x

Ж.Бат-Эрдэнэ: Даваа гаригт намын бүлэг хуралдана, өчигдрийн шийдвэрүүд хүчингүй

УИХ дахь МАН-ын бүлгийн 36 гишүүн өчигдөр бүлгийн хуралдаан зарлахыг шаардаж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн ч бүлгийн дарга өнөөдөр 12:00 цагт хуралдуулна гэж мэдэгдсэн. Гэвч бүлгийн хурлыг зарлах шаардлага хүргүүлсэн Н.Наранбаатар тэргүүтэй гишүүд өчигдөр 18:00 цаг өнгөрч байхад хуралджээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр тус хуралдааныг удирдаж, бүлгийн 36 гишүүн оролцсон байна. Тус бүлгийн хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг "эв нэгдэл хангаж чадаагүй" үндэслэлээр чөлөөлжээ.

Уг хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг нарын гишүүд "дүрмийн бус" гэж үзэж мэдэгдэл гаргав. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үүсээд байгаа асуудлаар /2025.10.15/ мэдээлэл хийлээ.

Ж.Бат-Эрдэнэ:

-“УИХ дахь МАН-ын бүлгийн нэг хэсэг гишүүд өчигдөр бүлгийн хурал зарлах шаардлага ирүүлсэн. Шаардлагыг хүлээн аваад өнөөдөр 12:00 цагт бүлгийн хурал зарласан байсан.  Бүлгийн хурлыг бүлгийн дарга товлох дэгтэй.  Гэтэл У.Отгонбаяр тэргүүтэй бусад нөхөд өчигдөр хурал зохион байгуулсан.

Нэгдүгээрт, өчигдөр болсон бүлгийн хурал дүрмийн бус, гаргасан шийдвэр нь хүчингүй. Бүлгийн хурлыг бүлгийн дарга товлодог, хэрвээ бүлгийн дарга эзгүй байвал бүлгийн даргын зөвшөөрснөөр дэд дарга хуралдааныг удирдаж болно. Миний хувьд өчигдөр ордонд байсан. Албан ёсны бүлэг ирэх долоо хоногийн даваа гаригт хуралдаж, нэгдсэн шийдвэрт хүрнэ гэж итгэж байна. МАН-ын Удирдах зөвлөл бямба гаригт /аравдугаар сарын 18/ хуралдана.  Тэндээс гарах улс төрийн шийдвэрийг бүлэг хүлээж байна. Дүрмийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэвээрээ. Цаашдаа бүлгийн хурлыг дүрмийн дагуу товлоод явна” гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа
Top