x

Нүүрсчиддээ барьцаалагдсан парламентыг тараахаас өөр зам үлдсэнгүй

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийг сайдад томилж буйгаа УИХ-д танилцуулахаар өнгөрөгч лхагва гаригт хүргүүлсэн. Гэвч, пүрэвт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ уг асуудлыг хэлэлцсэнгүй. Сураг сонсохнээ, "хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй" гэсэн юм байх. Уг томилгооноос болоод баасан гаригт нэгдсэн чуулган хуралдсангүй. 

Харин ч эсрэгээрээ, Ерөнхий сайд УИХ-д албан бичиг хүргүүлсний орой нь МАН-ын Хяналтын ерөнхий хороо гэдэг байгууллага хуралдаад Б.Энхбаярыг МАН-аас хөөх шийдвэр гаргажээ. "Хяналтын ерөнхий хороо" гэдэг нь намын бүтцийн байгууллага болоод гишүүдэд намын дүрэм сахиулдаг байгууллага юм шиг байна. Намын дүрэмд зааснаар "Авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдвол гишүүнийг намаас хөөх" үндэслэл болдог ч Б.Энхбаярыг чухам ямар үндэслэлээр хөөсөн талаар мэдээлэл алга. Хөөх шийдвэр гаргахдаа үндэслэлээ дурьдаагүй, зүгээр л хорооны гишүүдийн олонхийн /21-ээс 11 нь дэмжсэн/ саналаар хөөсөн болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдээлсан. Б.Энхбаярыг намаас хөөвөл МАН-ын бүлэг болон МАН-ын намаас гарна гэдгээ нэр бүхий долоон гишүүн зарласан. М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар.

Гэтэл нөгөө талаас УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар өөрийн бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн, УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан, 65 гишүүн кноп дарахад бэлэн байгаа тухай сүрдүүлэг маягийн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээгээр тарав. 65 гишүүн гэдэг бол үндсэндээ УИХ дахь МАН-ын бүлэг бараг тэр чигээрээ гэсэн үг. Г.Занданшатарын Засгийн газарт хамтарсан ИЗНН, ХҮН-ууд арай ч нэг Засгийн газраа огцруулж эргүүтэхгүй байх. АН-ын бүлэг анхнаасаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг шалгуулахыг шаардсан Улс төрийн зөвлөлийнхөө шийдвэрийг дагана гэдгээ мэдэгдсэн.

Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн "Хамгийн том хулгайч нар чинь УИХ дотор байна" гэдэг үг яалт ч үгүй үнэн юм байна. УИХ-ын Д.Амарбаясгаланг шалгана гэнгүүт Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ.

Хэрэв Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүлэлдэхүүнээрээ огцрох хуультай. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар "Хамтарсан Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлнэ" гээд өмнөх Засгийн газарт ажиллаж байсан есөн сайдыг улираан томилсон. Энэ удаа Засгийн газар огцорвол эдгээр сайд нар гурав дахиа томилогдох нь юу л бол. Ямар гуутай бурхад байгаа биш. Тэгэхээр "кноп дарахад бэлэн" гэгдээд байгаа 65 гишүүн дотор дараачийн Засгийн газрын сайд нар яваа гэдэг нь баталгаатай. Товчхондоо МАН-ын гуравдугаар ээлжийнхэн "хоолондоо" орох гээд дугаарлаж эхэлсэн бололтой. 

Гэхдээ, энд нэг чухал зүйл орхигдоод байна. Энэ бол Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргаж буй П.Сайнзориг гишүүнийн бланк дээр бичигдсэн үндэслэл. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадаагүй үндэслэлээр ойчсон, УИХ Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхээс татгалзсан. Гэтэл Г.Занданшатарыг унагах энэ дайны үндэслэл, шалтгаан бий юу? гэдэг асуулт. Хэрэв тийм зүйл байхгүй бол УИХ энэ асуудлаар шийдвэр гаргаж чадахгүй. Гэвч 64 гишүүн кнопдоход л парламентын олонхи болж Засгийн газар огцроход хүрнэ. 

Эсвэл, Ерөнхийлөгч УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн бариад түүнийг нь гишүүдийн 2/3 дэмжсэнээр УИХ хугацаанаасаа өмнө тарж, ээлжит сонгууль явуулах өөр нэг арга зам байна. Бараг тэр нь ч дээр байх. 

Үндсэндээ парламентын олонхи болсон МАН засаглах чадамжгүй гэдгээ өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд бүрэн нотоллоо. "Эрчимтай хөгжил" ярьж байгуулсан эхний Засгийн газар нь орлогоо нотолж чадаагүй Ерөнхий сайдаасаа болж огцорсон. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нь "Нүүрсний хулгайг шалгана" гэж хэлээд огцрох болзлоо хангачихлаа. Одоо цаашид энэ намд, парламентын олонхид иргэд, сонгогчдын өмнө хэлэх үг, тавих тайлан үлдсэнгүй. Намын даргынхаа сонгуулийг ч дүрмийн дагуу, маргаан гаргалгүй хийж чадсангүй. Намын даргынхаа сонгуулиас болоод намаараа хагарч, тэр нь парламентын, институцийн хагарал болж хувирлаа.

Энэ тохиолдолд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төслийг Ерөнхийлөгч УИХ-аар хэлэлцүүлээд шинээр сонгууль явуулахаас өөр гарц, гаргалгаа алга. Парламентын институцийг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн хийж чадах ганц зүйл энэ л байна. Үүн дээр нэг намын эрх ашиг яригдах ёсгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • Michael Davenport (154.16.81.156)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact Recoverycapital@fastservice.com and on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
  • Marcus Henderson (191.101.157.168)
    Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.168.34.53)
    УИХ ын,гишүүд юу гэж өөрсдийгөө тараахавдээ.4 жилээ дуустал зууралдана шүү дээ
    2025 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.145.95.191)
    Энэ тэнэг зайлж байж энэ улс хөгжинө. Тун эргүү хүндээ
    2025 оны 10 сарын 06 | Хариулах
  • Нэргүй (150.228.177.67)
    Занданшатар намын даргад гарч чадаагүйн төлөө, МАНАН бүлэглэл түүний толгойлогч Элбэгдорж, Миеэ. Энхболд, МСS Оджаргал нар юундаа тэгтлээ сандралдав??? Ухаа худаг, Баялагийн сан, Оджаргалаас буюу Нүүрсчдээс зуу зуун саяар нь авилгал авсан УИХ, ЗГазрын Гишүүд бүгд л нүүрсчид болох учир учиргүй л доргижээ!!! Нүүрсчдийг дахин шалгаад эхлэвэл Нүүрсчдээс авилга авсан нүүрсчин гишүүд бүгд хамрагдах нь бололтой!!!
    2025 оны 10 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын оргил ачаалал нэг цагаар буурчээ Өчигдөр 13 цаг 27 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су...
Top