Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаар баталлаа. Үдээс хойш нэгдсэн чуулган хуралдаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэнэ.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанд 126 гишүүнээс 111 нь ирцэд бүртгүүлсэн боловч санал хураалтад 71 гишүүн оролцов. ТББХ-ны "Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огруулахыг дэмжихгүй" гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 71 гишүүн /64 хувь/ "Дэмжихгүй" буюу татгалзсан санал өгснөөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа. Ирцээ бүргүүлсэн боловч санал хураалтад оролцоогүй 30 гишүүнийг татгалзсан санал өгсөнд тооцов. Дараачийн Ерөнхий сайд томилогдох хүртэл Г.Занданшатар Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Шинэ Ерөнхий сайдыг томилох хуулийн хугацаа 30 хоног. Энэ хугацаанд УИХ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой.
Дэлгэрэнгүйг Энд-ээс үзнэ үү.