x

Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу?

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны ногдол ашгаа иргэд яаж авах санал асуулга эхэлсэн гэдэг мэдээг сайтууд гурав хоногоор хоцорч, бас уван цуван оруулжээ. Мэдээллийг харвал асуулга 2025 оны дөрөвдүгээр сарын 4-9 хооронд явагдах гэнэ. Иргэн бүрт онц хамаатай энэ мэдээг 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр оруулсан нь ихэд сонирхол татав. Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учрал мэдээгээ оройтуулав уу? Бас бус асуудал ч байх шиг.

Цаг болоод агуулгын зөрүү

“Ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” гэдэг хатуу сануулгаар гарчигласан мэдээг өнөөдөр (2025.04.07) 24 tsag.mn мэдээллийн бусад сайтаас түрүүнд буюу даруй 5 цагийн өмнө байршуулжээ. Бүх сайтын мэдээлэл утга адил, боловч агуулгын зөрүү байна. МОНЦАМЭ агентлагийн мэдээгээр баримжаа аваад бусад сайтад орсон мэдээний зөрүүг харцгаая:

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард иргэдэд олгоно.

1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93 500 төгрөг авах юм. Тэгвэл ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгыг И-Монголиа платформ дээр авч эхэлсэн бөгөөд дуусахад хоёр хоногийн хугацаа үлдсэн байна.

Тодруулбал, иргэд ногдол ашгаа бэлнээр авах санал өгсөн тохиолдолд үлдэгдэл нь хувьцааны дансанд шууд орох юм. Харин хөгжлийн санд хуримтлуулахаар санал өгвөл таны хувьцааны мөнгө нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болох аж. Мөн хуримтлалын дансанд хадгалах сонголтод саналаа өгөх боломжтой юм байна.

Санал асуулгын дараа энэ сарын 10-16-нд өгсөн саналд үндэслэн баталгаажуулах аж. Иргэн та ямар нэгэн байдлаар санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжихийг албаныхан мэдээллээ.

Хувьцааны ногдол ашиг тараах өмнөх (2025.02.20) мэдээ мөн л “Ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” гэдэг гарчигтай байсан, гэхдээ “E-Mongolia аппликэйшин”-аар саналаа өгөөрэй гээд зурагт зааварчилгаа хавсаргаж байсан. Энэ удаа E-Mongolia веб порталаар дамжуулж саналаа өгөх ажээ. Энэ удаа яагаад платформ ашиглах болсон нь тодорхойгүй. Мөн зарим сайтын мэдээнд аппликейшин, платформ хоёрын алинаар нь санал өгөх талаар тодорхой бичээгүй ч “Ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” хэмээн дахин сануулсан байлаа.

Сайтууд дээрх мэдээллийг түгээхдээ хойрго хандав уу гэтэл үгүй ажээ. Мэдээ E-Mongolia веб порталын Мэдэгдэл цэсэнд өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 12:22 цагт тавигдсан байна. “Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зориулж төрийн үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээ” үзүүлэх ариунаас ариухан зорилготой Цахим үйлчилгээний нэгдсэн портал ийнхүү 72 цаг буюу бүтэн гуван өдрийн хойно мэдээ тавьсан нь ямар учиртай вэ? Үлдсэн (48 цаг хүрэхгүй) хугацаанд иргэд эс хүссэн байтал “ …саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” гэдгээр бэлэн мөнгө авч чадахгүй хоцорвол хэн хариуцлага хүлээх вэ? 

Жич: Саналаа E-Mongolia аппликейшинаар өгөхөөр хэдэнтээ оролдоод чадаагүй бөгөөд дээр тавьсан зураг нь E-Mongolia аппликейшинийх. Харин веб порталаар нь ороод Мэдэгдэл хэсгийг харахад доорх хариулт гарч ирсэн. Тэнд уул нь цаг агаараас аваад иргэнд хэрэг болохуйц нэг амьсгаагаар уншиж барамгүй мэдээ, мэдээлэл байсансан. Гэтэл гөрдүүлээд үлдлээ.

Д.Батбаяр /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 9 цаг 32 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 9 цаг 38 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 9 цаг 40 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 9 цаг 42 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 9 цаг 43 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 9 цаг 44 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 9 цаг 46 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 34 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 13 цаг 35 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 13 цаг 36 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 13 цаг 36 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 13 цаг 36 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 13 цаг 37 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 13 цаг 38 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 15 цаг 32 мин Аюулгүй байдал эхний дүрэм 16 цаг 20 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 17 цаг 11 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 17 цаг 14 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 17 цаг 15 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 17 цаг 15 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top