x

“Дорныг дурандахуй” гэрэл зургийн ном хэвлэгдлээ

Монгол Улсад угсаатны зүйн мэргэжлийн судалгааны салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ой, Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан угсаатны зүйч Ласло Фөлдешийн Монголд хийсэн хээрийн судалгааны гэрэл зургуудаас бүрдсэн “Дорныг дурандахуй” нэртэй номыг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Номыг Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн эрхлэгч Г.Бямбарагчаа санаачлан хэвлүүлсэн бөгөөд Унгарын судлаач Ласло Фөлдешийн 1967 онд Монголд хийсэн судалгааны үеэр авсан 250 гаруй гэрэл зургийг анх удаа нийтэд хүргэж байна. Эдгээр зурагт зүүн бүс нутгийн монголчуудын ахуй амьдрал, нүүдлийн мал аж ахуй, гэр орон, хувцас, эдлэл хэрэглэл зэрэг олон талын бодит дүрслэл багтжээ.

Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун энэ үеэр хэлэхдээ “Монгол, Унгарын эрдэмтдийн олон жилийн хамтын ажиллагааны үргэлжлэл бол энэ бүтээл юм. Унгарчууд ХХ зууны дунд үеэс эхлэн Монголын нүүдэлчдийн ахуй соёлыг шинжлэх ухааны төвшинд судалсан бөгөөд Фөлдешийн авсан гэрэл зургууд нь манай түүх, соёлыг дэлхий дахинд танилцуулах чухал баримт” гэдгийг онцлов.

Унгарын ШУА-ийн угсаатны зүйн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Жолт Силаги номын ач холбогдлыг тайлбарлахдаа “Фөлдешийн судалгааны гол онцлог нь бэлчээрийн өөрчлөлт болон мал аж ахуйн хэлбэрийг тухайн бүс нутгийн ландшафттай уялдуулан судалсан явдал. Түүний Монгол дахь судалгаа нь маш үнэ цэнтэй эх сурвалж болж байна” хэмээв.

Унгарын Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 700 гаруй гэрэл зураг, түүний дотор 561 хар цагаан, 274 өнгөт зураг, мөн кино бичлэгүүд нь монгол ахуйн судалгааны хувьд цоо шинэ хэрэглэгдэхүүн болох юм. Өмнө нь огт нийтлэгдэж байгаагүй эдгээр архивын баримт нь олон улсын судлаачдын анхаарлыг татаж, Монголын уламжлалт амьдралын хэв маягийг хадгалахад үнэт хувь нэмэр оруулж буйг зохиолчид онцоллоо.

Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Бид бол монголоид хүмүүс Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top