x

ТА ҮЛЭЭЖ БАЙНА!

Марк Скаузэн

Та үлээж байна!

Трампын гамшгийн төлөвлөгөө:

Ерөнхийлөгч өөрийн зохиомол худалдааны дайныг улам өрдөж байна

 

“Худалдаанаас болж нэг ч улс сүйрч байсангүй.”
Бэнжамин Франклин

 

Хэрвээ “Эдийн засгийг дахин агуу болгох” MEGA аяныг эхлүүлэх мөч хэзээ вэ гэвэл яг одоо л тэр мөч байна.
MAGA-гаас MEGA руу: Таныхаар бол боломжтой! – Марк Скаузэн

Би гадаад худалдаа болон даяаршлын талаар Трампын дахин сонгогдсон бүрэн эрхийн үед гарсан шиг олон ташаа мэдээллийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй.

Би Ерөнхийлөгч Дональд Трампыг дахин дахин хуучинсаг протекционист (дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах үзэлтэн) гэж анхааруулж байсан. Тэрээр 1930 оны эдийн засгийн хямралыг улам дордуулсан, зартай Смут-Хоулигийн тарифын хуулийг батлуулсан сенаторууд болох Рид Смут, Уиллис Хоули нартай адилхан байна. 

10 хувийн нэгдсэн татвар ногдуулах тухай Трампын Үндсэн хуультай зөрчилдөх энэхүү зарлиг “Чөлөөлөгдсөн өдөр” гэж гоё нэр өгсөн ч Жорж Оруэллийн 1984 романы “шинэ хэллэг” санагдуулам зүйл. Үнэндээ энэ татвараар хэн ч чөлөөлөгдөхгүй. АНУ-ын автомашин, ган, бусад барааны дотоодын үйлдвэрлэгчид ч гэсэн зардал нэмэгдэхтэй нүүр тулна. Учир нь эдгээр бараанд ордог олон чухал орц гадаадаас орж ирдэг.

Фокс Ньюсийн Жесси Уоттерс Ерөнхийлөгчийн төлөө уухайлагч маягаар энэ “Чөлөөлөгдсөн өдөр”-ийг “эдийн засгийн тусгаар тогтнолоо” тунхаглалаа гэж хашхирч байна. Яг үнэндээ 1776 онд Адам Смит “Үндэстнүүдийн баялаг” номоо хэвлүүлсэн нь эдийн засгийн тусгаар тогтнолын жинхэнэ тунхаг байсан юм (Томас Жефферсон улс төрийн тусгаар тогтнолын тунхгийг бичихийн өмнөхөн). Энэ номонд Адам Смит протекционизмын эсрэг, чөлөөт худалдааг дэмжсэн тун уран тансаг үндэслэл тавьсан. Тэр ном бол жинхэнэ чөлөөлөлт, харин Трампын татвар бол эсрэг үйл.

Нэг зүйлийг тодорхой ойлгоё: Трампын тарифууд бол зүгээр л татварын нэмэгдэл бөгөөд гадаадынхан биш, Америкийн үйлдвэрлэгчид, хэрэглэгчид л үүнийг төлнө.

Харвардын эдийн засагч, Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөлийн дарга асан Жэйсон Фурман хэлэхдээ :“Импорт гэдэг бол муу зүйл биш, сайн зүйл. Энэ нь хэрэглэгчдэд илүү олон сонголт өгдөг — Мексикийн авокадо, Өмнөд Солонгосын хямд машин, Францын чанартай оргилуун дарс гэх мэт. Америкийн компаниуд чанартай барааг хямд үнээр үйлдвэрлэж, олон улсад өрсөлдөх боломжтой байдаг нь тэд импортын ган, машины сэлбэг, нарийн тоног төхөөрөмж ашигладагтай холбоотой. Мөн эдгээр зүйлийг гадаадаас оруулж ирснээр бид илүү бүтээмжтэй, өндөр цалинтай ажлуудад төвлөрөх боломжтой болдог. Үүнд сансар судлал, программ хангамжийн экспортын салбар ч орно.”

Худалдааны дайны халуун сэдэв дунд орхигдож буй нэг чухал зүйл бол Америкийн автомашинууд ч тарифын нөлөөнөөс зугтахгүй. Учир нь нэг машиныг угсрахад шаардлагатай 30,000 орчим эд ангид 40 орчим хувь нь гадаадаас ирдэг бөгөөд үйлдвэрлэл нь олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд тулгуурладаг.

Ер нь нийлүүлэлтийн сүлжээ бол АНУ-ын бүх салбарын үйлдвэрлэлд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

энэ зохиомол хямрал эдийн засагт муу нөлөөтэй гэдгийг Уолл Стрийт аль хэдийн илэрхий харуулаад байна. Би үүнийг “Трампын гамшгийн төлөвлөгөө: Татвар нэмэх нь!” гэж нэрлэе. – Марк Скаузэн

Трамп баруун, солгойгүй тариф хүчээр тавьж эхэлснээс хойш хөрөнгийн зах зээл 3 их наяд доллароор унаад байна. Хямрал ба хямдралын зах зээл улам бүр бодитой болж байна. Энэ бүхнийг Ерөнхийлөгч захын сургуульд заадаг энгийн эдийн засгийн онол болон “харьцангуй давуу талын хууль”-ийг ойлгосон бол зогсоож болох байлаа. (Тэр магадгүй Уортонд сурч байхдаа эдийн засгийн хичээлийн үеэр унтаж байсан байх; тэндхийн багш Жереми Сигел хүртэл түүний худалдааны дайныг “цэвэр солиорол” гэж нэрлэсэн.)

Эдийн засагчдын дийлэнх олонх нь чөлөөт худалдаа, даяаршлыг дэмждэг гэдэг дээр санал нийлдэг. Хэрвээ Ерөнхийлөгчийн зорилго нь эцэстээ бүх улс орны тариф ба бусад саадыг бууруулах юм бол би дэмжинэ. Гэвч одоогоор эсрэг дүр зураг харагдаж байна.

Бидний Үндсэн хууль халдлагад өртөж байна

Тийм ээ, бидний ардчилал аюулд байна. Одоо бид ердөө ганц хүний — АНУ-ын Ерөнхийлөгчийн — санаачилгаар томоохон бодлого шийдэгдэж байгаа аюултай цаг үед амьдарч байна. Энэ бол Америкийнх бус, бүр Үндсэн хуулийн эсрэг зүйл юм.

Үндсэн хуулийн 1-р зүйл, 8-р заалтаар тариф, татвар, тоо хэмжээг тогтоох эрх нь Конгресст хадгалагдсан, Ерөнхийлөгчид биш. Зөвхөн дайн байлдаантай онцгой үед л эсрэгээр байж болно. Харин Трамп энэ байдлыг хуурамчаар бүрдүүлж байна. Онцгой байдалд хүргэх хэмжээнд худалдаа нөлөөлөөгүй, ялангуяа бидний холбоотнуудтай бүр ч хамаагүй баймаар.

АНУ-ын “хаан болохыг хүсэгч” маань орлогын албан татварыг импортын татвараар орлуулах санаа дэвшүүлж байсан. Энэ нь БНУ байгуулагдах эхэн үед байсныг дуурайж буй хэрэг. Харин Стив Форбсийн санал болгож буй нэг шатлалт татварын систем бол илүү ухаалаг — шууд ил захидлаар бөглөж болохоор хялбар. Ерөнхийлөгч эдгээр хялбар санаан дээр төвлөрөхийн оронд татвар нэмэхэд бүх хүчээ зарцуулж буй нь харамсалтай.

Хүндэтгэсэн,
AEIOU
Марк

Доктор Марк Скаузэн бол “Америкийн эдийн засагч” хэмээн алдаршсан. Монгол хэл дээр хэвлэгдсэн “Эдийн засгийн эдүгээчлэгдсэн замнал” номын зохиогч бөгөөд Forecasts & Strategies сэтгүүлийн ерөнхий редактор юм (www.markskousen.com). Тэрээр FreedomFest арга хэмжээний үүсгэн байгуулагч, зохион байгуулагч. (www.freedomfest.com). Калифорнийн Чапманы их сургуульд Doti-Spogli-ийн эрх чөлөөт зах зээлийн профессор,

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 6 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top