x

Ж.Амарсанаа: Улс орны хөгжлийн тулгуур нь Үндсэн хууль юм

Эхлээд нэр зүйлийг би албаар цохон тэмдэглэж хэлье. Ажил албаны шаардлагаар өнгөрсөн зуунаас энэ зууныг дамнан 200 жилийн дотор би намаас хол байгаа ч улс төрийн мэдрэмж бол гайгүй. Иргэн байгууллага хэнбугай ч хувьд Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиилагаанд нөлөөлөхийг хориглосон.

Цэцийн гишүүдийн зураг хөргийг нийгмийн сүлжээнд тавиад эхэлсэн явдал бол нөлөөлж байгаа хэлбэр мөн. “Цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг” гэж  өөрсдийгөө хэлдэг гэдэг нь зүй бус. Монголд төсөл хэрэгжүүлж байсан Германы иргэн Вилке нь Улсын Их Хурал буюу парламент, түүний гишүүн нь ард түмний удирдагч оройн дээд биш, Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэсэн утгаар зүйрлэн хэлсэн юм. 

Дэлхий дахинаа 200-аад жилийн өмнө Францаас үүсэлтэй төрийн дээд байгууллагуудын хооронд эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу харилцан тэнцэлтэй, хяналттай байх үзэл баримтлалаар Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан. Ертөнцөд одоогоор Шашин шүтлэг давамгайлсан үндсэн хууль, Улс төр  давамгайлсан үндсэн хууль, Эрх зүй давамгайлсан үндсэн хууль үйлчилж байнаа. Манай улсад  эрх зүй  давамгайлсан Үндсэн хууль бүрэн хэрэгжих хүртэл өдий байх шиг байна. Гол саад гацаа нь өнөөгийн  улс төрчид өөрсдөө болоод байна. 

Хууль тогтоомжийг Улсын дээд шүүх, харин Үндсэн хуулийн зүйл заалтыг Цэц албан ёсоор тайлбарлаж байна. Албан бус буюу онолын тайлбарыг эрдэмтэн багш, судлаачид тайлбар хийдэг. Гэтэл УИХ-ын гишүүд олон жил Үндсэн хуулийг, тэгэхдээ бүр өөр өөрөөр, эсрэг тэсрэгээр, урвуу зөрүү  тайлбарласаар ирлээ.  Энэ бол тэдний хийдэг, эрхэлдэг ажил биш. Үндсэн хуульд ёс бусаар нэмэлт, өөрчлөлт оруулах, дур зоргоор тайлбарлах, буруугаар хэрэглэх нь хэрээс хэтэрч байна. 1992 онд баталсан Үндсэн хуульд 1999 онд анх удаа 7 зүйлд нь өөрчлөлт оруулаад, 2019 онд зургааг нь буцаан өөрчилсөн. 2019 онд УИХ-ын  гишүүн нь сайд байх хязгаар тогтоогоод, төдхөн 2022 онд үүнийгээ мөн дахин буцаасан. Цэц хууль зөрчжээ гэж их ярих болжээ. Үндсэн хуулийн жаран дөрөв дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт Цэц, түүний гишүүн ажил үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдана гэдгийг сайтар ухуурлан ойлгох ёстой юм. Өөрөөр хэлбэл Цэцийн гишүүн ердийн хуульд биш, зөвхөн  Үндсэн хуульдаа захирагдана гэж – энэ бол онцгойлон заасан зүйл.  

Аливаа улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, эрх зүйн тогтвортой байх баталгаа нь Үндсэн хууль өөрөө юм. Гэхдээ нийгмийн хөгжлийг хойш нь Үндсэн хууль татан чангааж саатуулж болохгүй. Хөгжлийн зүй тогтолоо дагаад хүний эрхийн үндэсний комисс зөвлөл, Монгол банк,  Төрийн санхүү, Үндэсний аюулгүй байдал гэх мэт асуудлыг дэлгэрүүлэн Үндсэн хуульд тодотгол хийх шаардлага гарч болох юм. Эрх зүйн акт хоорондоо зөрчилдвөл түүнийг шийдвэрлэх арга замыг аль эрт 2000-аад жилийн өмнө  эртний  Ромоос тогтсон нийтлэг журам байдаг. Ижил хоёр эрх зүйн акт хоорондоо зөрчилдвөл хамгийн сүүлчийнх нь илүү хүчинтэй, дээд доод шатлалын акт зөрчилдвөл дээд нь илүү хүчинтэй. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон атал хүчингүй болсон, хэрэглэхээ байсан, өмнөх заалт зөв гэх нь туйлын утга учиргүй зүйл болно гэж Үндсэн хуулийн Цэцэд зөвлөх байна.

Монгол Улсын Шижлэх Ухааны Академийн гишүүн,
Үндсэн хуулийн цэцийн дарга асан
Жүгнээгийн АМАРСАНАА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top