x

Гүүний сааманд 100 гаруй төрлийн эрдэс агуулагддагийг тогтоожээ

Гүүний саамыг Монголчууд эрт дээр үеэс эмчилгээ, сувилгааны зориулалтаар хэрэглэж иржээ.

Гүүний саам нь найрлагандаа уураг, өөх тос, нүүрс ус (лактоз), амин хүчлүүд, макро, микро элементүүд, витаминууд, ферментүүдийг агуулдаг учир хүний биед маш сайн эмчилгээ болдог биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.

Ангаах ухааны доктор, профессор С.Бадамжав багш шавь нарын хамт “Гүүний саам ба түүний эмчилгээний ач холбогдол” сэдвээр таван жил судалгаа хийж, шинжлэх ухааны онолын үндэслэлүүдийг нь гарган 2001 онд эрдмийн зэрэг хамгаалж байв. Тэрбээр “Сааманд 100 гаруй төрлийн эрдэс минерал бий. Тиймээс цусан дахь холестерины солилцоог зохицуулах, элэгний эсийн ханыг бэхжүүлэх, хордлого тайлах, дархлааг дэмжих, ялангуяа элэгний архаг өвчний үед эмчилгээний журмаар хэрэглэх нь ашиг тустай” хэмээн баталжээ.

Гүүний саамыг биед уураг (альбумин) нөхөх, витамин, эрдэс сэлбэх учир архаг өвчнүүд, хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийн үед өргөн хэрэглэнэ. Гүүний саамны найрлага нь саасны дараах эхний 15 минутанд хэвээрээ байх ба 15 минутаас хойш бага багаар өөрчлөгддөг нь тогтоогдсон.

Саамыг 50 граммаас эхэлж, өдөрт дунджаар зургаан удаа ууна. Хоёр хоног уухад сөрөг нөлөөгүй бол дахиад 50 граммаар нэмэгдүүлэх байдлаар 250 грамм хүргээд тэр хэмжээгээр өдөрт дунджаар зургаан удаа ууна. Багадаа 14 хоног уух ба 21 хоног хүргэвэл бүр сайн, нэг сарын завсарлагаатайгаар жилд гурваас дээш удаа ууж болно гэдгийг эрдэмтдийн судалгаанд тулгуурлан тогтоожээ. 

    Саам хэрэглэгч Б.Ганбат:

-       Монголчууд жилийн дөрвөн улиралд хүнсэндээ мах голдуу хэрэглэдэг. Тийм учраас зуны улиралд таван цул буюу дотор эрхтнээ амраах, эмчлэх зорилгоор гүүний саам уудаг. Миний хувьд зуны амралтаараа 14 хоног саам уудаг юм. Эмч нарын зөвлөснөөр эхэлж багаар уугаад хэмжээг ихэсгэсэн. Эргээд ихээс багасгах байдлаар өдөрт гурван удаа 500 граммын аягаар уулаа. Эхний хоёр өдөр гүйлгэсэн. Дараа нь гүйлгэхээ больж, арьс цайраад бие хөнгөрөөд сайхан болж байна. Уушги муу хүүхэд саам уугаад эв эрүүл болсон байна. Саамны ашиг тус их, маш сайн эмчилгээ болдог.

Саам хэрэглэгч П.Нарангэрэл:

-       Цагаан гүүний саамыг сүүлийн гурван жил ууж байна. Элэгний В вирустай байсан, энэ жил эмчид үзүүлэхэд байхгүй болсон байна лээ. Цагаан гүүг саагаад халуунаар нь уудаг. Долоо хоног уугаад 14 хоног амраад дахиж долоо хоног уудаг.  Зун гүүний саам уух гэж хотоос хүмүүс их ирнэ. Ер нь нэг уугаад сурчихсан хүн дараа жил дахиж уух гэж ирдэг. Биед нь сайнаар нөлөөлсөн болоод л ирдэг байх. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top