x

Он гарсаар хүүхдийн амь нас хохироосон таван хэрэг бүртгэгджээ

Энэ онд хүүхдийн амь насыг санаатайгаар хохироосон таван хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Өмнө нь бүлэглэн танхайрах, бусдын биеийг гэмтээх зэрэг хэрэг түгээмэл байсан бол сүүлийн үед амь нас хохироосон гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тухайлбал, 2024 оны зургадугаар сарын 21-нд 16 настай охины амь насыг хохироосон хэрэг гарсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Хэргийг мөрдөн шалгах явцад уг этгээд өөр нэг эмэгтэйн амийг хохироосон нь тогтоогдсон ч шүүх ажиллагаа удааширсан талаар иргэдээс шүүмжлэл гарчээ. Прокурорын байгууллагаас мэдээлснээр уг хэргийг 2025 оны нэгдүгээр сард шүүхээр хэлэлцсэн ч нэмэлт ажиллагаа хийхээр буцаасан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, улсын хэмжээнд жилдээ дунджаар 3-5 хүүхдийн амь насыг хохироосон хэрэг бүртгэгддэг. Энэ онд гэхэд хоёрдугаар сард Төв аймагт 10 сартай хүүхдийн амь нас хохирсон бол есдүгээр сарын 9-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт хоёр настай хүүхдийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарчээ.

Судалгаагаар ийм төрлийн гэмт хэргийн гол шалтгаан нь архидан согтуурах, эцэг эхийн үл хайхралтай холбоотой байна. Мөн нийгмийн сөрөг мэдээлэл, гэр бүлийн орчны зөрчил, залуусын хүмүүжил төлөвшлийн асуудал нөлөөлж буйг сэтгэл судлаачид онцолж байна.

Эрүүгийн хуулиар хүний амь насыг санаатайгаар хохироосон тохиолдолд 25 жил эсвэл бүх насаар хорих ял оноох зохицуулалт үйлчилж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 3 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 21 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 27 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 31 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 35 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 29 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 2 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 31 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 36 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 39 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 43 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 48 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 57 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 19 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 51 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 12 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 19 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 6 цаг 33 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар...
Top