x

Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Японы химич Китагава Сусумү, Америкийн химич Ричард Робсон, Омар М.Яги нар энэ оны химийн салбарын Нобелийн шагналын эздээр тодорлоо. Энэхүү шагналыг металлорганикийн шинэ нэгдлүүдийг үүсгэснийх нь төлөө тэдэнд олгохоор шийдвэрлэжээ.  

"Эрдэмтэд хий болон бусад химийн бодис нэвтрэх боломжтой том зай завсар бүхий молекулын бүтцүүдийг үүсгэжээ. "Metal-organic frameworks" хэмээн нэрлэдэг эдгээр бүтцийг цөлийн агаараас усны уур шингээхэд, нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж авахад, хорт хийг хадгалахад, эсвэл химийн урвалын катализатор болгон ашиглах боломжтой" гэж Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

Китагава Сусумү 1951 онд Японы Киото хотод төржээ. Тэрбээр 1979 онд Киотогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд одоо тус сургуулийн профессор юм.

Ричард Робсон 1937 онд Их Британийн Гласберн хотод төрсөн байна. Мельбурны их сургуулийн профессор тэрбээр 1962 онд Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Омар М.Яги 1990 онд Урбана-Шампейн дахь Иллинойсын их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. 1965 онд Иорданы Амман хотод төрсөн тэрбээр одоо Калифорнийн их сургуулийн (Беркли) профессор юм.

Китагава Сусумү, Ричард Робсон, Омар Яги нар шинэ хэлбэрийн молекулын бүтцүүдийг үүсгэжээ. Тэдний бүтээсэн бүтцүүдэд металлын ионууд нь зангилаа (холбогч төв) болж, нүүрстөрөгчийн суурьтай урт органик молекулуудаар холбогддог ажээ. Металлын ионууд ба молекулуудыг дотроо том зайтай талст бүтэц үүсэх дараалал, зохион байгуулалттайгаар холбосон байна. Ийм нүх сүвэрхэг материалыг "metal-organic frameworks" (MOF) гэж нэрлэдэг.  Химичид тэдгээрийг тодорхой бодисыг шингээж авах, хадгалах зориулалттайгаар бүтээж болдог ажээ. 

"Метал-органик бүтцүүд нь урьд өмнө хэзээ ч байгаагүй шинж чанартай материалуудыг захиалгаар бүтээх боломжийг нээж өгч байна" гэж химийн салбарын Нобелийн хорооны дарга Хайнер Линке хэллээ.

Өнгөрсөн оны химийн салбарын Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэн Дэвид Бейкер, Их Британийн судлаач Жон Жампер, Демис Хассабис нар уургийн бүтцийг судалсныхаа төлөө хүртсэн юм. 

Америкийн химич Д.Бейкер цоо шинэ төрлийн уургийг гаргаж чадсан бол Д.Хассабис, Ж.Жампер нар хагас зуун жилийн туршид таамаглаж чадаагүй уургийн нарийн төвөгтэй бүтцийг урьдчилан таамаглах боломжийг олгосон хиймэл оюуны загварыг бүтээсэн байна. 

1901 оноос хойш химийн салбарын Нобелийн шагналыг 116 удаа олгожээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг 195 хүн хүртсэн байна. Харин 1916-1919, 1924, 1933, 1940-1942 онуудад шагналыг найман удаа олгоогүй бөгөөд үүний шалтгаан нь Нобелийн хороо тухайн жилүүдэд нэр дэвшигчдийн ирүүлсэн судалгааны ажлуудыг шагналыг хүртэхэд хангалтгүй гэж үзжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийт шүүгчийн III чуулганаар шүүхийн сахилга, тогтолцооны шинэчлэлийг хэлэлцэж байна 21 мин “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарди” шагналтнууд тодорлоо 26 мин К.Роналду хөлбөмбөгийн түүхэнд анхны тэрбумтан тоглогч боллоо 28 мин Францын Ерөнхийлөгч Э.Макрон хоёр хоногийн дотор шинэ Ерөнхий сайд томилохоо мэдэгдлээ 30 мин Борооны ус зайлуулах 30 км шугамыг ирэх онд угсарна 32 мин Монгол кино урлагийн 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Төрийн ордонд болно 34 мин ​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой 45 мин Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалингаараа төлдөг болмоор байна 1 цаг 9 мин Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй 150, өндөр эрсдэлтэй 488 лифт бүртгэгдлээ 2 цаг 10 мин Өнөөдөр Улаанбаатарт 13 хэм дулаан 2 цаг 22 мин Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо 2 цаг 25 мин Багш нарын цалинг 2028 он хүртэл үе шаттайгаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судална 2 цаг 27 мин С.Ган-Очир: Алтны нийлүүлэлт найман тонн байгаа ч оны эцэс гэхэд 20 тонн хүрнэ 16 цаг 3 мин Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарласан багш нарын төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 40 мин Хиймэл оюун ухаан зохиосон анхны Франц жүжиг Версалийн ордонд нээлтээ хийнэ 16 цаг 46 мин Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ-ий сугалааны тохирол гарлаа 16 цаг 49 мин Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиулжээ 16 цаг 54 мин Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төслийн гэрээ байгуулав 16 цаг 55 мин Нийслэлд авто замын шинэчлэлийн ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 59 мин Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүртгүүлээрэй 17 цаг 2 мин
iИх уншсан
Нүүрсчиддээ барьцаалагдсан парламентыг тараахаас өөр зам үлд... Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Их хагарал Солийн Данзан (2) Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу Б.Пунсалмаа: Цаг хугацааны хайчинд шахагдаж байна гээд төсви... Монголын цахим боломж Он гарсаар 690 мянган жуулчин Монголд иржээ Мароккод болсон жагсаалын үеэр 3 хүн амиа алдав “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Хагас коксон шахмал түлш баталгаажиж, гэрчилгээтэй боллоо Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл 95... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх...
Top