x

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна

Монголын улс төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт нь тодорхой бус байдаг. Институциүд нь бараг ижилхэн эрхтэй, үүрэгтэй. Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гурав нь тойроод хэн хэнийхээ ажлыг хийгээд байх боломжтой. Зарчим нь 90-ээд онд Үндсэн хуулийг анх хийхдээ хэн нэгнийг илүү эрх мэдэлтэй үлдээгээгүй гэдэг. Хэрэв хэн нэгнийг эрх мэдлийн босс болговол тогтолцооны хямрал руу гулгах байсныг Б.Чимид гуай амьд ахуйдаа хэлж тайлбарлаад үлдээсэн нь бий. Чухам үүнээс болоод өнгөрсөн он жилүүдэд Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гэсэн төрийн өндөр албан тушаалтнууд, ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь хоорондоо үзэлцсээр ирсэн. Ер нь л энэ хоёр албан тушаалтан эвтэй найртай байсан түүх Монголын улс төрд үгүй.

Ерөнхийлөгч Н.Баганбанди-Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Н.Энхбаяр-Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Х.Баттулга-Ерөнхий сайд У.Хүрэлсүх гээд эвээсээ эвдрэлцэл нь их. Тус бүрдээ хоорондоо үзэлцэж байсан түүхтэй. Тэр нь Н.Багабанди-Н.Энхбаяр, Н.Энхбаяр-Ц.Элбэгдорж, Ц.Элбэгдорж-Н.Алтанхуяг, Х.Баттулга-Ц.Элбэгдорж гээд одоо ч үргэлжилсээр байгаа. Тэдний эв түнжингүй байдал тогтолцооны хямрал гэж хэлэхэд хэцүү ч тухайн үеийнхээ улс төрийг их бага хэмжээгээр хямраасан л байдаг.

Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг хашиж буй У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг ч эв түнжин муутай байгаа гэх бор шувуу их удаан яригдсан. Тэр цуурхал бололтой. Тэд нэг байгаа юм байна гэж үзэх зарим нэг үндэслэл сүүлийн үед ажиглагдав. Тухайлбал, хэдхэн хоногийн зайтай болсон хоёр томилгооноос тод томруун харагдлаа. Д.Дашдавааг АТГ-ын даргаар улируулах саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргав.

Тэрбээр “Тэргүүн комиссор З.Дашдаваа АТГ-ын даргаар ажиллах хугацаанд авлигатай холбоотой асуудлууд, олон нийтийн анхаарлын төвд орж, олон улсад мөнгө угаалт, хууль бус хөрөнгийг буцаан татах зэрэг ажлууд нь үр дүнд хүрч, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад чухал нөлөө үзүүлснийг үндэслэн Ерөнхий сайдын хувьд улираан томилуулах нь зүйтэй хэмээн үзэж УИХ-д танилцуулж байна гэсэн. УИХ томилов. АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгож УИХ томилдог байсан. Тэр ёсоор Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 онд томилж байлаа. 2020 онд хууль өөрчлөгдсөнөөр Ерөнхий сайд санал болгодог болсон. Гэлээ ч энэ томилгоо Ерөнхийлөгчийн албан бус саналгүйгээр явах боломжгүй.

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг бас улируулав. Саналыг хуу-лиараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан. ЕТГ-ын дарга Г.Занданшатар “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр танилцуулсан. Прокурорын үйл ажиллагааны тайланг жил болгон УИХ хэлэлцдэг. Прокурорын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах заалтын хэрэгжилт нэмэгдсэн. Төрийн нэрийн өмнөөс 50 гаруй нэхэмжлэл гаргадаг байсан бол 1736 нэхэмжлэл гаргасан. 16.8 их наядын хохирол барагдуулахаар шүүхэд танилцуулж, жилд 40-50 авлигын хэрэг шилждэг байсан бол 309 авлигын хэрэг шилжүүлж, 14.8 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг Ерөнхийлөгч сайн ажилласан гэж дүгнэсэн гэв. Мөн л энэ томилгоонд Ерөнхий сайдын албан бус санал заавал нөлөөлнө. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр албан бусаар зөвлөлдөж санаа нийлж байж энэ санал гарах магадлал өндөр.

Хэрвээ Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор улируулах дээр Л.Оюун-Эрдэнэ өөр байр суурьтай байсан бол намын даргын хувьд тээг тавих боломжтой юм. Намын бүлгийн хурал нь АТГ-ын дарга, Ерөнхий прокурор хоёрыг саадгүй улируулсан нь эдгээр томилгоон дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нэмээд нам гурвын байр суурь нэгтэй байсныг харуулж байгаа юм.

Тэрчлэн Үндсэн хуульд 2019, 2023 оны өөрчлөлтүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зааг ялгааг тодорхой түвшинд гаргаж өгсөн. Гэхдээ энэ нь 1992 оны хэн ч босс биш байх зарчмыг бүрэн өөрчлөөгүй. Гэлээ ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг байлаа ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр 20 гаруй жилийн өмнөөс улс төрд хамтдаа явж ирсэн үе өөр ч нам нэгтэй Хэнтийн хоёр улстөрч. Үүнээс илүүтэйгээр тэд ах дүүсийн харилцаатай. Ерөнхийдөө барагтай асуудлаар хөлөө жийлцэхгүй байх томоохон шалтгаантай, холбоотой улс.

Л.Оюун-Эрдэнэ саяхны ярилцлагадаа У.Хүрэлсүхийн талаар Ерөнхийлөгчийн тухай гэхээсээ ахынхаа талаар ярьсан нь үүний нотолгоо. Тэрбээр “Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай, харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би. Түүний талаар олон зүйлийг ярина. Цаг нь болохоор бичих ч зүйл их бий гэсэн.

Харин У.Хүрэлсүх нь Л.Оюун-Эрдэнийнхээ талаар нэг их яриад байдаггүй. Гэлээ ч анх улс төрд хөтөлж оруулсан. Ерөнхий сайдаас буухдаа орондоо томилуулсан. У.Хүрэлсүхтэй ойр дөт улстөрчид одоог хүртэл Л.Оюун-Эрдэнийн танхимд байна. Эдгээр л ямар ч үг хэлснээс илүү ойлгогдохуйц үйлдэл юм. Тэгэхлээр өмнө нь, цаашдаа Ерөнхийлөгч Ерөнхий сайд нар үзэлцдэг байсан, байх ёстой ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр бол үгүй юм байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 9 цаг 33 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 9 цаг 39 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 9 цаг 41 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 9 цаг 43 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 9 цаг 44 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 9 цаг 45 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 9 цаг 47 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 35 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 13 цаг 36 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 13 цаг 37 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 13 цаг 37 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 13 цаг 37 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 13 цаг 38 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 13 цаг 39 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 15 цаг 33 мин Аюулгүй байдал эхний дүрэм 16 цаг 21 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 17 цаг 12 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 17 цаг 15 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 17 цаг 16 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 17 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top