Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд нэмэлт орлого олох боломжийн талаар хэлэлцлээ. Хуралдаанд зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар уг саналыг дэмжсэн бөгөөд цэргийн байгууллагууд хуульд нийцүүлэн мал аж ахуй, газар тариалан зэрэг туслах үйл ажиллагаа эрхэлж орлого бүрдүүлэх боломжтой болох юм.
Энэ шийдвэрийн үр дүнд анги, нэгтгэлүүд олсон орлогоо хамт олноороо хэлэлцэж, шаардлагатай хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажилд зарцуулах эрхтэй болно. Тухайлбал, Зэвсэгт хүчний 232 дугаар анги сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арьс, сур боловсруулах болон үнээний ферм байгуулах төслүүд хэрэгжүүлснээр 500 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцжээ.
Энэхүү санаачилга нь зэвсэгт хүчний байгууллагуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой гэж үзэж байна.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам.



