x

Нислэгийн цаг уурын төв олон улсын чанарын гэрчилгээ гардан авлаа

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Нислэгийн цаг уурын төв нь олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2015 стандартын гэрчилгээг өчигдөр хүлээн авлаа. Энэхүү стандартын хэрэгжилт нь байгууллагын удирдлагын түвшинг олон улсын жишигт хүргэх чухал алхам хэмээн үнэлэгдэж байна.

Нислэгийн цаг уурын төв нь 2013 оноос эхлэн Чикагогийн конвенцын дагуу олон улсын нислэгийн цаг уурын үйлчилгээний хүрээнд ISO 9001:2008 стандартын шаардлагыг ханган анх удаа цаг уурын салбарт чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага болсон юм. Улмаар 2018 оноос шинэчлэгдсэн ISO 9001:2015 стандарт руу амжилттай шилжин ажиллаж иржээ.

Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр байгаль орчныг хамгаалах, нэгдмэл удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, салбарын менежментийг сайжруулах, ажилтнуудын ур чадвар болон хөдөлмөрийн нөхцөлд эерэг өөрчлөлт авчрах ач холбогдолтойг холбогдох албаны хүмүүс онцолж байна.

Энэхүү гэрчилгээ нь цаашид Монгол Улсын цаг уур, нислэгийн мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд чухал түлхэц үзүүлэх юм.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 2 цаг 7 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 2 цаг 13 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 2 цаг 14 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 2 цаг 20 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 2 цаг 28 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 2 цаг 31 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 3 цаг 10 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 3 цаг 55 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 4 цаг 9 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 4 цаг 24 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 4 цаг 29 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 37 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 4 цаг 57 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top