажиллагаа, чиглэлийн талаар танилцуулаад, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэ зохицуулалтаар Хүнс, хөдөө аж ахуйн болон Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороотой болж өргөжсөнийг онцлов. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүнс, хөдөө аж ахуйн бодлого, хөгжлийн асуудалд онцгойлон анхааран ажиллаж байна гэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф 17 дугаар бага хурлын агуулга, төлөвлөлтийн талаар ерөнхий мэдээлэл өгөхийн зэрэгцээ энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотой асуудлуудад анхаарч, хамтарч ажиллахыг хүслээ. Тухайлбал, тус хурлын зохион байгуулалтад оролцох үйлчилгээний олон улсын байгууллагыг сонгон шалгаруулах зэрэг ажлуудын талаар холбогдох мэдээлэл өгч, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад түр болон суурин байгууламжийн ажлыг ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлуулсныг дуулгав.

Байнгын хорооны дарга Б.Бейсен 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах үеэр газрын доройтол, цөлжилтийн асуудалд олон улсын парламентуудын анхаарлыг хандуулан улмаар газрын доройтол, цөлжилтийг мэдэгдэхүйц бууруулах бодлого, төсөв, хяналтын зохистой механизмыг бүрдүүлэх зорилгоор урт хугацааны өндөр үр нөлөө бүхий шийдвэр гаргахаар зорьж байгаагаа онцолсон юм.

Мөн нүүдлийн мал аж ахуй, өв уламжлалыг хадгалах зорилгоор бэлчээрийн хамгааллын арга механизмыг өөрийн улсын онцлогт тааруулан хэрэгжүүлэхэд анхаарч, энэ хүрээнд хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвхийлэн ажиллана гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан манай улсын нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилттэй, нийт бэлчээрийн 34.5 хувь нь газрын доройтолтой, говийн бүсийн газар нутгийн 50 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжилттэй байгааг дурдаад энэхүү хурлын зохион байгуулалтад онцгойлон ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 8 цаг 46 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 56 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 37 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 37 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 10 цаг 26 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 10 цаг 42 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top