x

Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарласан багш нарын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.10.08/ Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн боломжийн талаар мэдээлэл өгөв. Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан учраас цаашид боловсролын салбарт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд бусад боломжит эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа аж. Тухайлбал, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар санхүүжилт босгож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсныг Ерөнхий сайд онцоллоо. Уг тогтоол батлагдвал цалинг нэмэгдүүлэхээс гадна багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж буй. Үндсэн цалинг ингэж нэмэгдүүлэхэд жилд 3.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг Боловсролын яам гаргажээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн үндсэн цалинг нэмэгдүүлэхэд жилд нийт 6.1 их наяд төгрөг шаардагдана. Улсын төсөвт ийм боломж хомс тул багш нарын цалинг тодорхой үе шаттай нэмэгдүүлж, 2028 онд үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжтойг салбарын сайд хэллээ.

Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, хоёрдугаар хагасаас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний бүтцийг шинэчлэн сайжруулах санал боловсруулах шаардлагатайг дурдлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Ган-Очир: Алтны нийлүүлэлт найман тонн байгаа ч оны эцэс гэхэд 20 тонн хүрнэ 3 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарласан багш нарын төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 1 мин Хиймэл оюун ухаан зохиосон анхны Франц жүжиг Версалийн ордонд нээлтээ хийнэ 4 цаг 7 мин Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ-ий сугалааны тохирол гарлаа 4 цаг 10 мин Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиулжээ 4 цаг 15 мин Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төслийн гэрээ байгуулав 4 цаг 16 мин Нийслэлд авто замын шинэчлэлийн ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 20 мин Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүртгүүлээрэй 4 цаг 23 мин Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль хүртлээ 4 цаг 24 мин Хог хаягдлын менежментийн асуудлаар Байнгын хороо хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 4 цаг 25 мин Гашуунсухайт-Ганцмод боомттой холбогдох гэрээг ил болголоо 6 цаг 11 мин Цусны донорын хуулийн төсөлд цусны чанар, донорын урамшууллын асуудлыг тусгах санал гаргав 6 цаг 48 мин Визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдол илэрч байгааг сэрэмжлүүлж байна 6 цаг 50 мин Монголын гэрэл зургийн албаны 90 жилийн ой тохиож байна 6 цаг 52 мин Нийслэлийн 170 мянган өрх хагас коксжуулсан түлш хэрэглэнэ 6 цаг 56 мин Богд хааны өвлийн ордныг сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна 7 цаг 59 мин Нийслэлээс “Оюутны менторшип” хөтөлбөр зарлаж, 100 оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ 8 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа 8 цаг 18 мин АНУ-д робот ашигладаг компаниудад татвар ногдуулах саналыг хэлэлцэж байна 8 цаг 24 мин Засгийн газар эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг эрэмбэлж, хэрэгжилтийг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 46 мин
iИх уншсан
Нүүрсчиддээ барьцаалагдсан парламентыг тараахаас өөр зам үлд... О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Их хагарал Солийн Данзан (2) Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Б.Пунсалмаа: Цаг хугацааны хайчинд шахагдаж байна гээд төсви... Монголын цахим боломж Он гарсаар 690 мянган жуулчин Монголд иржээ Мароккод болсон жагсаалын үеэр 3 хүн амиа алдав “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Хагас коксон шахмал түлш баталгаажиж, гэрчилгээтэй боллоо Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл 95... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх...
Top