x

Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа

Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага өөрчлөгдсөөр. Хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын эдийн засгаа тэлэх, өрсөлдөх чадвараа эрс нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд хувийн хэвшлээ дэмжих бодлогыг явуулж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд хэн нь илүү хувийн хэвшлээ дэмжсэн нь эдийн засагт том тоглогч болно гэсэн үг. Энэ утгаараа дэлхийн хоёр том гүрний хандлага, барьж байгаа бодлогоор жишээ авъя. Тухайлбал, манай урд хөрш болох БНХАУ байна. Энэ улс нэг үе хувийн хэвшлээ ад үзэн гадуурхаж, тонож, төрийн бодлогоороо зах зээлээс түлхдэг байсан. Ингэснээр дэлхийн зах зээл дээр том тоглогч болох боломжгүйгээ тэд мэдсэн учраас хувийн хэвшлээ төрийн бодлогоор идэвхтэй дэмжиж, холбогдох хууль, эрх зүйн орчноо эрс өөрчилсөн байдаг.

Төр нь хувийн хэвшлээ дэмжиж байгаагаа бодитой илэрхийлэхийн тулд тус улсын ерөхийлөгч Си Жиньпин аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Энэхүү уулзалтад “Alibaba Group Holding”-ийн үүсгэн байгуулагч Жек Ма, “Hua­wei Technologies”, “Xiao­mi Corporation”, “Meituan” болон роботын технологийн “Unitree” зэрэг технологийн салбарын томоохон компанийн удирдлагууд оролцсон байдаг. Уулзалтаар Си Жиньпин хувийн хэвшлийн салбарын бодлого зохицуулалтыг зөөлрүүлж, дэмжин ажиллахаа илэрхийлж, технологийн салбарыг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан. Мөн тэрээр “Хувийн хэвшил бол улс орныг хөгжүүлэгч, эдийн засгийг тэтгэн тэжээх, өсгөх гол хүч” хэмээн хэлснийг дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд онцлон мэдээлсэн.

Учир нь 2020 онд Си Жиньпин БНХАУ-ын эдийн засаг дахь Засгийн газрын хяналтыг нэмэгдүүлэх, тэрбумтнуудын эрх мэдлийг хязгаарлах, үндэсний аюулгүй байдлыг бататгах зорилгоор хувийн хэвшлүүд болон интернэтийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авч байсан юм. Өөрөөр хэлбэл, Хятадын төр хувийн хэвшлээ нүд үзүүрлэж явсан гэсэн үг. Жишээ нь, Жак Магийн хөрөнгийг хурааж, хил гарахыг нь хориглож, тал бүрээр шахаж байсан. Гэтэл төр нь өнөөдөр эдгээр хувийн хэвшлийн төлөөллүүдээ урин уулзаж, найрсгаар тэврэн гар барьцгаалаа. Хувийн хэвшлээ гадуурхаж байсан тэр үед Хятад улсын эдийн засаг хурдацтай унаж байсан бол хувийн хэвшлээ дэмжиж, төрийн бодлогоо зөөлрүүлж эхэлснээр эсрэгээрээ эдийн засаг нь эрс нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Цаашид Хятад улс 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болж, дэлхийн ДНБ-ий 20-иос доошгүй хувийг эзэмшинэ гэж PwC-ийн “Дэлхий 2050 он” тайландаа тусгажээ. Тэгэхээр хувийн хэвшлээ төр нь дэмжсэнээрээ эдийн засаг нь яаж өсч байгааг бид урд хөршийнхөө жишээнээс харж болохоор байна.

Харин баруунд яадаг вэ? Жишээ нь, АНУ-ын хувьд хувийн хэвшлээ хэзээнээс л дэмжиж ирсэн орон. Тэр ч утгаараа тус улс өнөөдөр дэлхийд эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлсээр байгаа. Харин саяны сонгуулиар Дональд Трамп ялсан. Тэрээр хувийн хэвшлийг дэмжих бодлогоо АНУ илүү сайжруулна гэдгээ тангараг өргөх ёслолынхоо үеэр онцлон хэлсэн байдаг. Тэрээр “Бизнес хийж, баялаг бүтээж, орлогоо нэмэгдүүлж байгаа хувийн хэвшилд төрөөс ямар ч тариф тогтоохгүй” гэдгээ онцлон хэлсэн. Үүнээс юу харагдаж байна гэхээр дэлхий дахинд хувийн хэвшлээ бурхан, шүтээн мэт тахих, шүтдэг болсон байна. Улс орноо хөгжүүлье гэвэл ерөөсөө л хувийн хэвшлээ л дэмж. Үүнээс өөр сонголт байхгүй. Төр нь хувийн хэвшлээ зах зээлээсээ түлхэж, эдийн засгаа тэлж, өсгөөд хөгжсөн орон дэлхийн түүхэнд одоогоор алга байна.

Тиймээс л зах зээлийн нийгэмд хувийн хэвшлээ дэмжсэн бодлого бүрийн цаана шударга өрсөлдөөн, хямд үнэ, эдийн засгийн тэлэлт гээд эерэг бүх зүйл харагдаж байгаа юм. Угтаа энэ товч, тодорхой хандлагыг л бид ойлгох хэрэгтэй байна. Хятад, Америкийн хажууд Монгол Улс өчүүхэн жижиг эдийн засагтай орон. Ийм орны буюу жижиг улсын улстөрчид хувийн хэвшлийнхээ үйл ажиллагааг шахдаг, дээрэмддэг, тэдэнд байнга эдийн засгийн “цаазын ял” оногдуулсаар ирсэн нь харамсалтай. Орлого ашиг, улсдаа төлж байгаа татвараа жил болгон өсгөн яваа үндэсний цөөхөн хэдэн компаниудаа Монголын төр үеийн үед айлгаж, сөхрүүлсээр ирсэн нь нууц биш. Улстөрчид нь өөрийн эрх ашигтаа нийцүүлэх, өөртөө үйлчлүүлэхийн тулд хуулиар хувийн хэвшлээ боомилж байгаа жишээ өнөөдөр ч Монгол Улсад дүүрэн.

Сонгуулиар хандив нэрээр хувийн хэвшлээ дээрэмддэг, зөвшөөрөл нэрийн дор хувийн хэвшлээсээ авлига, хээл хахууль авдаг. Ашигтай ажиллаж байгааг нь онилж хараад бизнесийг нь төр булаадаг. Хийж, бүтээж байгаад нь атаархсандаа ард түмний нэрийг барьж, үйл ажиллагааг нь таслан зогсоодог. Ийм жишээ Монголд олон байна. Төрийн энэ бохир хандлага, ужгирсан системийн дээрэм, тонуулд өртөөгүй нэг ч аж ахуйн нэгж манай улсад байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй. Захаас нь ярихад X Богдын эмээ Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет”-ийг өнгөрсөн өвөл, хаваржингаа шалгаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Ямар үндэслэл, ямар хуулийн зөрчилтэй болоод ингэтлээ их шалгуулсан нь одоо ч тодорхой бус байна.

Гурилын үнийг бууруулна гэх төрийн шийдвэрийн цаана тариалан эрхлэгчид, хүнс үйлдвэрлэгчид дахин хөл дээрээ зогсох боломжгүй болтол бизнесийг нь сөнөөсөн. Цементийг ч ялгаагүй. Өнөөдөр Монголын төр олон улсын зах зээл дээр нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн борлуулах дэлхийн хэмжээний үйл ажиллагаатай үйлдвэрлэгч компани болох зорилготой “Энержи ресурс”-тай дээр доороо оролцон үзэлцэж байна. Товчхондоо хувийн хэвшил Монгол Улсад бизнес хийж, баялаг бүтээхийн тулд улстөрчдийн эрх ашигт нийцэх, олон нийтийн хэл амыг дарах, төрийн бүх талын дарамтыг давах гэсэн түмэн бэрхшээл дундаас өндийх гэж зүдэрч байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг олон жил дэмжсэн гэж ард түмнээ хуурч байсан нь ЖДҮ-ийн хулгайн хэргээр тодорхой болсон. Хувийн хэвшлийн бизнесийг нь булаахаас гадна боломжийг нь хулгайж байгаа Монголын улстөрчдийн сэтгэхүйд улс орноо хөгжүүлэх тухай ойлголт төрөх үү. Тиймээс энэ сэтгэхүйгээ өөрчлөх цаг болсон. Хувийн хэвшилд эдийн засгаа даатгаад төр өөрөө зохицуулалт, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх гол ажлаа хийгээд явбал манай улс жинхэнэ утгаараа хөгжлийнхөө гараанаас гарна. Жижиг улсын улстөрчид гээд жижиг сэтгэхүйтэй байж эх орноо тонож болохгүй. Тэгэхэд дэлхий яаж байна. Америк гэхэд л гаднаас олж ирсэн мөнгөө өдөр бүр өсгөөд л тэдэн тэрбум ам.доллар орж ирлээ гээд зарлаж байх жишээтэй. Манайд бол төр засаг нь хувийн хэвшлээ тоноод байж байхад гаднаас гадны улсууд бас дээрээс нь нэмж тоноод байх юм. Бүх нүүрсээ өөрсдөө биш, Хятад ухах болчихоод байж байхад баригдахгүй станцын зураг төсөл гээд Орос хорь гучин саяар нь евро аваад явчих юм даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 25 | Хариулах
  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders.
    2026 оны 04 сарын 25 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 29 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 30 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 31 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 34 мин Сурагчдын мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах цогц ажлыг танилцууллаа 35 мин UBCARD автобусны картыг 100 байршилд борлуулж, аппликейшнээр цэнэглэх боломжтой 37 мин Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна… 2 цаг 19 мин Ченгдугийн “Их дуулга”-д “Улаанбаатар Энержи” гуравдугаар байрт шалгарлаа 3 цаг 9 мин Монголын U18 насны хоккейн шигшээ баг Азийн цомоос хүрэл медаль хүртлээ 3 цаг 12 мин Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо 3 цаг 13 мин ОУХМ Б.Баясгалан нисэх загварын дэлхийн аварга боллоо 3 цаг 14 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ 3 цаг 18 мин Дархан-Уул аймагт 17 настай эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна 3 цаг 19 мин Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болж байна 3 цаг 20 мин "Нутагтаа эзэн 100:1000" төслийг 16 аймагт хэрэгжүүлж, ногоон тэжээл тариална 3 цаг 20 мин Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй 5 цаг 1 мин А.Ганбаатар: Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 85-рт жагсаж байгаа нь Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг яаруулж байна 5 цаг 11 мин Баянзүрх дүүрэгт 1.2 км авто зам шинээр барина 5 цаг 39 мин Ихэнх нутгаар хуурайшилт нэн их байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 5 цаг 40 мин 108 хүүхдийн тусламжийн төвд долоо хоногт 1896 дуудлага иржээ 5 цаг 40 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э...
Top