x

АИ-92 шатахууны нийлүүлэлт хэвийн, иргэдийг сандарч нөөцлөхгүй байхыг уриалав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдааны дараа Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “АИ-92 бензинийг өдөр бүр ердийн хэрэглээний түвшинд нийлүүлж байгааг мэдэгдэв.

Салбарын сайд мэдээлэлдээ, “Энгийн өдрүүдэд 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одоогийн байдлаар, 1800 тонн шатахууныг нийлүүлээд ч дугаарлалт татрахгүй байна. Энд тодотгож хэлэхэд, ОХУ манай улсын шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг. Гэтэл тус улсад үүсээд буй нөхцөл байдлаас хамаарч, дотооддоо шатахуунаар доголдож байгаа гэсэн мэдээлэл байна.

ОХУ-ын Засгийн газар уг нөхцөл байдалтай холбогдуулж АИ-92 бензинд он дуустал хязгаарлалт тавиад буй. Гэхдээ манай улс ОХУ-тай хямд нөхцөлөөр шатахуун худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Аравдугаар сард бид 58 мянган тонн АИ-92 бензинийг "Роснефть" компаниас авна. Үлдсэн хэсгийг "Газформ" компани болон БНХАУ-аас авахаар ярьж байна.

Манай улсын гол нийлүүлэлтийг хангадаг "Ангарск"-ийн нефть боловсруулах үйлдвэр энэ жилийн засвараа хийсэн. Одоогоор үйл ажиллагаа нь жигдрээгүй байна. Иймд Ерөнхий сайд, Шадар сайд болон миний бие асуудлыг ОХУ-д зохих шугамаар нь хөндөж тавьж буй.

АИ-92 бензинийг ердийн хэрэглээний түвшинд байгааг дахин хэье. Иймд иргэд сандарч тэвдэлгүй хэрэглээндээ тааруулж, худалдан авахыг уриалж байна" гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 1 цаг 14 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 1 цаг 16 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 1 цаг 17 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 1 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 1 цаг 28 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна 2 цаг 8 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 9 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 3 цаг 33 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 3 цаг 48 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 3 цаг 48 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 3 цаг 51 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 3 цаг 52 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 3 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 54 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 5 цаг 39 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 5 цаг 40 мин Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? 5 цаг 40 мин Европын орнууд онгоцны түлшний хомсдолд орж болзошгүйг анхаарууллаа 5 цаг 42 мин Хаврын тариалалтад зориулан 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ 5 цаг 42 мин АНУ-ын цэргүүд Сириэс бүрэн гарч дуусжээ 5 цаг 44 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл...
Top