x

Хуванцар хог хаягдлын аюул ба дахин боловсруулалтын шаардлага

Монгол Улс сүүлийн 10 жилийн хугацаанд 40 орчим сая ширхэг хуванцар сав импортолсон бөгөөд импортын 90 хувийг БНХАУ, үлдсэн 10 хувийг БНСУ, АНУ, ОХУ бүрдүүлж байна. Хуванцар савны хэт хэрэглээ нь чимээгүй аюул хэмээн нэрлэгдэх болсон нь учиртай. 2024 оны байдлаар Монгол Улсад жилд 2.6 сая тонн хатуу хог хаягдал гарч байгаагаас 188,600 тонн нь хуванцар хог хаягдал эзэлдэг. Гэвч үүний зөвхөн 29.2 хувь буюу 55,800 тонныг дахин боловсруулж байгаа нь үлдсэн 70 гаруй хувийг хөрсөнд булж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна.

Микро хуванцар бодис нь байгаль орчинд олон зуун жил задралгүй хадгалагддаг бөгөөд хөрс, усны шүүлтүүрээр дамжин хүнс, ундны усанд орж, эцэстээ хүний биед шингэн хуримтлагдаж, тархинд төвлөрөх аюултайг судалгаагаар тогтоосон. Хэрэглэж буй стандартын бус хуванцар савууд нь урт хугацаандаа арьсны өвчлөл, үргүйдэл, хавдар зэрэг ноцтой өвчлөлийн эх үүсвэр болж болзошгүйг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна.

Нэг ширхэг усны сав байгальд 100–1000 жил задрахгүй үлддэг. Түүний бүтэц дэх хорт хий, химийн нэгдлүүд нь хөрс, ус, агаарын бохирдлыг нэмэгдүүлж, улмаар хүлэмжийн хийн ялгарлыг өсгөх шалтгаан болж байна. Үүний эсрэг хариу үйлдэл болгож улсын хэмжээнд хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах 24 үйлдвэр бий ч бодит байдал дээр 10 хүрэхгүй нь тогтмол ажилладаг. Эдгээрийн 42 хувь нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн, 8 хувь нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Сандал, хогийн сав, барилгын материал зэрэг нь боловсруулалтын жишээ юм.

2023 оноос нийслэлд ААН, СӨХ-үүд хог ангилан ялгах, дуудлагаар хаягдал тээвэрлэх үйлчилгээг эхлүүлсэн ч хогийг ангилсан ч нэгтгэн төвлөрсөн хогийн цэгт аваачиж булдаг нь системийн доголдол байсаар байна. Нийслэлийн хэмжээнд жилд 44,420 тонн хуванцар хаягдал боловсруулах хүчин чадалтай ч түүхий эдийн нөөц хангалтгүй байгаагаас үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.

Сүүлийн жилүүдэд хог ангилалд иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа ч шийдэл нь илүү системтэй, хорооны түвшинд хүртээмжтэй байх шаардлагатай байна. Жишээ нь, өрхийн эмнэлэг, цагдаа шиг дахин боловсруулалтын байнгын цэг хороодод байгуулах нь ач холбогдолтой.

Судалгаагаар нэг дүүргийн соёлын ордон жилд 708 кг хуванцар сав цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлснээр 624 литр цэвэр усны нөөцийг хэмнэж байна. Ийм жишээг нийслэл, аймаг, сумын түвшинд өргөтгөх боломжтой. Мөн нэг төрлийн усны савны жинг бууруулах замаар жилд 29,000 кг хуванцрыг хэмнэх боломжтойг судлаачид онцолсон.

Улсын хэмжээнд 393 төвлөрсөн хогийн цэгийн ихэнх нь дүүрч, шинэ цэг байгуулах судалгаа явагдаж байна. Хэрэв бид хуванцрыг зөв ангилж, дахин боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болон эрчим хүч гаргаж чадвал хүрээлэн буй орчноо хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа ч дэмжих том хөшүүрэг болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Амина (122.201.31.61)
    Тийм шүү
    2026 оны 04 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Өчигдөр 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Өчигдөр 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Өчигдөр 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Өчигдөр 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Өчигдөр 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Өчигдөр 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Өчигдөр 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Өчигдөр 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо
Top