x

Манай улсад нийт 267 хүн ХДХВ, ДОХ-ын халдвар авсан гэж бүртгэгджээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах дэлхийн өдөр болгон зарласан байдаг. Энэ жил манай улс “Яг одоо шинжилгээнд...” гэсэн уриан дор өнгөрүүлнэ. Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас уг өдөртэй холбогдуулан мэдээлэл хийж, ХДХВ/ДОХ-ын халдвар, эмчилгээ үйлчилгээний талаар танилцууллаа.

Дэлхий дахинд 37.9сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна.Үүний 34.5 сая (28.8-40.2) насанд хүрэгчид, 2.1 сая (1.7-2.6) <15 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд жил бүр 1.8 сая хүн (1.6-2.1) шинээр ХДХВ-ийн халдвар авч байна. ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо 1.1 сая хүн байна гэсэн мэдээлэл байна.  

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа:

“Манай улсад 1992 онд ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөг хүртэл нийт 266 тохиолдол илэрч, 42 хүн нас барсан. Монгол Улсын Засгийн газраас ХДХВ/ДОХ-ын эсрэг авах арга хэмжээнд онцгой анхаарч, ДОХ-ын Үндэсний хороог дахин байгуулж, санхүүжилтийг тогтвортой нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд манай улс ДОХ-ын тархалт багатай улсын тоонд орж байна. Мөн 2013 оноос ретровирусийн эсрэг эмчилгээний зардлыг, 2014 оноос оношлуурын зардлыг Улсын төсвөөс үе шаттайгаар санхүүжүүлж, өнөөдрийн байдлаар оношилгоо, эмчилгээг 100 хувь улсаас хариуцдаг болоод байна” гэлээ.

Мөн тэрбээр ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 43.5 хувийг оношилж, оношлогдсон иргэдийн 92.8 хувийг ретровирусийн эсрэг эмчилгээнд хамруулсны үр дүнд 94.5 хувийнх нь ХДХВ-ийг дарангуйлж чадаж байгаа гэдгийг онцоллоо.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица:

“ХДХВ/ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах өдрийг энэ жил дэлхий нийтэд 30 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдөр ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, оношилгоо маш сайжирсан. Халдвар авсан иргэн тохиромжтой цаг хугацаанд нь эмчилгээнд хамрагдвал эдгэрэх боломжтой болоод байна. Хэдийгээр ХДХВ-ийг бүрэн устгах боломжгүй ч вирусийг дарангуйлах эмчилгээ хийснээр халдвартай хүн урт хугацаанд амьдрах боломжтой болсон” гэв.

Дэлхий нийтэд 90:90:90 гэсэн уриа, зорилтыг дэвшүүлсэн байдаг. Энэ нь оношилгоог 90 хувь хийе, эмчилгээнд хамруулах ажлыг 90 хувь болгож, эмчилгээний үр дүнг 90 хувьд хүргэе гэсэн утга юм. Харин манай улсын хувьд энэ зорилт 40:91:90 байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү

“Илрүүлэх үйл ажиллагаа 40 хувьтай байна. Монгол Улсад одоогийн байдлаар 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай гэдэг нь ДЭМБ-тай хамтран хийсэн тооцоолол судалгаагаар гарсан. Бид үүнээс 266-г нь оношилсон. Эрт илрүүлгийг сайжруулах шаардлагатай байгаа. Сүүлийн үед олон улсад шүлсээр оношлох технологи гараад байна. Манай улс энэхүү оношлуурыг оруулж ирэх боломжийг судалж байна” гэсэн юм. 

НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс 2020 он хүртэл 90:90:90 хөтөлбөр буюу ХДХВ, ДОХ-той хүмүүсийн 90%-ийг  илрүүлж, илрүүлсэн хүмүүсийн 90%-ийг РВЭЭ-нд хамруулж, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90%-ийнх нь вирүсийн ачааллыг бууруулах зорилт дэвшүүлсэн. Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Know your status” буюу “Яг одоо шинжилгээнд...”гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ,  НЭМҮТ,  ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Монгол улсын эрүүл мэндийн үзүүлэлтээр 2018 оны 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол, нас баралтын 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 61%-ийг 25-39 насны иргэд эзэлж байгаа бөгөөд 99% нь бэлгийн замаар дамжсан байна. БЗДХ-тай хүмүүсийн хавьтагчийн 3 хүн тутмын 1-ийг илрүүлж, оношилгоо, эмчилгээнд хамруулж байна. Нийт бүртгэгдсэн БЗДХ-ын 59.7% нь гэр бүлтэй, 32% нь ажилгүй, 50.4%нь 20-29 насны хүн ам байна.

201 8онд 653 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой ба үүний 34.4 хувийг илрүүлээд байна.
Иймд Та халдвар авсан эсэхээ мэдхийн тулд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг 9 дүүргийн БЗДХ-ын кабенэтэд үнэ төлбөргүй өгч, эмчлүүлж зөвөлгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 17 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 21 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 26 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 33 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 35 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 40 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 43 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 47 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 20 цаг 4 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 18 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 21 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 25 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 38 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 44 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 46 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 51 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 53 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 59 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 21 цаг 6 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top