Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 08.00 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн байна.
Ингэхдээ, хоёр үндэслэлийг танхимын гишүүддээ танилцуулжээ.
Нэгдүгээрт, Засгийн газрыг огцруулах ажиллагаанд оролцож, гарын үсэг зурсан буюу танхимын зарчмыг зөрчсөн.
Хоёрдугаарт, шатахууны хомсдлыг шийдвэрлэчихээд байхад хомсдолтой байгаа мэтээр мэдээлэл тарааж, олон нийтийг өдөөн турхирсан, Засгийн газрын үйл ажиллагааны эсрэг ажилласан.
Энэ шалтгаанаар Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүн, Шадар сайдын албан тушаалаас чөлөөлж буйгаа мэдэгдсэнийн дараа ээлжит бус хуралдаан үргэлжилжээ.
С.Амарсайханыг огцруулах тухай мэдэгдлийг өчигдөр орой өөрт нь хүргүүлсэн байна.



