x

Эрүүл мэндийн сайд анхан шатны байгууллагын цахимжилт, умайн хүзүүний хавдрын илрүүлэлтийн явцтай танилцлаа

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа. Тэрээр цахим бүртгэл, мэдээлэлжүүлэлтийн тогтолцоо анхан шатны нэгжүүдэд хэрхэн хэрэгжиж буй, улаанбурхан өвчний вакцинжуулалт болон хавдрын эрт илрүүлгийн бүртгэлийн үйл ажиллагаанд ямар хүндрэл гарч байгааг судалж, тодорхой сайжруулалтыг нэн даруй хийхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.

Тодруулбал, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг болон хавдрын нэгдсэн цахим мэдээлэл, бүртгэлийн системд тулгарч буй хүндрэлүүдийг түргэн хугацаанд шийдвэрлэхийн тулд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон бусад бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм. Сайдын зүгээс мэдээлэл солилцоог сайжруулах, мэдээллийн нэгдмэл платформ бий болгох, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт анхаарч ажиллахыг онцолжээ.

Цаашлаад умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хан-Уул дүүрэгт ХПВ-ийн түргэвчилсэн оношлуур нэвтрүүлсэн байна. 30, 35, 40, 45 насны эмэгтэйчүүдийг хамруулсан энэхүү үзлэгт нийт 2462 хүн хамрагдсан бөгөөд 128 тохиолдолд ХПВ-ийн 14 хэв шинжийн аль нэг нь илэрсэн нь урьдчилан сэргийлэх шинжилгээний ач холбогдлыг харуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж буй бөгөөд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого бодитоор хэрэгжиж буйн илрэл боллоо.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. UROLOGIST (197.211.63.3)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 22 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.211.63.3)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top