x

Их хагарал

ИХ ХАГАРАЛ

-Их салхи хөдлөх аваас,нижигнэнхэн хөдөлтүгэй!

М.Горький

-вээрс-

Ардын нам хагарч байна. Уул нь  “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг зарчмаар сэм эмтэрч, нам цуурч ирсэн МАН өдгөө тогоотойгоо цуг хагарч байх шиг.

    Хэдхэн сарын дотор л гэхэд Ерөнхий сайдаа буулгаад Ерөнхийлөгчийн тамгын дарга орыг нь авав. Тэрийгээ намын дарга болгоод цааш нь явуулах гэтэл УИХ-ын дарга нь хажуунаас нэрээ дэвшүүлээд гараад ирэв. Зөрүүлээд ЕС нь Их хурлын даргаа хүчтэй шүүмжилсэн гишүүнээ Хууль зүйн сайд болгож хариу барив. Яг л шанаадахаар нь мангасдаад, мангасдахаар нь элэгдээд, элэгдэхээр нь бөлдөгдөөд гэдэг шиг ана мана, ач тач үзэлцэх аж. Одоо яалцахыг би яахин мэдэх, тэнгэр л мэдэх!

   Талууд ихээхэн зоригтой байх нь “хэн хэнийхээ бөлдгөнд гар нь хүрээд байгааг” илтгэх мэт. Аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг. Хууччуул “Тэнэг хүний тэнэглэлээс илүү зориггүй хүний зориг аймаар” гэж сургасан гээд бодохоор аймаар нь илүү ч гэмээр. Гэхдээ, хэдэн хэдэн төмсөгтэй, эсвэл ор төмсөггүй мөртлөө азаргалаад явсан ч байж мэдэх золигнууд учраас хэн дийлэхийг таашгүй.

     Ерээд оноос хойш МАН бишгүй дээ л нэг цав сууж, “Мянгуужин”-гийн Сэргэн мандлын нам, Намбар вангийн шинэ МАХН энэ тэр гээд эмтэрч ирсэн ч ингэтлээ цуурсан нь үгүй. Ардчилсан намын хагарлаар нь тоглож, хагарч өгөхгүй бол аятайхан цуурхай хайж олоод, шаантаг зоон буталж, бах таваа ханган баясч явсан өдрүүд нь түүх болжээ. Үйлийн үр гэлтэй.

     Гэлээ гээд, АН хариугаа авч, бахаа хангах ээлж ирсэн юм биш. Тэд 1920-иод онд коминтерний гарт орсон МАН-ын түүхийг зууны дараа давтан алдаад, “насийлак”-тай хэвтэж байгаа. Юу яасны улс төрийн тоглолт хийж бах таваа хангах вэ, амь насаа аврах тухай асуудал тэргүүнд нь буй. 

    МАН-ын хагарлыг дагаад сайн, муу янз бүрийн л төсөөлөл нийгэмд байна. Муу нь, эцэг эхийн салалт үр хүүхдэд тусдагийн адил эрх баригч том намын хагарал үндэстэн дээр сүүдрээ буулгана. Дараагийн сонгуулиуд дөхснийг хэлэх үү, одоо ямар нэг бүтээн байгуулалт, зөв шинэчлэлт горьдох хэрэггүй, харин аль болох бага л нураагаасай гэх болгоомжлол.

   Бас, монголын хамгийн хөгшин нам, үзэл суртлын динозавр улс төрийн тоглолтоос гарах нь хөгжилд нэмэртэй гэсэн итгэл найдвар ялангуяа Ардчилсан намынханд төрж байна. Яагаад гэвэл, Ардчилсан хөдөлгөөний гучин жилийн зорилго бол үндсэндээ “МАН-ыг дарж авах” л байсан шүү дээ. Харин МАН-ын гол үзэл суртал нь юу яасны зүүний чиг баримжаа вэ, зүгээр л “АН-ыг өөд нарын бараа харуулахгүй байх” маягтай хөгжиж ирсэн. 

    Энгийнээр хэлбэл, манай намуудыг баруун, зүүний бодлогоор бус харин “Хуучнаараа байхгүй юм шүү” гэсэн урагшаа хандлага, “Яаж ийгээд хуучин инерциэ хадгалах юм шүү” гэх хойш суух чиг баримжаагаар ялгаж болно. Монголд хөгжлийн баруун зүүний үзэл биш, харин “Урагшаа”, “Арагшаа” бодлого бол байх аж.

   Давтан хэлэхэд, манайд ч ямар ч баруун зүүний ямар ч үзэл санаатай нам гараад ирлээ гэхэд дэмжих үндэс суурь үгүй. Гишүүд нь ямар нэг үзэл санааг гэхээсээ илүү “манай нам” гэдэг ээнэгшлээрээ итгэл үнэмшлээ хийж ирсэн.

   Монгол намын Монгол гишүүдийн үзэл санаа “Манай нам улс орноо коммунизм руу жолоодож байна. Ёстой мундаг, Ураа”, “Нөхдөө, нам маань социализм байгуулахаа больсон байна. Өө тийм үү, за ойлголоо. Намынхаа шийдвэрийг дагалгүй яах вэ” , “Өчигдрийн хурлаар манай нам социал демократ болсон шүү, цаадуулдаа хэлээрэй. Тэр нь ямар юм байдаг бол доо, судласан л болохоос...” гэх маягаар л шинэчлэгдэж явжээ. 

   Нөгөө талаасаа, хагарч байгаа байдлыг харваас МАН чинь явж явж Монголчуудынхаа гарт ороод иржээ.(Хагарч бутрахгүй, олигтой алалцахгүй байгаа нь МАН-ыг цаанаа л нэг “Монгол биш” харагдуулдаг хүчин зүйл байлаа) Бас, хөгжил дэвшил нь өөрөө хагарал хуваагдалгүйгээр төсөөлөх аргагүй процесс. Бидний биеийг амьдбайлгахыг тулд эд эс хүртэл тасралтгүй хуваагдсаар байдаг шиг.

   Анзаарууштай нь, манайд ийм нэгэн бичигдээгүй хууль бий. Монголд бичмэл хуулиас илүү бичигдээгүй хууль нь амьд бодитой байдгийг та нар юу андах вэ!  Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нам, ялангуяа эрх барьж байгаа бол өөдлөхөө больдог тэр хууль. Энэ үзэгдэл XXI зууны босгон дээрээс хүчээ авсан. Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Н.Энхбаяр хоёр эхийг нь тавьсан санагдана. Манай Багаа ерөнхийлөгч үг хэлэх тоолондоо л “Урт шар хүнээс болгоомжил” хэмээн захидагсан. Багаа нь ерөнхийдөө тоглоомноос холдсон боловч урт шар дээл нь ордны коридорт намирсаар бөлгөө.

   За тэгээд, “Манай Дулмаа ч бас Дулмаа” гэгчээр Элбэгээ ерөнхийлөгчийн үед АН хямраад, эцсийн дүндээ Женкогийн гарт орж, түүнийг төрийн тэргүүнд гаргав. Х.Баттулга ерөнхийлөгчийн үед АН-ыг үүсгэн байгуулагчид, Ардчилсан хувьсгалын анхны удирдагчид Э.Бат-Үүл, Да. Ганболд, М.Энхсайхан, С.Баярцогт тэргүүтэн шоронд орсон нь “АН-аас нэр дэвшин сонгогдсон ерөнхийлөгч АН-аа шоронд хорьсон” үйл явц байв.

    Одоогийн энэ ерөнхийлөгч У.Хүрэлсүх харин ч хэдэн жил тэслээ. Өөрөө бойжуулж, өөд татаж гаргаж ирсэн хүмүүстэйгээ өдгөө өөрөө биечлэн үзэж тарахдаа тулсан нь тавилан гэлтэй.

  Үндсэн хуулиараа парламентын засаглалтай атлаа, бүх ард түмнээс сонгогдоод шүүхийг атгадаг ерөнхийлөгчтэй байдаг төрийн тогтолцооны гажиг гэж энэ үзэгдлийг оношлодог юм билээ. Мэдээд, оношлоод байвч засдаггүй нь бас шалтгаантай. Ерөнхий сайд бүхэн энэ зовлонг ярьж толгойгоо шаадаг боловч, өөрөө ерөнхийлөгч болчихвол таг мартдаг гэх юм билээ. Энэ өнцгөөс үзвэл, МАН-ын хагарал нь зүй ёсны үзэгдэл гэлтэй.

   Өөр нэг талаас нь харвал, Монголын засаглал “улс төрийн газар хөдлөлт”-ийн идэвхтэй бүст оршдгийг тооцууштай. Ялангуяа ХХ зуунд МАХН их төлөв гадны нөлөөгөөр доргиж, хагарч ирсэн түүхтэй. Онцлог нь аливаа хагарал нь хүч тэнцүү өрсөлдөөнөөр биш, хүчирхэг дэмжлэгтэй аль нэг талын агшин зуурын ялалтаар төгсөж ирсэн. Нам нь тогтвортой харин удирдлага, бодлого тогтворгүй. Дотроо үймрэвч нам нь тогтвортой байсны шалтгаан нь мөн л “газар хөдөлгөгч”ийн бодлогоос хамааралтай. Түүгээр дамжуулан СССР-ын нэгэн дагуул болох БНМАУ-ыг засаглаж ирсэн Кремлийн бодлоготонгуудад МАХН-ыг задлах, тараах ямар ч сонирхол байгаагүй. Түүний оронд гар бохирдсон, итгэл алдсан эсвэл хөгширч уймарсан удирдагчийг солихоос эхлээд сайн айлгах замаар улам дуулгавартай болгох үүднээс үе үе дотоод тэмцэл маягийн зүйлсийг зохион байгуулж иржээ. Өнөөдрийнх шиг хүч тэнцүү тулаан огт байгаагүй.

Харин өнөөдөр яагаад ингэв ? Хариуг хамтдаа хайцгаая.

  Юуны өмнө Шинэ Оросын шинэ бодлогыг хангахад МАН хөгшдөж эхэлсэн байх магадлалтай. Эсвэл, тэд өөрийн бодлогыг Зөвлөлтийн эсрэг үзэл санаанд дээр анх дөрөөлөн гарч ирсэн Ардчилсан хүчний нэрээр хэрэгжүүлбэл үзэл суртлын том ялалт болно гэж үзсэн ч байж болох. Тэд иймэрхүү таашаалд их дуртай. 

   Ямар ч байсан, шинэ мянганы эхнээс тэдний гол анхаарал АН рүү амжилттай чиглэж, Москвагийн бодлогыг ил хамгаалан хэрэгжүүлэгчид, үндэстнийхээ эрх ашгийн эсрэг зоригтойёо босогсод ийшээ шилжсэн. ХХ зуунд МАХН шиг Москвагийн үгнээс гараагүй нам үгүй байсан бол сүүлийн хориод жилд АН-ын зарим удирдагч тэднийг гүйцэж түрүүлэн, шилжин явах цомыг булаасан гэхэд хилсдэхгүй. (Өнөөгийн АН-ын гишүүдийг үлгэрлэвээс, дээрэмчдэд булаагдсан хөлөг онгоцоо эргүүлж авахаар тэмцэлдэж буй далайчид шиг л байгаа)

   Хэдийгээр бид МАН-ыг “Оросын гар хөл”-өөр нь дуудаж, Орос-Хятадын хийн хоолойг нутгаараа дамжуулж хорлох гэлээ энэ тэрээ гээд байгаа ч “хийн хоолой биш хий хоолой” хэвээрээ л байгаа. Тэгж ярихдаа тулбал, АН төрийг тэргүүлэх үед Оросын Хятад руу хийх нүүрсний экспортыг дэмжих хамгийн том операци амжилттай хийгдэж, Москвагийн нөлөөний эсрэг ардчилсан хувьсгалыг гардаж “их ах”ыг гомдоосон хүмүүсийг шоронд хийсэн нь гашуун боловч үнэн. 

   Эндээс ямар дүгнэлт гарч байна вэ? Мөнөөх “Газар хөдөлгөгч” бээр өөрт хэрэггүй болсон этгээдийг зүгээр нэг хаячихдаггүй, устгаж, хорьж нөлөөг нь бүрмөсөн арилгаж байж сая санаа амардаг онцлогтой. Иймээс МАН хуучирсан бохир бээлийний адил үзэгдэн, газар хөдлөлтийн нөлөөгөөр донсолж байж болох. “Мавр хийдгээ хийсэн, мавр одоо зайлж болно”

   Эсвэл, “Газар хөдөлгөгч” шинэ тулах цэгтэй болсон, Орос-Украйны дайнаас болоод тэдний анхаарал халамж суларсан зэрэг шалтгаанаар МАН-ыг эв нэгдлийг хүчээр баригч гадаад шалтгаан арилсантай холбоотой байж болох. Монголчууд юм чинь, хараа хяналтгүй орхивол зодолдож л таараа шүү дээ. 

Ямар ч байсан МАН хагарч байна.

Зарим ахмад гишүүд нь, харцаа буруулан байж:

-Манай нам хагараагүй, жаахан цуурсан тал байгаа хэмээн ярилцлага өгч харагдавч үйл бүрэлдэж, үр боловсорсон нь нэгэнт тодорхой. Үйрэх, бороолох алин болохыг хэн мэдлээ. 

   Яг нарийндаа ашиг сонирхлын хэдэн бүлэглэл үндэсний хоёр том намдаа хуваагдаж орчихоод хутгаад байна. Аль нам ялсан байг хамаагүй, засгийн эрхийг тэд л барьдаг боллоо.Намууд хоорондоо, эсвэл нам доторхи жигүүрүүд бие биетэйгээ үзэж тараад байгаа юм биш. Тэдгээр бүлгүүд л эзэмшил, нөлөөгөө булаалдаад байгаа хэрэг. Тохуурхалтай нь: "Феодалын хөрөнгө хураах" кампанит ажлын ард үгээгүй пролетариуд биш, харин өөр нэг феодал нь  зогсож байдаг шүү. 

   Учир иймд улстөрийн намуудыг шинэчлэн бүртгэх цаг яг болжээ. Тэгж гэмээнэ сая ус тосоороо ялгарч таарна. Нэг талд Үндэсний Нүүрсчдийн нам, тэднийг дэмжих “Монгол хүрз” холбоо: нөгөө нь МоЯа Нам ил тод гараад ирэг! Эх орончин, цэвэр халхчин болох гэж хүний өөрийн хоёрын үйлийг барагсад үнэнэээ хүлээгээд Ху Яа Нам мамаа байгуулаг л дээ, зуссс! Юм тодорхой байх шиг сайхан юм хаана байна.

Б.Цэнддоо, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Lucy Sliver (149.88.98.181)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах

  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах

  • Jane Suza (84.17.50.167)
    BEST BITCOIN RECOVERY EXPERT THE HACK ANGELS Contact THE HACK ANGELS. If you have lost money to scam. There are a lot of untrue recommendations and it's hard to tell who is legit. But I am sure of THE HACK ANGELS and the team they will surely help you out. Took me a long time to locate them. They approach each case with precision and adaptability, always focused on delivering results. If you are facing fraud, scams, or other crypto-related challenges, contact a professional like THE HACK ANGELS before the trial runs out. They help clients reclaim what is rightfully theirs. CONTACT INFORMATION VIA: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320 They did more than retrieve my Bitcoin; they gave me back my future.
    2025 оны 10 сарын 05 | Хариулах
  • Grusso Lucas (138.199.31.8)
    HIRE THE REAL CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I was scammed over ( $798,000) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money, and this left me devastated and depressed. I came across a lot of Testimonies about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I contacted them providing the necessary information and it took the experts about 48 hours to locate and help recover my stolen funds. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is who you need to turn to! YOU can contact them via: WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2025 оны 10 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 4 цаг 46 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 4 цаг 52 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 4 цаг 54 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 4 цаг 56 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 4 цаг 57 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 4 цаг 58 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 5 цаг 0 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 8 цаг 48 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 8 цаг 49 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 8 цаг 50 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 8 цаг 50 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 8 цаг 50 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 8 цаг 51 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 8 цаг 52 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 10 цаг 46 мин Аюулгүй байдал эхний дүрэм 11 цаг 34 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 12 цаг 25 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 12 цаг 28 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 12 цаг 29 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 12 цаг 29 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top