x

Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх, Монголын Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, мөн тус улсын иргэдэд цахим визийг үнэгүй олгох, Ладак болон Монголын нэгэн аймгийн хооронд соёлын харилцаа тогтоох шийдвэрийг Энэтхэгийн эрх баригчид мягмар гарагт гаргажээ. Энэ талаар Ерөнхий сайд Нарендра Моди болон Энэтхэгт айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын уулзалтын үеэр тохиролцсон байна. 

Хайдарабадын ордонд болсон хоёр талын уулзалтын дараа Ерөнхий сайд Моди хэлэхдээ, хоёр улс харилцаагаа 10 орчим жилийн хугацаанд стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэсэн гэж мэдэгдэв. Талууд соёлын солилцоо, цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагаа , хоршоодыг дэмжих, хүмүүнлэгийн тусламж, геологи ашигт малтмалын салбарт хамтран ажиллах, мөн иог, Богд хааны өвлийн ордныг засварлах зэрэг чиглэлээр 10 гэрээ байгуулжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди  уулзалтын дараа мэдэгдэхдээ, Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт манай хоёр улсын хамтын ажиллагаа мөн тасралтгүй бэхжиж байна. Бид сургалтын хөтөлбөрүүд, Элчин сайдын яаманд цэргийн атташе томилох зэрэг хэд хэдэн шинэ санаачилгыг хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Монгол Улсын хилийн цэргийн чадавхыг бэхжүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэлээ.

Тэрбээр мөн “Манай улс Монголын хөгжлийн талбарт хүчирхэг, найдвартай түнш байсаар ирсэн билээ. Энэтхэгийн 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр нь Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх болно. Энэ бол Энэтхэгийн 2500 гаруй мэргэжилтэн Монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж буй дэлхийн хамгийн том хөгжлийн түншлэлийн төсөл мөн" хэмээн онцлон дурджээ.

Түүнчлэн Энэтхэгийн хувийн хэвшлийн байгууллагууд мөн эрчим хүч, чухал ашигт малтмал, ховор элементийн олборлолт, дижитал технологи болон уул уурхайн салбарт хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судалж байгаа гэж хэллээ.

Буддын шашнаар холбогдсон Энэтхэг, Монгол хоёр улсыг Ерөнхий сайд “оюун санааны хөршүүд” хэмээгээд “Ирэх жил Бурхан багшийн хоёр их шавь болох Сарипутра, Маудгалаяана нарын ариун чандрыг Энэтхэгээс Монгол руу илгээнэ” гэж хэллээ.

Мөн Энэтхэг улсаас Гандантэгчинлэн хийдэд санскрит хэлний багш илгээж, Буддын шашны судар бичгүүдийг гүнзгийрүүлэн судлахад дэмжлэг үзүүлнэ гэв. "Бид нэг сая эртний гар бичмэлийг цахимжуулах төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Наландагийн их сургууль Монголд буддын шашныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр бид Наландаг Гандантэгчинлэн хийдтэй холбох замаар энэхүү түүхэн холбоог бэхжүүлэхээр тохиролцлоо” гэж Н.Моди хэлэв. 

“Ладакийн өөртөө засах бүсийн хөгжлийн зөвлөл болон Монгол Улсын Архангай аймгийн хооронд өнөөдөр байгуулсан хамтран ажиллах тухай санамж бичиг нь соёлын харилцааг шинэ шатанд гаргахад түлхэц өгнө” гэдгийг Н.Моди дурдлаа. Тэрбээр хэлэхдээ “манай хоёр улс олон улсын асуудлуудад хандахдаа нийтлэг үнэт зүйлсэд тулгуурладаг” гэдгийг онцлоод “Бид олон улсын тавцанд ойрын түншүүдийн хувьд хамтран ажиллаж, чөлөөт, нээлттэй, оролцоог хангасан, дүрэм журамд суурилсан Энэтхэг-Номхон далайн бүсийг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Мөн бид хамтдаа дэлхийн өмнөд хэсгийн дуу хоолойг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр хэлэхдээ, Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр бидний хамтын ажиллагаа улам бэхжиж байна. Атaл Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн шилдэг төв болон Энэтхэг-Монголын Найрамдлын сургууль нь Монголын залуусын хүсэл тэмүүллийг шинэ түвшинд хүргэж байна” гэж онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ээж бүрийн төлөө нэг мод” санаачилгын хүрээнд талийгаач эхийнхээ дурсгалд зориулан баньян мод тарьжээ. Тэрбээр хэлэхдээ “Манай хоёр улсын харилцаа эртний соёл иргэншлийн итгэлцэл, найрамдлын бат үндсэн дээр тогтдог бөгөөд соёлын нийтлэг өв, ардчиллын үнэт зүйлс, хөгжлийн зорилго өөд хамтдаа зүтгэх эрмэлзэл дээр тулгуурладаг. Хамтын хүчин чармайлтаар бид стратегийн түншлэлийнхээ хүрээг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлэв. Тэрбээр мөн Энэтхэгийн цэвэр эрчим хүчний салбарт гүйцэтгэж буй тэргүүлэх үүргийг өндрөөр үнэлж, Шинэ Дели тэргүүлж буй “Нарны эрчим хүчний олон улсын эвсэл”-ийг онцлон дурдсан байна. 

Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Зүүн бүсийн нарийн бичгийн дарга П. Кумаран хэлэхдээ “Чухал ашигт малтмал болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа чухал байна… Монгол Улс коксжих нүүрсний ихээхэн нөөцтэй бөгөөд манай улс Канад, Индонез, Австрали зэрэг олон түнш орнуудаас коксжих нүүрс худалдан авдаг. Энэ хүрээнд Монгол Улс боломжит түншийн хувиар санал болгож байна. Гэвч  Монгол далайд гарцгүй тул нүүрсээ экспортлоход боомт болон хөрш орнуудаас хамааралтай байдагт саад бэрхшээл оршиж байна. Нүүрсний ихэнхийг одоогоор Хятад руу экспортолдог” гэв.

“Хэрэв Энэтхэг Монгол Улсаас коксжих нүүрс худалдан авах бол Хятадын Тяньжин боомт эсвэл ОХУ-ын Владивосток боомтоор дамжуулах шаардлагатай болно. Үүнд эдийн засгийн тооцоог нарийн гаргах хэрэгтэй. Миний ойлгосноор Оросын чиглэл Хятадынхаас илүү зардалтай. Тиймээс бид Орос, Монголын талуудтай ярилцаж, Монголын нүүрсийг Сибирийг дамнасан төмөр замаар Владивосток хүргэх боломж, эдийн засгийн нөхцлийг судалж байна” гэж тэрбээр хэллээ.

Эх сурвалж: Indianexpress

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Connie Caley (102.90.98.234)
    I was recently scammed out of $36,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing Parkinson surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of GLOBALFUNDSRECOVERY, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered GLOBALFUNDSRECOVERY`s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but GLOBALFUNDSRECOVERY commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact WhatsApp Number +974 5119 6981
    2025 оны 11 сарын 07 | Хариулах
  • Harris Thomas (181.214.153.85)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 1 цаг 10 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 1 цаг 12 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 1 цаг 13 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 1 цаг 22 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 1 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна 2 цаг 4 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 5 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 3 цаг 29 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 3 цаг 44 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 3 цаг 44 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 3 цаг 47 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 3 цаг 48 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 3 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 50 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 5 цаг 35 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 5 цаг 36 мин Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? 5 цаг 36 мин Европын орнууд онгоцны түлшний хомсдолд орж болзошгүйг анхаарууллаа 5 цаг 38 мин Хаврын тариалалтад зориулан 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ 5 цаг 38 мин АНУ-ын цэргүүд Сириэс бүрэн гарч дуусжээ 5 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл...
Top