x

Үрийн тоснууд үнэхээр хортой юу?

Канола, наранцэцгийн тос зэрэг үрийн гаралтай ургамлын тоснууд сүүлийн жилүүдэд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх мэт олон хэл аманд өртөж, "хор", "хортой бодис" гэх нэр зүүж, интернет дэх шүүмжлэл, айдас хүйдэс дагуулсан гол сэдэв болсон. “Үзэн ядсан найм” хэмээн нэрлэгдсэн эдгээр тосонд канола, эрдэнэ шиш, хөвөнгийн үр, усан үзмийн яс, шар буурцаг, будааны хивэг, наранцэцэг, сафлор ордог бөгөөд зарим хүн зүрх судасны өвчин, чихрийн шижинг эдгээртэй холбон үздэг.

Гэвч шинжлэх ухааны нотолгоо юу хэлж байна вэ?

Омега-6 тосны хүч ба төөрөгдөл

Омега-6 тосны хүчил бол бидний бие махбодид зайлшгүй шаардлагатай өөх тос боловч өөрсдөө нийлэгжүүлж чаддаггүй. Зарим судлаач омега-6 нь архаг үрэвсэл үүсгэж зүрхний өвчин, хавдар зэрэгт хүргэнэ гэж үздэг ч бодит судалгаанууд эсрэгээр дүгнэлтэй. Жишээлбэл, АНУ-д 30 жилийн турш 200,000 гаруй хүнийг хамарсан судалгаагаар ургамлын тос хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчнөөр нас барах магадлал харьцангуй бага байжээ. Харин цөцгийн тос ихээр хэрэглэдэг хүмүүсийн дунд нас баралт өндөр байв.

Линолын хүчил ба зүрхний эрүүл мэнд

Омега-6 тосны хүчлүүдийн нэг болох линолын хүчил нь муу холестериныг (LDL) бууруулах нөлөөтэй. Харвард болон Жон Хопкинсын их сургуулийн судлаачид 30 гаруй судалгааг нэгтгэн дүгнэхэд, цусан дахь линолын хүчил өндөртэй хүмүүс зүрх судасны өвчин тусах эрсдэл 7 хувиар бага байжээ. Мөн энэ хүчил нь цусан дахь сахарын түвшин, инсулины мэдрэмжийг сайжруулдаг байна.

Омега-3 ба 6-ын тэнцвэр

Өрнөдийн орнуудад омега-6 хэрэглээ омега-3-аасаа хэт давамгайлдаг (50:1 хүртэл харьцаатай). Зарим судалгаанд энэ нь сэтгэл гутрал, гэдэсний үрэвсэл, танин мэдэхүйн бууралтад нөлөөлдөг гэжээ. Гэхдээ ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар омега-6-ыг багасгахын оронд омега-3-ын хэрэглээг нэмэгдүүлэх нь зөв бөгөөд хоёулаа эрүүл мэндэд чухал ашигтай.

Үрийн тосны боловсруулалт

Үрийн тосыг гаргаж авахдаа заримдаа химийн бодис болох гексан ашигладаг. Гэхдээ үүнийг дараа нь шүүлтүүрдэж, цэвэршүүлж, үнэргүйжүүлдэг учир хэрэглээнд аюултай гэх нотолгоо хангалтгүй. Харин хүйтэн шахалтын аргаар гаргасан тос илүү цэвэр боловч өндөр үнэтэй.

Хорт хавдартай холбоотой эсэх

2024 онд хийгдсэн судалгаагаар хөхний хавдрын хамгийн хүнд хэлбэр болох "гуравдагч сөрөг" хавдрын эсүүд линолын хүчлээр тэжээгдэн өсдөг болохыг лабораторийн нөхцөлд тогтоосон. Гэвч энэ үр дүн нь зөвхөн энэ төрлийн хавдарт хамаатай байж болох тул нийт хүн амд шууд хамаатуулж болохгүй гэж судлаачид анхааруулж байна. Омега-6-г бүрэн хасах нь эсрэгээрээ сөрөг нөлөөтэй гэдэгтэй эрдэмтэд санал нэгдэж байна.

Аль үрийн тос хамгийн эрүүл вэ?

Канола болон шар буурцгийн тос нь хамгийн сайн судлагдсан тоснуудын тоонд ордог. Тэдгээр нь омега-3, омега-6 болон нэг ханаагүй тосны хүчлүүдийг тэнцвэртэй агуулдаг. Канола тос нь зүрхэнд тустай, үрэвсэл дарах үйлчилгээтэй бөгөөд зарим судалгаанд оливын тосноос ч илүү холестериныг бууруулж байжээ. Шар буурцгийн тос ч мөн ижил үр дүнтэй бөгөөд өдөрт ердөө 5 граммаар нэмэлт хэрэглээ хийсэн хүмүүсийн дунд нас баралтын эрсдэл 6 хувиар буурсан байна.

Төөрөгдөл юунаас үүдэв?

Үрийн тосыг их хэмжээгээр хэрэглэдэг боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн (UPFs) нь чихэр, давс, цардуул ихтэй байдаг тул эдгээрээс үүдэлтэй сөрөг нөлөөг үрийн тосонд хамааруулж ойлгосон байж болохыг судлаачид онцолжээ.

Эцэст нь...

Үрийн тосыг хор хөнөөлтэй хэмээн үзэх нь бодит судалгааны үндэслэлгүй хэт дүгнэлт бөгөөд эрүүл хооллолтын хүрээнд хэрэглэхэд олон талаараа ашигтай. Тэнцвэртэй хэрэглээ, боловсруулаагүй эсвэл бага боловсруулсан байдлаар хэрэглэх нь хамгийн оновчтой хандлага юм.

Эх сурвалж: BBC.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top