x

Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ?

Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх талаар түрүүний удаа бичсэн. Энэ удаа эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх талаар санаалаа бичлээ. Дараагийн удаа эрчим хүчний тогтолцоогоо хэрхэн шинэчлэх талаар саналаа хэлнэ. Тэгээд цааш үргэлжлэнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГОО ХЭРХЭН ШИНЭЧЛЭХ ВЭ?

Орчин үеийн анагаах ухаанд тэргүүнд тавьдаг зүйл нь оношилгоо гэгдэх боллоо. Алив өвчнийг зөв оношилж байж л үр дүнтэй эмчилгээ явагдана. Анагаах ухааны түүх оношлогоонд хэрхэн алдаж төөрөлдөж байсан явдлаар баялаг. Шинжлэх ухаан технологийн хөгжил оношилгоонд хувьсгал хийлээ. Үүний эхнийх нь рөнтген хэрэгсэл юм. Энэ нь ХХ зууны турш эрчимтэй түргэн хөгжсөөр оношилгоог нанотехнолог, генийн инженерчлэл төвшинд хийдэг хэмжээ зэрэглэлд хүрчээ.

Манай улсын анагаах ухааны хөгжил ХХ зуунаас нэн доод шатнаас эхлэн дээшилсээр өдгөө оношилгооны төвшин юутай ч багаж тоног төхөөрөмжийн хувьд хаанахаас ч дутахгүй хэмжээнд хүрчээ. Гэвч орчин үеийн оношилгооны техник хэрэгсэл зэргийг үр дүнтэй ашиглахын тулд техникийн мэдлэг, боловсон хүчин, аппаратын хүрэлцээ, эцсийн оношилгооны дүн гаргах эмчийн чадвар нийлж байх учиртай. Манайд анхны орчин үеийн сүпэр тоног болох томографыг 1980-аад оны сүүлчээр хуруу хумсаа хуйхлан байж худалдан авчирч суурьшуулсан билээ. Тэр үеийн үнээр сая орчим доллар байсан нь ядуу Монголд асар их үнэ өртөг байлаа. Түүний дараа Эмрай гэж нэрлэх Соронзон ризонансийн зураглал гэх багаж гарч цул эрхтнүүдийг нэвт дурандах болов. Энэ ч бас өндөр үнэтэй эд. Энэ төрлийн багаж одоо Монгол улсад хорь нэлээд гаруй тоотой байгаа ба нэмж худалдаж авсаар байна. Нэг ийм багажийг хөгжингүй орнуудад 70-80 хувьтай ашигладаг бол манай энэ олон багажууд дунджаар 1 хувь хүрэхгүй ашиглалттай. Нэг эмирай машин 2 сая иргэн бүхий хүн амын бүлэгт зориулагдсан байдаг гэж бодохоор одоо Монголд байгаа энэ төрлийн аппарат 50 сая хүн амд хүрэлцээтэй аж. 2000 оны эхээр Эрүүл мэндийн яамнаас Монголын бүх суурин газар гэж тооцоолсон сум дүүрэг байтугай багийн тоогоор мянга орчим эхо аппарат тараан байрлуулж байсан. Ийм аппарат тог цахилгаанаас эхлээд оношлох мэргэжлийн эмчийн тоо ч хязгаартай шүү дээ. Нэг бүр нь 500 мянган доллароос наашгүй үнэтэй ДНХ сэквэнатор багаж хэрэгцээнээс олон дахин тоогоор бий ч ажиллуулж байгаа нь хоёрхон. Хэдийгээр чөмөг суулгах шаардлагатай болсон өвчтөн манайд хэдэн жилд ганц тохиолддог ч ийм эмчилгээний асар үнэтэй багаж ч бидэнд бий.

Эдгээр төрийн эзэмшилд байгаа ашиглалт муутай асар үнэтэй орчин үеийн техник багажуудыг хувьчлах юм уу менежментийн хувьчлалд оруулаад хэд хэдэн бие даасан байгууллага болгох хэрэгтэй. Энэ нь техникийн болон ай тигийн мэргэжлийн хүмүүс багаж тоног төхөөрөмжийг ажиллуулах ба эмнэлгүүдтэй гэрээ хийн оношилгооны бичлэг дүнг мэргэжлийн эмч нарт эцсийн онош тавихад зориулан илгээх болно. Нарийн тоног төхөөрөмж ажиллуулдаг хүмүүс нь эмч нар биш, тэд оношлуур техникээс гарч ирсэн хариуг мэргэжлийн үүднээс оношлон цаашдын эмчилгээг шийдэх мэргэжилтнүүд юм. Хаана ч ийм зарчим баримталдаг, манайд ч зарим хувийн эмнэлгүүд ингэж ажиллаж байна. Нэг үгэндээ оношилгооны багаж техник ба эмнэлэг аль алин нь биенээсээ үл хамаарсан бие даасан байгууллагууд байх хэрэгтэй.

Дараагийн асуудал эрүүл мэндийн даатгал. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгоноос эрүүл мэндийн даатгал хэмээн мөнгө албадан хурааж авдаг тогтолцоо 90 оноос хойш Монголд нэвтэрсэн цагаасаа дээрэм тонуул шамшигдууллын уурхай болон “хөгжсөн”. Улсын, хувийн бүх эмнэлгүүд, амралт сувиллын газрууд энэ “сул” мөнгөн дээр ажилладаг. Есөн шидийн луйврын аргатай. Ийм дампуу системийг засаж сайжруулах бололцоогүй. Даатгалын төвлөрсөн санг байнга солигдох удирдлага нь өөртөө ашигтайгаар янз бүрийн банкинд ээлжлэн тавих нь тогтсон уламжлал.

Иргэдийг бүгдийг нь эрүүл мэндийн хувийн дугаартай болгомоор байна. Даатгуулах эсэх нь иргэний хувийнх нь хэрэг, бүхий л эмнэлэг сувилал бизнес зарчмаар ажиллах ба даатгалгүй хүн эмчилгээнийхээ зардлыг өөрөө бүрэн төлөх ёстой. 1998 онд УИХ-аар баталсан даатгуулах сайн дурын байгууллагын хуулиар 1962 оноос хойш төрсөн хүмүүс даатгалд өөрийн бололцоогоор мөнгө төлж арвижуулах тогтолцоо нэвтрүүлэхээр болсон. Эхэндээ овоо мөнгө төвлөрч байснаа удаах Засгийн газар мөнгийг өөр зориулалтаар авч хэрэглэн хоосолсноос хойш бүрэн мартагдсан. Энэ хуулийг эргэж сэргээмээр байна. Үүнээс гадна эрүүл мэндийн хувийн салбарыг бий болгох, хөгжиж бэхжихэд нь төрөөс дэмжих шаардлагатай. Бололцоогүй, орлогогүй, ядарсан зүдэрсэн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс хөнгөлөх, их бага хэмжээгээр харж үзэх тогтолцоог одоогийн дампуу төрийн даатгалд хамруулж болно. Гэхдээ үүнд нийт иргэд хамрах юм бол дампуурал улам цааш үргэлжилнэ.

Дараагийн асуудал эрүүл мэндийн үйлчилгээ. Орчин үеийн анагаах ухааны үйлчилгээ Монголд нэвтэрсэн цагаасаа үүнийг буяны үйлс гэж ойлгосон, тэгж ч хуульчилсан. Энэ нь бидний туулж ирсэн тухайн үеийн нийгмийн тогтолцоо, үзэл суртлын баримтлалаас шалтгаалсан биз. Улсын төсвийн 10 хувь ноогддог эрүүл мэндийн салбарт мөнгө төгрөгөөс эхлээд хүнд суртлын дарамтанд байсан тогтолцоон дахь эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хэрэгслийн хангамж, нялхсын эндэгдэл, дундаж наслалт, нас баралт зэргийн статистик үзүүлэлт өнөөгийнхтэй харьцуулахад аймшигтай, дэлхийд хамгийн хоцрогдонгуй нь байлаа. Чанар, хүртээмж ч тун дорой. Өнгөрсөн 30 гаруй жилд улс орны чадамж эрс дээшилж, Үндэсний орлого 20 дахин нэмэгдэн, гадаад харилцаа өргөжиж, нэг үгэндээ үндсээрээ өөрчлөгдсөн боловч эрүүл мэнд боловсролын тогтолцоо үнэн хэрэгтээ өнгөрсөн ядуу үеийнхээс өөрчлөгдсөнгүй.

Эрүүл хамгаалах ч боловсрол олгох ч тогтолцооны үндсэн зарчим нь бизнес юм. Эдгээр нь дэлхийн хэмжээнд хамгийн ашигтай, хамгийн том бизнесийн нэгэнд хамаардаг. Чухам ийм зарчим дээр суурилснаар эрүүл мэнд боловсролын салбар бүхэнд хүртээмжтэй, өндөр чанартай тогтолцоо болдог. Эрүүл мэндийг бизнесийн зарчимтай болгосноор нийгмийн бага орлоготой, төлбөрийн чадвар ядмаг, хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хэсгээ хөсөр хаяна гэсэн үг биш, орлого сайтай баян таргануудаа хонхойтол нь шулна гэсэн ч хэрэг биш. Асуудал яаж зохицуулснаас хамаарна, хаана ч тэгдэг.

Юун түрүүн өрхийг эмнэлгүүдийг жинхэнээс нь хувьчилмаар байна. Өрхийн эмнэлгийн холбоо ч билүү, тэнд өгчихсөн учраас хуучнаасаа ч дордсон. Одоо өрхийн эмнэлгүүд даатгалаар амьдардаг, өвчтөний араас хөөцөлдөх шаардлага ч үүрэг ч байхгүй. Хэрэв тэднийг хувьчилбал зах зээлийн өрсөлдөөн үүсэх төдийгүй янз бүрийн салбараар мэргэшнэ. Орлого нэмэгдэх хэрээр хариуцлага чанар нэмэгдэнэ. Чадварлаг эмч нар тийш тэмүүлнэ, дагаад тоног төхөөрөмж хангамж сайжирна. Төв эмнэлэг рүү бүгдээрээ чихэлдэх явдал ч багасна. Зөвхөн өрхийн эмнэлэгт үзүүлж анхан шатны онош тавигдсаны дараа үнэхээр шаардлагатай бол өвчтөн төв эмнэлэг рүү дараагийн шатны эмчилгээнд хамрагддаг байх ёстой. Шаардлагагүй атал танил болон хахуулиар даатгалаар төвлөрсөн эмнэлэгт хэвтэн амардаг явдал зогсоно. Түмэн сайн дэвшил гарахаар байна. Түүнээс гадна өрхийн эмнэлгүүд даатгалаар анхан шатны тусламж үзүүлэх үүрэг хүлээх ёстой.

1997 онд Олон улсын байгууллагын санаачилга санхүүжилтээр эхний ээлжинд туршилтын журмаар аймаг хот болгонд 3-4 эмнэлгийг менежментийн хувьчлалд оруулсан нь эрүүл мэндийн салбарыг зах зээлийн тогтолцоонд аажмаар шилжүүлэх анхны туршилт байлаа. Гэвч 2000 онд бүгдийг нь цуцалснаар сүүлчийн оролдлого болсон юм. Туршилт эхлээд жил өнгөрөхөд бүх улсын эмнэлгүүд эм тариа цахилгаан дулааны өрөнд орсныг Сангийн яам мөнгийг нь төлсөн бол менежментээр хувьчлагдсан эмнэлгүүд огт өргүй гарсан. Ер нь чанар хариуцлага хэмнэлтийн хувьд илт илүү болох нь батлагдсан. 2000 онд менежмент цуцалсны дараа бодвол танил талаар байх Баянзүрхийн нэгдсэн эмнэлэг менежменттэйгээ үлдсэн, одоо шинэ барилга өөрийн хөрөнгөөр бариулаад сүрхий баяжсан. Муу тал нь мөнөөх л даатгал дээр тоглож, зардал ихтэй өвчтөнийг улсын эмнэлэг рүү түлхэх болсон билээ.

Тэгэхээр ийм санал байна:

Өнөөдөр 300 гаруй сум асар том, үнэ өртөгтэй, бараг нэгдсэн эмнэлгийн байр савтай болсон. Үүнээс болоод эрүүл мэндэд очих ёстой хөрөнгө хоосон байрны дулаалга тог цахилгаан үйлчилгээнд явж байна. Зам харилцаа холбоо давгүй хөгжсөн өнөө үед сумын эмнэлэг яаралтай тусламж үзүүлэхээс тэнд хэвтэж эмчлүүлдэг хүн тун ховордсон. Иймээс сумын эмнэлгүүдийн ихэнх нь өрхийн эмнэлгийн зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх нь хангалттай. Мэдээж том сумуудад асуудал арай өөр, хот суурингийн зарчим үйлчлэх байх. Алслагдсан жижиг сумууд дахь эрүүл мэндийн үйлчилгээ өнөөгийн зарчмаар төрөөс бүрэн ба хагас хөнгөлөлттэй зарчмаар үргэлжлүүлэн үйлчилгээ явуулах байх. Ер нь сүүлийн 5-10 жилд сум болгон дээр эрүүл мэндэд ямархуу зардал гарсан ба хэдэн хүнд хэчнээн үйлчилгээ үзүүлснийг судлан тогтоох хэрэгтэй.

Улаанбаатар болон том хотуудын төв эмнэлэгт элдэв даатгал энэ тэр гэлгүй үнэ төлбөргүй яаралтай тусламжийн тасаг ажиллуулах хэрэгтэй. Төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчлэх мөн тийм тасаг, эсвэл тусдаа нэг эмнэлэг байж болно. Гэхдээ энд юун түрүүн бүртгэл хэрэгтэй, эс тэгвээс мөнөөх хүнсний талон шиг бүгд огтоос төлбөрийн чадваргүй болж хувирна. Иймээс л иргэн болгоныг эрүүл мэндийн даатгалын хуваарь дугаар кодтой болгох хэрэгтэй, компьютержсон өнөөгийн нөхцөлд энэ нь тийм ч хүнд асуудал биш.

Энэ бол миний санал, дараагийн удаа эрчим хүчний тогтолцоогоо хэрхэн шинэчлэх талаар саналаа хэлэмз.

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.185.92)
    Эрүүл мэндийн шинэчлэлийг өндөр үнэтэй чанаргүй хуурамч ЭМ ээс салахаас л эхлэх ёстой шүү !!!
    2025 оны 04 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 9 цаг 25 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 9 цаг 31 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 9 цаг 33 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 9 цаг 35 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 9 цаг 36 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 9 цаг 37 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 9 цаг 39 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цаг 27 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 13 цаг 28 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 13 цаг 29 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 13 цаг 29 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 13 цаг 29 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 13 цаг 30 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 13 цаг 31 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 15 цаг 25 мин Аюулгүй байдал эхний дүрэм 16 цаг 13 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 17 цаг 4 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 17 цаг 7 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 17 цаг 8 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 17 цаг 8 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top