x

Хүүхдүүдийн эрүүл мэндэд заналхийлж буй “хоол тэжээлийн давхар хямрал”

Ази, Номхон далайн бүс нутагт нүүрлээд буй хүнс тэжээлийн давхар хямралтай тэмцэхийн тулд иргэдийн дунд тогтоод буй хоол хүнсний эрүүл бус дэглэмийг өөрчлөх, улмаар холбогдох эрүүл мэнд, эдийн засгийн зардлыг бууруулахад чиглэсэн хүнсний тэтгэмж, хүнсний аюулгүй байдал, орон нутгийн хүнсний тогтолцооны чанга бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Хүүхдүүдийн дунд тохиолдоод буй таргалалт нь хоол тэжээлийн дутагдлын үзүүлэлтээс түүхэндээ анх удаа давж гарлаа. 5-19 насны хүүхэд, өсвөр насныхны дунд илүүдэл жин болон таргалалтын үзүүлэлт 2000-2022 он хүртэл хоёр дахин нэмэгдэж, 194 саяас 391 саяд хүрсэн бөгөөд эдгээрийн 80 гаруй хувийг бага болон дунд орлоготой орнууд эзэлж байна. 

Гэвч Зүүн болон Зүүн Өмнөд Азид нэмэгдэж буй таргалалттай зэрэгцэн Ази, Номхон далайн бүс нутагт 10 хүүхэд тутмын нэг нь жингийн дутагдалтай хэвээр байгаа нь нэг бүс нутагт тэжээлийн дутагдал ба таргалалтын асуудал зэрэг тохиож буйг харуулж байна. 

Энэхүү хямралын гол хүчин зүйл нь хүнс тэжээлийн орчин болж байна. Тухайлбал, 2024 оны Олон улсын Хүнсний бодлогын судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар, түргэн хоол, чихэрлэг ундаа хэрэглэгчдийн тоо нь хүнсний голлох таван бүлгийн хоол тэжээл хэрэглэгчдийн тоотой бараг тэнцэж байна. 

Энэхүү эрсдэлтэй байдлыг хүнсний аюулгүй байдлын сул тогтолцоо улам бүр нэмэгдүүлж, чанарын шаардлага хангаагүй хүнсний улмаас жил бүр 600 сая өвчлөл үүсэж, 420 мянган хүн нас барж байгаагийн ихэнх хувийг хүүхдүүд эзэлж байгаа юм. Түүнчлэн эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний сурталчилгаа улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд зарим оронд хүүхдүүд долоо хоног бүр 100 гаруй удаа чихэрлэг амттан, ундааны сурталчилгааг цахим орчинд үздэг байна. 

НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд залуучуудын дунд хийсэн судалгаагаар дөрвөн хүүхэд тутмын гурав нь дээрх төрлийн сурталчилгааг өмнөх долоо хоногт нь үзсэн байсан бөгөөд ихэнх нь эдгээр сурталчилгаа нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх хүслийг нь нэмэгдүүлсэн гэж хариулсан байна. 

Энэ асуудлаас урган гарах зардал маш өндөр. Тэжээлийн дутагдал, бичил шим тэжээлийн дутагдал, таргалалт зэрэг тэжээлийн бүх хэлбэрийн дутагдлаас шалтгаалсан зардал нь ДНБ-ийг жил бүр 3 хувь хүртэл бууруулж болзошгүй байна. Өрх гэрийн түвшинд таргалалт нь чихрийн шижин болон зүрхний өвчний эмчилгээний зардлыг нэмэгдүүлдэг бол тэжээлийн дутагдал нь хүүхдийн өсөлт, суралцах чадвар, өсөж хөгжих боломжоос “хулгайлсаар” байна. 

Шим тэжээлийн дутагдлаас улбаатай давхар хямрал нь зайлшгүй тохиох ёстой үзэгдэл биш юм

Шийдвэрлэх арга зам бий хэдий ч тэдгээрийг хэрэгжүүлэхэд шийдэмгий сонголтууд хийх шаардлага тулгарна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сангийн шим тэжээлийн удирдамжуудад хүнсний хэрэглээгээ төрөлжүүлэхийг зөвлөж, хэт боловсруулсан хүнс бага хэрэглэхийг санал болгодог. Гэвч олон гэр бүл дээрх зөвлөмжийг дагаж, хоол хүнсээ төрөлжүүлэх санхүүгийн чадваргүй байна. Энэ нь төрийн зүгээс олгож буй тэтгэмжүүд нь хүний биед шаардлагатай шим тэжээлээс илүүтэйгээр энгийн үр тарианы хэрэглээг дэмжихэд чиглэдэгтэй мөн холбоотой. Энэхүү бодлогын хүрээний үл нийцлээс улбаалан иргэд ямар хүнс эрүүл вэ гэдгийг бус, юу олдсоноо л идэхэд хүрч байна. 

Иймд улс орнуудын засгийн газар болон түншүүд тэжээлийн давхар хямралыг шийдвэрлэхийн тулд хүнсний тэтгэмжийн загваруудыг шинэчлэх шийдэмгий алхам хийх хэрэгтэй. Ингэхдээ үр тариа ихтэй сагснаас төрөлжсөн хүнс бүхий сагс руу шилжих, нийтийг хамарсан хөтөлбөрүүдэд тухайн орон нутгийн хоолны соёл, шим тэжээлийн хэрэгцээнд тохирсон хоолны зохицуулалт хийх нь зүйтэй. 

Мөн засгийн газруудын зүгээс сургууль, эрүүл мэндийн төв, нийгмийн сүлжээгээр дамжуулан шим тэжээлийн удирдамжийг түгээж, өөртөө туслах бүлгүүд болон тэргүүн шугамд ажиллагсдыг дайчлан өрх гэрийн түвшинд мэдлэгийг дээшлүүлэх боломжтой юм. 

Дотоодын хүнсний тогтолцоог дэмжих нь бас нэгэн шийдвэрлэх алхам бөгөөд тухайн газар нутгийн буурцагт болон үрт ургамлыг олон төрлөөр тарьж, шим тэжээлийн мэдрэмж бүхий хөдөө аж ахуйг өргөжүүлж, логистикийг сайжруулснаар олон төрлийн шинэ хүнсийг илүү боломжийн үнээр иргэдэд хүргэх боломж бүрдэнэ. 

Хүнсний аюулгүй байдал, хяналтыг сайжруулахын тулд бүтээгдэхүүн дэх шошгыг ил тод, ойлгомжтой болгох, элсэн чихэр, давс, өөх тосны анхааруулгыг бүтээгдэхүүний зааварт заавал багтаах, транс өөх тосны агууламжийг хасах, хүнсний аюулгүй байдлын хяналтыг чангатгах шаардлагатай. 

Сургуулийн орчинд эрүүл хооллолтыг бүрдүүлэхийн тулд хоолны шим тэжээлийн стандарт тогтоох, эрүүл бус хоолны худалдааг хориглох, хоол тэжээлийн боловсролын хөтөлбөрийг сургалтын агуулгад оруулах боломжтой. Мексикт 34 сая гаруй хүүхдэд эдгээр арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн байна. 

Чихэрлэг ундаа, хэт боловсруулсан хүнсэнд тусгайлсан татвар ногдуулж, харин эрүүл хүнсний бүтээгдэхүүнд татаас олгох замаар санхүүгийн холбогдох арга хэмжээнүүдийг мөн авч хэрэгжүүлэх боломжтой юм. Мексикийн хийжүүлсэн ундаанд ногдуулсан татвар хоёр жилийн дотор хийжүүлсэн ундааны худалдан авалтыг 10 хувиар бууруулсан бөгөөд голчлон бага орлоготой гэр бүлүүдэд уг нөлөө ажиглагджээ.

Мөн түүнчлэн бодлогын түвшинд ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах арга хэмжээ авч, олон нийтийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавих нь зүйтэй. Засгийн газар болон бусад оролцогч талууд хоол тэжээлийн төрөлжилт, зар сурталчилгааны нөлөөлөл, шим тэжээлд гарч буй өөрчлөлт зэрэг дээр үндэслэж аль арга зам нь илүү үр дүнд хүрч буйг үнэлэх боломжтой. Ингэснээр холбогдох талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, цаашид хийх шинэчлэлийг нотолгоонд суурилсан байдлаар хийх боломжийг бий болгоно.  

Шим тэжээлийн дутагдлаас улбаатай энэхүү давхар хямрал нь зайлшгүй тохиох ёстой үзэгдэл биш бөгөөд бодлогын сонголт болоод зохицуулалт сул байгаагийн үр дүн юм. Хүнсний аюулгүй байдлын бат бэх тогтолцоо, санхүүгийн ухаалаг шийдлүүд, ашиг орлогоос илүүтэй эрүүл мэндийг дэмжсэн зохицуулалтыг бий болгосноор Ази, Номхон далайн орнууд хоол хүнсний орчныг өөрчилж, эрүүл залуу үеийг төлөвшүүлэх боломжтой. Эрсдэл хэдий өндөр ч эдгээр шийдэмгий арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь боловсрол, бүтээмж, тогтвортой хөгжилд урт хугацааны үр өгөөж авчирна. 

Эх сурвалж: ADB

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Меланиа Трамп НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг даргална 9 цаг 50 мин Нэн шаардлагатай эмийг НҮБ-ын шугамаар хямд үнээр худалдан авна 9 цаг 51 мин Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өглөө 9 цаг 54 мин Хэвлэл мэдээллийн нэрийг ашигласан хуурамч линкээр нэвтрэхгүй байхыг анхаарууллаа 9 цаг 56 мин Халхголд цэргийн алба хаагчид зам гаргаж, малчдад эмнэлгийн тусламж үзүүлж байна 9 цаг 56 мин “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдалд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлэв 9 цаг 57 мин Монгол, Италийн автозамаар ачаа тээвэрлэх хэлэлцээрийг баталлаа 9 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 9 цаг 59 мин Лондонд болох "Монгол тэмээний өдөрлөг"-т бүртгэж байна 12 цаг 43 мин “Экспорт Монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ 12 цаг 44 мин Дональд Трамп 2026 оны "State of the Union" илтгэлийг танилцууллаа 12 цаг 45 мин МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн IV хурал эхэллээ 12 цаг 47 мин 23-р сургуулийн усан бассейн бүхий спорт заал ашиглалтад орлоо 12 цаг 48 мин Зөрчлийн зураг, мэдээлэл илгээхдээ анхаарах шаардлагууд 12 цаг 49 мин Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулна 12 цаг 51 мин Гуравдугаар сард болох олон улсын спортын тэмцээнүүдийн хуваарь 12 цаг 52 мин Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачиллаа 14 цаг 10 мин АНУ, Ираны төлөөлөгчид Женевт хэлэлцээ хийж, ахиц гарчээ 15 цаг 50 мин Үнэт цаасны арилжаа 133.7 тэрбум төгрөгт хүрч, 85.2 хувиар өсжээ 15 цаг 57 мин Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 16 цаг 5 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн анхдугаар хурал болов... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Өмнөд Солонгост төрөлт сүүлийн 15 жилийн хамгийн хурдацтай ө...
Top