x

"Автомашины татварын дарамт ард иргэд, бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна"

Он гарсаар автомашины татвар болон авто зам ашигласны төлбөр нэмэгдсэн талаар цахим орчинд иргэд бухимдлаа илэрхийлсээр байгаа билээ. Ийнхүү Авто тээврийн үндэсний төвийн “Нисдэг машин” салбарыг зорин очиж жолооч нар машины татварын тухай ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.

Биднийг очиход авто тээврийн үйлчилгээ авахаар иргэд урт дараалал үүсгэсэн байв. Эхний цонхон дээр ээлжээ хүлээж байгаа иргэнээс татварын дарамтын талаар асуухад тэрээр “приус-20” машин унадаг гэв. Өмнө жилийн татвар 53.000 төгрөг байсан бол энэ жил 234.000 төгрөг төлсөн нь олон хүүхэдтэй тэдний гэр бүлд хүнд туссан гэнэ.

Тэрээр машинаа зарсан учраас дугаар хадгалуулах үйлчилгээ авахаар оочерлож байгаа нь энэ аж. Мөн энгийн дугаар худалдаж авахад доод тал нь 1.4 сая төгрөгийн ханштай байгаа аж.

Түүний хувьд саяхан машин сонирхохоор Да хүрээ захыг зориход бүх машины худалдан авалт зогсчихсон учраас гишгэх ч газаргүй болсныг хараад энэ их татвар ард иргэд, бизнес эрхлэгчдийг хүртэл сөхрүүлж байна гэв. Тэрээр “Татвар нэмэгдээд, зам нь сайжраад, түгжрэл нь буурсан уу гэвэл үгүй шүү дээ. Хар ухаанаар бодвол сонгуулийн мөнгөө босгодог юм уу, яадаг юм. Бүү мэд. Татвар нэмэх ямар ч шаардлага байгаагүй. Одооны залуучууд орох оронтой болчихоод хөл дүүжлэх унаатай болъё гэхээр чадахгүй байна. Бүх зүйл дээр л иргэдийг боож байна. Бид сөхөрч байна” гэснээр бидний яриа өндөрлөв. Тэрээр өөрийгөө С.Амар гэж танилцуулсан бөгөөд Чингэлтэй дүүрэгт оршин суудаг аж.

Иргэн Р.Батбуян: Татвараар ард иргэдийнхээ хормойг сэгсэрдэг нийгэм бий болчихлоо

Зэргэлдээх сандал дээр дарааллаа хүлээж суугаа иргэн Р.Батбуянтай цөөн хором ярилцсан юм. Тэрээр орон нутагт тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаг гэнэ.

-Он гарсаар машины татвар, хураамжууд хэд дахин нэмэгдлээ шүү дээ. Таны хувьд өмнө нь хэдэн төгрөгийн татвар төлдөг байв?

-Өмнөх онтой харьцуулахад машины татвар зургаа дахин нэмэгдсэн байна лээ. Хамгийн багадаа л тав дахин нэмэгдсэн гэсэн. Дээрээс нь зам ашигласны төлбөр хуучин 20.000 төгрөг байсан бол одоо 100.000, 200.000 төгрөг болсон. Миний хувьд зам ашигласны төлбөр гэж 200.000 төгрөг төлсөн. Үүнийг далимдуулаад өмнөх татваруудыг гаргаж ирж байна. Жишээ нь, 2016 онд унаж байгаад ашиглах боломжгүй болчихсон, түүнээс хойш нэг ч удаа хөдлөөгүй машинаас 10 жилийн дараа татвар авч, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байна. Уг нь хуулиараа хасалт хийлгэх ёстой боловч иргэд эрх зүйн мэдлэг байхгүй, дээрээс нь монголчууд хэнэггүй зангаасаа болоод хасалт хийлгээгүй байдаг. Гэхдээ 2016 оноос хойш явахаа больсон гэдэг нь олон орц, гарцны камераар нотлогдчихно шүү дээ. Гэтэл татвараар ард иргэдийнхээ хормойг сэгсэрдэг нийгэм бий болчихлоо.

-Машины татвар нэмэгдсэн шалтгааныг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай улс Тавантолгой ХХК-иас сүүлийн дөрөв, таван жил төсвөө бүрдүүллээ. Монголчууд урагшаа нүүрс гаргаж, татвараа бүрдүүлдэг байсан. Гэтэл одоо энэ нь байхгүй болчихоор дараагийн мөнгө олох, татвараа бүрдүүлэх, 126 гишүүн болон тэдний хамааралтай гадаад, дотоодын гар хөлийг нь тэжээхийн тулд ард түм нийхээ нуруун дээр ачаа үүрүүлж байна. Гэхдээ энэ зөвхөн автомашин дээр яригдаж байгаа асуудал. Үүнээс гадна дааж давшгүй өр, зээлд монголчууд бүгд автчихсан. Иргэд бид өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Цалингаа аваад өр зээлээ төлөөд, таван цаас л үлдэнэ. Түүгээрээ хүүхдийнхээ аманд хийх хоол л авч хүрнэ. Бодит амьдрал яг ийм л байна. Дэлхийд хамгийн адагт орсон цалингийн жишигтэй хэрнээ хамгийн өндөр хэмжээний татварын дарамттай улсад бид амьдарч байна.

Мөн хотын дарга төлөгдөөгүй үлдсэн татвар, торгуулийг одоо төлүүлж байна. Төлүүлэхдээ үндсэн хуульд заасан хүний язгуур эрх ашигт халдаж байна. Үндсэн хуульд хүн хэрэг хийсэн бол шийтгэлийг давхардуулж болохгүй гэсэн заалт байдаг. Гэтэл давхардуулдаг. Жишээ нь, автомашиныг торгоод, жолоочийг нь хориод, эрхийг нь хасчихдаг. Торгож, шийтгэж нуруун дээр нь ачаа үүрүүлэхээсээ өмнө эрх зүйн мэдлэгээ л өгчих хэрэгтэй. Юуны төлөө олон татварын алба, маш олон төрийн байгууллагууд ажиллаж байгаа билээ. Ийм төр засагтай орон дэлхийд ганцхан байна.

-Автомашин шилжүүлэх, дугаар худалдаж авахад ямар асуудал үүсч байна?

-Автомашиныг шилжүүлэх процесс маш хүндрэлтэй байна. Өмнө нь шилжүүлж байгаа талууд гарын үсэг зураад, иргэний үнэмлэх байхад л болдог байсан. Гэтэл одоо шилжүүлэхийн тулд завсраар нь заавал орон нутгийн машин орох ёстой. Хотод байгаа хүн ямар юмаараа орон нутгийн машинтай байх вэ. Тийм болохоор одоо орон нутгийн дугаартай машиныг 200 мянгаар түрээсэлж байна. Зарим хүнд орон нутгийн хаягтай найз нөхөд байхгүй шүү дээ. Гэтэл машинаа шилжүүлээд авчихмаар байдаг. Хэчнээн хоногийн ажил болох билээ. Миний хувьд татвараас эхлээд янз бүрийн ажил хөөцөлдөөд, энд сар гаруй эргэлдэж байна. Ажилтнуудынх нь хүнд суртал хүртэл аймшигтай...

Ийнхүү жолооч нар бүгд л адилхан асуудал хөндөж байсан юм. Авто машины татвараас эхлээд санхүүгийн хүндрэлүүд ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цаашид өсөн дэвжих ямар ч боломж өгөхгүй байгааг тэд онцолж байлаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 30 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 31 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 32 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 35 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 36 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 38 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 2 цаг 20 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 3 цаг 10 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 3 цаг 13 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 3 цаг 14 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 3 цаг 15 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 3 цаг 19 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 3 цаг 20 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 3 цаг 21 мин "Нутагтаа эзэн 100:1000" төслийг 16 аймагт хэрэгжүүлж, ногоон тэжээл тариална 3 цаг 21 мин Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй 5 цаг 2 мин А.Ганбаатар: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85-рт жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна 5 цаг 12 мин Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 5 цаг 40 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 41 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 5 цаг 41 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top