x

“Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь...

УИХ-ын дөрвөн гишүүн, Засгийн газрын сайд нараас бүрэлдсэн ажлын хэсэг Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран нэгэн “шинэлэг” гэхээр хэлэлцүүлгийг энэ сарын 25-нд Даланзадгад хотод зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн гишүүд, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, хувийн хэвшлүүдийн төлөөлөл, орон нутгийн иргэд оролцов.

УИХ, Засгийн газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг энэ онд багтаан шинэчлэхээр ажиллаж эхэлсэн бөгөөд үүний тулд иргэд, ААН-үүд, төрийн байгууллагуудаас санал авах ажлыг Өмнөговь аймгаас эхлүүлсэн нь энэ. Өмнө нь манай парламент, Засгийн газар баталсан хуулиа л танилцуулахаар иргэд, олон нийт дээр очдог байсан бол энэ удаад “Бид ийм хуульд ингэж өөрчлөлт оруулмаар байна, та нарын санал ямар байна?” гэж очсон анхны тохиолдол болов.

Тодруулахад, Өмнөговь аймаг бол Монгол Улсын эдийн засаг, төсөвт ихээхэн жин дардаг, уул уурхайн томоохон үйлдвэрлэлүүд төвлөрсөн, хилийн боомтууд олонтой, эдийн засгийн том бүс нутаг. Энэ жил гэхэд Өмнөговь аймаг дангаараа улсын төсөвт 1 их наяд 769 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Ийм хэмжээний төсөв төвлөрүүлдэг аймаг өөр байхгүй. Дээр нь энэ төсвийг төвлөрүүлэхэд төрийн худалдан авалт мөн тодорхой хувийг эзэлдэг. Энэ онд жишээ нь тус аймагт 4000 гаруй удаагийн тендер шалгаруулалт, төрийн худалдан авалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ тооны ААН ажил үйлчилгээ гүйцэтгэнэ, тэндээсээ орлого олж, татварын орлого бүрдүүлнэ гэсэн үг.

Тэр ч үүднээс парламент, Засгийн газрын зүгээс уг хуулийн өөрчлөлт дээр санал авахын тулд хуулийн төслийн хэлэлцүүлгийг тус аймгаас эхэлж, орон нутгийн иргэд, байгууллага, ААН-үүдтэй хамтран эхний хэлэлцүүлгийг хийсэн байх.

Товчхондоо, бидний “Тендерийн хууль” гэж нэрлэж заншсан энэ хууль болон хуулийн хэрэгжилт нь анх батлагдсан цагаасаа л муруй хазгай гишгэж ирсэн. Шалгаруулалтад хамгийн доод үнийг чухалчилдгаас чанар, стандартыг үгүйсгэдэг, цаасан дээрх компаниар тендерт оролцдог, эрх мэдэл бүхий нөхдийн хамааралтай компаниуд л тендерээс хувь хүртдэг, өрсөлдөөнийг хязгаарладаг, үр дүнд нь төрийн үйлчилгээний чанарыг дордуулдаг, иргэдийг хохироодог гэх мэтчилэн. Өмнөх парламентын үед уг хуульд өөрчлөлт оруулсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй, хангалттай зохицуулж чадаагүй гэдгийг иргэд шүүмжилж, хууль тогтоогч нар ч хүлээн зөвшөөрч байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь маш төвөгтэй болсон төдийгүй гомдол хянан шийдвэрлэх хугацаа урт байгаагаас болж иргэдийн эрх ашигт хохиролтой тусч байгаа баримт олон. Тухайлбал, Дархан-Уул аймагт зүрхний стент суулгадаг ангиографийн аппарат худалдан авах тендер зарласан боловч тендерт шалгараагүй компани гомдол гаргаснаар аппаратаа худалдан авч чадалгүй он дуусгасан, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж чадалгүй хугацаа алдсан зэрэг харамсалтай тохиолдол цөөнгүй.

Хуулийг өөрчлөх, шинэчлэх ёстой болсон өөр нэг шаардлага нь тендерийн хороо, үнэлгээний хороонд ажилласан төрийн жинхэнэ албан хаагчдын ял эдэлсэн статистик. Маргаан гарсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 22.1 буюу “Төрийн албан хаагч эрх мэдлээ ашиглах” гэдэг зүйл ангиар маш амархан яллах нөхцөл бүрдсэн. Төрийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэсний төлөө эрүүгийн ял авах ёсгүй гэдгийг онцолж байгаа тохиолдлууд олон. Энэ мэтчилэн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан, худалдан авах үйл ажиллагаанд оролцсон талууд болон үр дүнг хүртэж байгаа иргэдийн аль алинд нь ялтай, хортой хууль батлаад байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон нэг бус хүн хэлж байна.

Тиймээс шинээр боловсруулах хуулийн төсөл нь нэг талаас төрийн худалдан авах ажиллагааг чанар, үр ашигтай болгох, нөгөө талаар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг, үнэлгээний хороонд ажиллаж байгаа төрийн жинхэнэ алба хаагчдыг хамгаалахад чиглэх ёстой. Төрийн худалдан авах ажиллагааг илүү чанартай, судалгаа хийх боломжтой байдлаар өргөн хүрээнд зохицуулах шаардлагатай гэдгийг Засгийн газрын ажлын хэсгийн дэд дарга, “Хорин минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн ярьж байна.

Жишээлбэл, сүүлийн үед тендерийн шалгаруулалтыг хүний хүчин зүйлээс ангид байдлаар зохион байгуулах, хиймэл оюуныг ашиглах тухай зарим нөхөд ярьж эхлээд байгаа. Төсөөлөхөд, хиймэл оюун буюу дата, өгөгдөлд суурилна гэдэг нь шалгаруулалт зөвхөн тендерийн хороо хүлээж авсан цаасан дээрх баримтаар шийдвэрлэгдэхгүй, зах зээл, үнийн мэдээлэл болон чанар, стандартыг бүрэн хамруулна гэсэн үг байх л даа.  

Мөн гишүүн Г.Ганбаатар “Энэ удаагийн парламентын 82 нь шинэ гишүүн тул ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, төлөөлөх эрхээ хэрэгжүүлэхэд иргэдэд илүү боломж олгосон гэж үзэж байна. Хууль сайн болох нь иргэдийн дуу хоолой, амьдралын бодит практикт тулгуурладаг” гэсэн нь бас л нэг өнцөг. Өмнө нь ямарваа тендер, худалдан авалтын дараа “тэр гишүүний, энэ сайдын, тэр даргын эхнэрийн, нөхрийн, дүүгийн, хүүхдийн тийм компани...” гэдэг хов жив, баримт сэлт байнга дагалддаг байсан. Одоо ч хэвээрээ. Тодорхой хэмжээгээр хууль баталж байгаа нөхөд өөрсдийн эрх ашгийг шингээдэг, шалгуураа тавьдаг байсныг үгүйсгэх аргагүй. Тэгээд баталж өгсөн шалгуураар нь тендер шалгаруулахаар шалгаруулсан этгээд нь гэмт хэрэгтэн болж үлддэг. Хууль баталсан нөхөр бол хэзээ ч хариуцлага хүлээдэггүй.

Энэ мэт буруу жишгийг халахын тулд хуулийг боловсруулсныхаа дараа бэлэн төсөл дээр санал авдаг, эсвэл баталсныхаа дараа шууд тулгадаг биш, харин хуулийг хийхдээ эхнээс нь иргэдээсээ асуудаг, “сонирхол бүхий” гэж нэрлэдэг уг харилцаанд оролцогч этгээдүүдийн саналыг авдаг ийм жишиг тогтвол нийтээрээ “ниргэсэн хойно нь хашгирч” суухаас сэргийлэх юм даа.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр гэхэд,

-Маргаан шийдвэрлэх процессийг орон нутагт өөрт нь өгдөг болох

-Тендерт оролцогчдын үйл ажиллагаа явуулсан хугацаанаас илүү чадамжийг нь үнэлэх

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тендер шалгаруулах хугацааг богиносгох

-Орон нутагт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтад магадлал хийлгэдэг болох... гэх мэт маш олон тооны саналыг хуулийн төсөлд тусгуулахаар иргэд, ААН-үүдээс гаргасан байна.

Б.СЭМҮҮН 

 

  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 26 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 27 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 28 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 31 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 32 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 34 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 2 цаг 16 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 3 цаг 6 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 3 цаг 9 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 3 цаг 10 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 3 цаг 11 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 3 цаг 15 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 3 цаг 16 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 3 цаг 17 мин "Нутагтаа эзэн 100:1000" төслийг 16 аймагт хэрэгжүүлж, ногоон тэжээл тариална 3 цаг 17 мин Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй 4 цаг 58 мин А.Ганбаатар: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85-рт жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна 5 цаг 8 мин Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 5 цаг 36 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 37 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 5 цаг 37 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top