x

Монгол-Германы парламентын бүлэг Берлинд албан уулзалт хийлээ

УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай, гишүүд С.Эрдэнэбат, О.Саранчулуун нар энэ сарын 27-нд ХБНГУ-ын Бундестаг дахь Герман–Төв Азийн парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны парламент хоорондын харилцаа, ардчилал, хүний эрх, хөгжлийн бодлогын чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан байна.

Н.Алтаншагай ХБНГУ-ыг Монголын ардчиллыг дэмжигч гуравдагч хөршийн хувьд онцгой үүрэгтэй гэж онцлон, хоёр орны парламентын харилцаа эрчимтэй хөгжиж буйг дурдав. Тэрээр мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд саяхан Бундестагийн Өргөдлийн байнгын хороонд зочилж, туршлага судалсныг тэмдэглэсэн байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Бундестагийн үйл ажиллагааны туршлагаас суралцах зүйл их байгааг онцолсон бол О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог дэмжих Германы туршлагыг судалсан талаар дурджээ.

Тобиас Винклер Монгол Улс Герман–Төв Азийн парламентын бүлэгт онцгой байр суурь эзэлдэг хэмээн тодотгож, УИХ-ын бүтэц, төлөөллийн өөрчлөлтөд нааштайгаар хандсанаа илэрхийлэв. Тэрээр парламентын төлөөллийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Бундестагийн туршлага, хууль эрх зүйн зохицуулалтын талаар товч танилцуулжээ.

Н.Алтаншагай уулзалтын төгсгөлд Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гөркийг Монгол Улсад айлчлахыг дахин урьж, хоёр орны хамтын ажиллагаа цаашид бүх салбарт гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна 6 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 7 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 1 цаг 31 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 1 цаг 46 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 1 цаг 46 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 1 цаг 49 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 1 цаг 50 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 1 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 52 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 3 цаг 37 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 3 цаг 38 мин Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? 3 цаг 38 мин Европын орнууд онгоцны түлшний хомсдолд орж болзошгүйг анхаарууллаа 3 цаг 40 мин Хаврын тариалалтад зориулан 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ 3 цаг 40 мин АНУ-ын цэргүүд Сириэс бүрэн гарч дуусжээ 3 цаг 42 мин Хууль бус ан агнууртай тэмцэх хяналт шалгалтыг эрчимжүүлж байна 3 цаг 44 мин Бага тойруу дотор скүүтер, мопедыг явган хүний замаар зорчихыг хориглолоо 3 цаг 47 мин Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг амар амгалан байгаагүй 4 цаг 4 мин НҮБ: Ойрхи Дорнодын зөрчлөөс болж нэмэлт 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй 5 цаг 22 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 5 цаг 23 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур...
Top